Uncategorized

400 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Ардчилсан нам 40 мянга, 100 мянган айлын орон сууц барих ажлыг хийж байсан.
Одоо 400 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ Ардчилсан намын даргаар Л.Гантөмөр бүртгэгдэн нам доторх үл ойлголцол ийнхүү эцэслэгдлээ.
Ард иргэдийнхээ итгэлийг хүлээх дараагийн даалгавар АН-ын гишүүд та бидний өмнө байна. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг Ардчилсан Намын даргаар бүртгэсэн байна. Лу.Гантөмөр, Д.Ганбат нарыг тус намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд талуудаас хүргүүлээд байв.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-нд болж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонгосон билээ. Уг хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байжээ. Санал хураалтаар Лу.Гантөмөр 152 хүний санал авсан юм. БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн намтар Боловсрол:
1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль
1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
1996-1999 онд Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн
Эрхэлж байсан ажил, албан тушаал:2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “Өнөөдөр хэвлэлгүй бол би өрсөлдөгч рүүгээ илүү хатуу үг хэлэх байсан байх. Зургаан жилийн дараа АН-ын дарга болохоор явж байгаа нь миний амбиц биш. Би нэгдлийн төлөө зогсож байна. Би та бүхэнд сонголт өгөхийн төлөө зогсож байна. Би та нартай хамт ардчиллаа авахын төлөө зогсож байна. Бидний маргаашийнхаа сонгуульд шууд нэгдэх ёстой. Улс орноо шударга байлгахын тулд ядаж л нам дотроо шударга байя” хэмээлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!