Uncategorized

Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан: Тэдний хөнжил, хэтэвч, үр хүүхэд бүгд ил байж ёс зүйд захирагдах ёстой!!! Бид “мангас”-уудыг өөрсдөө бүтээж , өөрсдөө давраадаг.

УИХ -ын гишүүн хоёр том эрх эдлэх гээд байх юм. Нэгдүгээрт, хувь хүний эрх.Ямар нэг юм болж хөгийн үйлдэл нь баригдвал “ Би чинь УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Жирийн нэг аав , жирийн нэг ээж , би та нартай адилхан хувь хүн” гэж уйлагнадаг. Хоёрдугаарт, хулгай, хууль бус үйлдэл нь баригдвал УИХ ын гишүүний дархан эрхээ яриад хамгаалалтад орчихдог. Хэрвээ УИХ ын гишүүн ийм хоёр эрхийг давхар эдлэх юм бол хязгааргүй эрхтэй мангас гэсэн үг. Тэд тангараг өргөж дархан эрх эдлэж байгаа л бол иргэний эрх гэж ярих эрхгүй!!!! Тэдний хөнжил, хэтэвч, үр хүүхэд бүгд ил байж ёс зүйд захирагдах ёстой. Тэдний амьдрал шилэн байх нь ёс зүйн наад захын шалгуур юм. Энэ зөвхөн Ундрам гишүүнд хамаатай биш, бүгдэд хамаатай!!! Бид “мангас”-уудыг өөрсдөө бүтээж , өөрсдөө давраадаг. Дараа нь тэднээс ёс зүй , шударга ёс нэхдэг… !!!

Эр эмээрээ талцаж хэрэлдэх биш бид яагаад энд хүрчив гэдгээ л хар. Эрэгтэй хүчирх6ийлэгчид байгааг би зөвшөөрөхгүй байгаа юм биш шүү. Адгийн там6лагч эрчүүд байгаа байгаа… Ундрамын нөхрийг арчаагүй эр гэжээ. Ер нь эм хүйсээ давуу байдал болгоод, эрх мэдэлээ ашиглаад, нууц амрагуудын сүлжээгээрээ дарамтлуулаад, асар их мөнгөөр бүгдийг шийдээд,танхимдаа 76 хуулийн хулгайчидтай суугаад хууль батлалцдаг хүн худалдагдсан цагдаа, прокурор, шүүхээр тэр эрийг торны цаана ч суулгаж чадна. Яг ийм хүчний тэнцвэргүй байдалд тэр эр өөрөө а.луулаад хохироод үлдэх үү, эр зориг гаргаад нэр нь муудаад ч хамаагүй олонд илчлэх үү? Би бол олонд муулуулаад ч хамаагүй илчлэх нь зөв гэж үзнэ.
Гэснээс эдний гэр бүл нүүрстэй хамаатай ш дээ. https://www.facebook.com/tsenherust

ЭХ ХҮН үр хүүхдийнхээ өмнө СОГТУУ ирж айлгаж, ичээж АГСАРЧ байх нь хэвийн зүйл үү? Ундрамыг УИХ-ын гишүүнээс татал эсүүргэцээлээ илэрхийлж шeйрлий “Айлын амьдрал шүүхгүй”, “Хүний хөнжлийг нь сөхөхгүй” гэдэг нэн шударга зарчимтай зарим хүмүүстээ хандаад энэ постыг бичье.
Надад бол Ундрам гишүүний хөнжлийг сөхөх 4 шалтгаан байна.1. Ундрам гишүүн бол жирийн иргэн биш. Иргэдэд амлалт өгч тангараг өргөөд УИХГ болсон. Биднээс цалинжаад, бидний мөнгийг захиран зарцуулах эрхийг өөрөө гуйж авсан хүн. Төрийн өндөр албанд очсон хүнд ёсзүйн шалгуур өндөр байх ёстой. Жирийн иргэн байсан бол хэнтэйгээ явалдана уу, яана уу ёстой падлий алга. Иймд бид энэ хүнээс ядаж ёс зүй нэхэж, хөнжлийг нь сөхөх эрхтэй юм.
2. Гишүүний нөхрийн бичсэнээр УИХГ-ий нэр нөлөө, халдашгүй дархан байдлаа гэр бүл салалтандаа ашигласан уу? 14 жил хамт амьдарсан нөхөр нь үр хүүхдээ халамжлах эрхээ тэгш хүртэж, эд хөрөнгөө шударгаар хувааж чадаж байна уу гэдэг чухал учраас хөнжлийг нь сөхөх эрхтэй.3. Энэ кэйсийг дагаад зөвхөн эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг үү, эмэгтэй хүчирхийлэгч байдаг уу? Эрчүүд эр хүн шиг харагдахын тулд гэр бүл салалтаас хоосон хохирч үлддэг үү, үр хүүхдүүдтэйгээ уулзах эрхээ эдэлж чаддаг уу гэх зэргээр нийгэмд хэлэлцүүлэг өрнөх ёстой учраас хөнжлийг нь сөхөх ёстой.4. Тордойн Ганболдын хэрэг дээр эмэгтэйг нь нийтээрээ дэмжиж, Т.Ганболдыг “эр юм байж шалчгар”, “хэдэн төгрөг эхнэр нөхрөөсөө харамлаад…” гэж байсан хүмүүс Ундрамын нөхөр дээр “Баян болохоор нь шантааж хийж байна”, “Эр юм байж гэр бүлийн нууцаа дэлгэлээ” зэргээр дайрч байгаа харагдлаа. Хүнийг эр эм гэж ялгахгүйгээр ёс зүй, хариуцлага ярьдаг, үүрүүлдэг нийгэм байх ёстой учраас хөнжлийг нь сөхөх л хэрэгтэй. https://www.facebook.com/sodbaatar.sundui

УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдэгдэл хийлээ: Салалтанд эртнээс бэлдэж, гэртээ камер байрлуулж сүүлийн жилүүдэд бичлэг хийж, түүнийгээ хэзээ хаана ямар байдлаар ашиглахаа сайтар төлөвлөнө чинээ санасангүй 15 жил ханилсан хань, 2 хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна.
Юун түрүүнд зөвхөн манай гэр бүлд төрснөөс өөр буруугүй 2 хүүхдээсээ уучлал хүсмээр байна. Ээж нь та нарыгаа бүх зүйлээс хамгаалж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг. Гэвч чадсангүй. Уучлаарай.
Төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүртэл надтай хамт баярлах үед нь баярлаж, зовох үед нь зовж ирсэн эцэг, эхээсээ уучлал хүсье. Бид бусад хосын нэгэн адил алдах үедээ алдаж, баярлах үедээ баярлан амьдарч ирсэн. Гэвч өөрсдийн амьдралаа бид өөрсдөө биш Монгол Улсын шүүхээр, бидний туулсан амьдралыг мэдэхгүй олон нийтээр шүүлгэх болсондоо харамсаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд сонгогчдоосоо уучлал хүсье. Миний үндсэн ажлаас илүү гэр бүлийн асуудал, хувийн амьдрал олон нийтийн анхааралд өртөж, маргаан мэтгэлцээний бай болсондоо та бүхнээсээ уучлал хүсье.
Салалтанд эртнээс бэлдэж, гэртээ камер байрлуулж сүүлийн жилүүдэд бичлэг хийж, түүнийгээ хэзээ хаана ямар байдлаар ашиглахаа сайтар төлөвлөнө чинээ санасангүй. Та бүхний нүдэнд УИХ гишүүн гэж харагддаг боловч гэртээ очоод би хүний хань, хүүхдийн ээж. Уурлахдаа уурлаж, баярлахдаа баярлаж явдаг жирийн нэг эмэгтэй. Гэхдээ энэ бүх зүйл миний бухимдлыг зөвтгөх шалтгаан болохгүй. Яагаад ингэж уурладаг, юунд бухимддаг шалтгааныг энд бичих шаардлагагүй болов уу. Учир нь хүний хувийн амьдрал хувийнх л байх ёстой гэж боддог.

Наранцацралтаа чи бид хоёр маргаж болно, салж ч болно. Гэхдээ биднийг үүрд гагнасан 2 хүүхэд маань бий шүү. Нэхэмжилсэн эд зүйлийг чинь өгч болно. Гэхдээ ганц л зүйл гуймаар байна. Хүүхдүүдээ бод. Тэд өсч том болж байгаа. Айлын хүүхэдтэй үерхэж найзлана, нэг өдөр гэр бүл ч болно. Тэр үед чиний энэ бүх үйлдэл, хүүхдийн маань амьдралд арилашгүй толбо болно гэдгээс хамгийн их санаа зовж байна. Тийм учраас би хувийн асуудлаа дэлгэж бичихгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө үүрдийнх биш. Үүнийг чамайг ойлгох ухамсартай хүн учраас бичиж байгаа юм шүү.

Удахгүй болох шүүх хуралд нотлох баримтаа үзүүлнэ. Түүний дараа шаардлагатай бол олон нийтэд мэдээлэл өгч болох ч хувийн амьдрал хувьдаа байх нь зөв гэж үзэж байгааг ойлгож, хүлээж авахыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!