Uncategorized

78 мянган өрхийн 113 мянган хүүхдийг Хүүхдийн мөнгөнөөс хассан иргэдийн бухимдалыг төрүүлж Үндсэн хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Санал нэг бол шэйр хий

Зээл авах гэхээр “Орлого чинь хүрэхгүй байна”
Хүүхдийн мөнгө авах гэхээр “Орлого нь хэтрээд байна” гэдэг Хүүхдийн мөнгөнөөс миний хүүхдүүд хасагдсан гэнээ.?
Улсын 91 хувь нь хүүхдийн мөнгө авч байгаа гэж байна лээ. Үлдсэн 9 хувьд багтсан гэхээр өөрөөрөө бахархах юм уу хаашаа юм. Үхчийсэн сданууд шүү. Гуйхгүй л дээ. Гэхдээ амиа аваад явж байснаараа их жийлгэж байнаа. Ирэх 24 онд хонзонтой юм шиг загнахаа мэдье л дээ.??
Энэ УИХ, Засгийн газар???Хүүхдүүдийг эцэг эхийнх нь орлогоор ялгаварласан?Илүү хөдөлмөрлөдөг иргэдээ ялгаж татварын дарамт нэмсэн?Татварын хуулиудыг өөрчилж иргэдийнхээ дансны мэдээлэл буюу хувийн нууц, аюулгүй байдалд халдсан?Иргэдийнхээ өмчтэй байх, өмчөө хамгаалах, хамгаалуулах эрхэд халдсан.Үндсэн хуулиа зөрччихлөө. Цэц хаана байна????? Өрхийн орлогыг хэмжиж тогтоохдоо
1. Цалин 2. Орлого3. Бизнесийн орлого4. Үл хөдлөх хөрөнгө5. Хөдлөх хөрөнгө Ер нь өрхийн гишүүдийн бүх хөрөнгө, орлогыг банк, банк бус дахь дансыг нь нэгжиж үзээд тогтоож байгаа. Ийм байхад сарын ₮3.5 саяын орлоготой өрх яавч тэр хэлээд байгаа 9%-д нь багтахгүй. Тэр тоо бол худлаа. Зүгээр бухимдал дарж тайвшруулах гэсэн улс төрийн мэдэгдэл. Сангийн сайд ч өнөөдөр өөрийн амаар хэлсэн. “Хүүхдийн мөнгө авдаг өрхүүдийн 30% нь хадгаламждаа хийдэг бол 70% нь шууд хэрэглээндээ зарцуулдааг” гээд. Хангалттай орлоготой эс бол хэрэглээгээ хазаарлаж хүүхэддээ хадгаламж нээсэн хариуцлагатай өрхүүд л мөнгөө илүүчилж хадгална шүү дээ. Тэгэхээр багахаан хувьд нь л хамаарах зохицуулалт шүү дээ гэж хэлж байгаа нь зүгээр гадагшаа хандсан үг болохоос бодит үнэн биш. Тиймээс датанд санаа зоволгүй фэйсбүүкдэж байгаа миний цэцэрлэгийн андууд аа! Бүртгэл жигдрэнгүүт Хүүхдийн мөнгөндөө хүрчихнэ гэж горьдолтгүй ээ. Танай хүүхэд хасагдсан л бол хасагдсан окэ?
Эцэст нь, олон ч бай цөөн ч бай хүн л бол хүн, хүүхэд л бол хүүхэд. Тэр мөнгө эмзэг бүлгийн өрхөд биш үнэхээр хүүхдэд зориулсан “Хүүхдийн мөнгө” мөн л юм бол энэ шийдвэр Үндсэн хуулиа бүдүүлгээр зөрчсөн. Одоо Цэцийн хариуг л хүлээж байна. Засгийн газар Сангийн сайд Б.Жавхлан: ХОЁРДУГААР САРД ЦАГААН САР БОЛОХ УЧИР ГУРАВДУГААР САРЫН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ УРЬДЧИЛЖ ОЛГОНО Сангийн яам: Нийт хүүхдийн 9%-д хүүхдийн мөнгийг хассан‼️
“Яагаад сумын төвд байгаа нөхөр нь багш, эхнэр нь жирэмсний амралттай, хашаа байшин, машин, малтай жирийн өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдчихдаг юм” гэж УИХ-ын гишүүн Ц.Идэрбат шүүмжлэв. Сангийн яамны газрын дарга М.Санжаадорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нар тайлбар хийлээ.
Хүүхдийн мөнгө ба Иргэдийн бухимдал Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө бол хүүхдийн мөнгө, ялгалгүй тэгш олгох ёстой. Халамжийг бол зорилтот бүлэгт нь өгөх ёстой. Ер нь бүртгэл будлиантай учраас энэ бүх асуудал үүссэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудалд алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Төрийн байгууллагын уялдаа холбоо муу байна. Хөдөө яваад ирсэн хүүхдийн мөнгөний асуудал босжээ. Бид нээрээ ямар арчаагүй байна аа. Монгол улс нийт 1.260.000 хүүхэдтэй айл юм байна. 100 мянган төг өнөөдөр 28 ам.доллартой тэнцэж байна. Монгол улсын ДНБ 44 их наяд төгрөг.
Норвеги улсад гадаад дотоодгүй, баян ядуугүй бүх хүүхэд мөнгө авдаг. 18 нас хүрэхээр нь зогсоодог. Дээр нь бүх шатны сургууль үнэгүй. Цэцэрлэгт хүүхдэд зарцуулж буй төсвийн 10 хувийг эцэг эх нь төлдөг. Энэ нь дунджаар эцэг, эхийн хоёулангийн цалингийн 5 хувьтай тэнцэх төдий мөнгө. Байгалийн баялгийн тэгш хуваарилалтын гол бодлого нь хүүхдийн мөнгө. Цалин хөлсгүй хүүхдүүдэд мөнгө олгосноор санхүүгийн эхний эрх чөлөөгөө эдэлдэг. Харин хувьцаа иргэддээ тараана гэдэг баялгийн тэгш хуваарилалт биш юм. Хувьцаа тараана гэдэг бол манайхны бодож олсон завхрал. Хувьцаа бол бизнес. Иргэн бүр оролцох, арилжаалах юм биш!
Баялгийн тэгш, шударга, зөв хуваарилалт бол: 1.Өндөр цалин хөлс, 2.Өндөр тэтгэвэр, тэтгэмж, 3. Өндөр халамж, тусламж байдаг. Хувьцаа бол бизнес, мөнгөн хөрөнгө оруулалт. Норвеги улсад өндөр цалин өгдөг болохоос нэг ширхэг хувьцаа иргэддээ өгдөггүй. Бирж дээр мөнгөө эргэлдүүлдэг баян хүмүүс бол зах зээлийн журмаар олон байдаг.
ХНХЯ: Хүүхдийн мөнгийг 9 хувьд нь олгохгүй байснаар сард 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа…гэнэ. Ийм жаахан мөнгө хэмнэж буй нэрээр үймүүлээд эхлэх ямар шаардлага байна?. Хулгайчдын гэрт эсвэл адууны хашаанд байгаа л мөнгө шүү дээ. Бүх хүүхдүүдэд 100% мөнгө олго! Др.М.Найданхүү. ЭЭЖ: Өнөөдөр “Хүүхдийг нохой шиг цувуулчхаад жагсаж үхсэнээ хийгээд байгаа юм” гэдэг үг сонслоо
ИРГЭН: Хүүхдүүдээс МӨНГӨ ХУМСЛААД байгаа дарга нар ханаж цаддаггүй юм уу⁉️

Ц.Оюунгэрэл: Монгол Улсад хүүхдийн мөнгө айл болгонд хэрэгтэй зүйл байсан. Ихэнх хүмүүс “Халамж хавтгайрлаа” гэдэг. Хамгийн хасаж, танаж болохгүй зүйл бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгө төсвийн хэмнэлтэд ороод цавчигддаг зүйл байх ёсгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлж чадахгүй байвал ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Үе үеийн Засгийн газрын хийж ирсэн зүйлийг Л.Оюун-Эрдэнэ хийж чадахгүй байна гэж ойлгоно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!