Uncategorized

Өмөөрч бичих шүлэг: Их наяд их наядаар нь хулуулж идэхдээ Эх орныхоо төлөө юу хийчихсэн юм бэ эрхэм түшээд ээ

Өмөөрч бичих шүлэгИх наяд их наядаар нь хулуулж идэхдээ Эх орныхоо төлөө юу хийчихсэн юм бэ эрхэм түшээд ээ Зүрхээ хүртэл солиод ч мөнхөрч үл чадах хорвоодЗүдэг явах баян үхэх хоёрын ялгаа юунд оршино вэЭх хэл минь сэвтэж эх орон минь эмтэрлээ Их гарвал минь сэмэрч эцэг дээдэс минь энэллээИдэхээс бусдад идгүйд чинь бачимдсанЭгэл нэгэн найрагчид ингэтлээ өширөхийн учир юу билээЦэцэд нь төрдөө үнэлэгдээд алхаж болдоггүй нийгэмдЦэцэгс нь нугаа дүүргэн алаглах аргагүй энэ цагтЗүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амгалан хэвтэхийг хүссэн чЗүрхнийх нь цохилт бүхэн эх орныхоо төлөө дэнсэлж байхад өөр яах юм бэХатан зоригт дээдсийнхээ түүхийг өмнөдийн тааллаар зохиожХалуун цусаараа хамгаалсан эх нутгийг нь харийнханд хугаслажИрээдүйгээсээ элэнцийнхээ омгийг хүртэл нууж байхад ньИнгээд л чимээгүй харсаар суух уу эрхэм нөхөд минь ээГулигдасандаа хүртэл харших тэднийГудрах шунал хязгааргүй тэмүүлж байхадҮзэгнээс өөр зэвсэггүй найрагчидҮгэн сумаар шүршихгүй гээд яах юм бэЗоосон түлхүүртэй усан тархитнууд утсаар хөдөлжЗоргоороо аашлах харийнхан хаа сайгүй тэнүүчилж байхадУгаадсандаа цадсан долоогчид ухаантнуудыг намнажУвайгүй урвагчид улс төр хийж тоглож суухадТоонотоо өмөөрч бидэн дуугарахгүй гээд яах юм бэТолгод нь зээглэх нутагаа өмгөөлөхгүй гээд яах юм бэТонгорог шиг хурц үгээ ирлэхгүй гээд яах юм бэТойгтыг сөгдөөж явсан түүхээ дурсахгүй гээд яах юм бэ https://www.facebook.com/photo?fbid=1197864741105072&set=gm.3155943571366647&idorvanity=1565989587028728

Related Articles

Back to top button
error: Content is protected !!