Uncategorized

ХОР ТУУХ ЭМЧИЛГЭЭ хадгалаад ав

ХОР ТУУХ ЭМЧИЛГЭЭ
Хонины гүзээ аваад давсгүйгээр маш сайн чанана.Тэгээд шөлийг нь ууна.Энэ нь чиний биед байгаа булчирхайнуудад шингэсэн хоруудыг зайлуулдаг юм. Гүзээгээ бага багаар зажилж иднэ. Үүнийг нэг өдөр өөр ямар ч хүнс хэрэглэхгүйгээр хийнэ.
Маргааш нь элэгнийхээ хорыг гаргахын тулд хонины шинэхэн элгийг давсгүй чанаад шөлийг нь ууж элгийг нь зажилж иднэ. Элгээ хагас болгож чанана. Ингэвэл элэг элэгнийхээ хорыг түлхэж гаргадаг юм. Цөс бас хамт цэвэрлэгддэг. Энэ үед бага зэрэг гүйлгэдэг. Тиймээс амрах үедээ хийвэл аятай. Маргааш гарагт нь өтгөн гарахгүй гайгүй.
Гурав дахь өдөр нь шинэ хонины давс багатай шөл уухад болно. Учир нь цэвэрлэгдэж тамирдсан биеэ тэтгэж байгаа хэрэг. Ингээд дөрөв дэх өдрөөс ямар ч хоол хорихгүй болно.
Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийгээд байвал хүмүүний бие эрүүл байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!