Uncategorized

Нэг ширхгийг нь 125 сая төгрөгөөр авсан талаар “Авлигатай тэмцэх газар”-аас шалгаж эхэлсэн байна

АТГ-аас шалгаж эхэлжээ
– Тодруулга: Нэг ширхгийг нь 125 сая төгрөгөөр авсан зам цэвэрлэгээний машины тендерт оролцсон, зохион байгуулсан, төсвийг нь баталсан, гарын үсэг зурсан хүмүүсийг “Авлигатай тэмцэх газар”-аас шалгаж эхэлсэн байна Өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд хэсэг иргэд Улаанбаатар хотын мэр Д.Сумъяабазарыг огцор хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд Улаанбаатар хот өндөр төсөвтэй боловч иргэдэд ээлтэй шийдвэр гаргахгүй байна. Хэт үрэлгэн, мөнгө идсэн байж болзошгүй гэх хардлага төрүүлэхүйц худалдан авалтууд хийсэн гэв.
Энэ үеэр иргэн О.Отгонтөгс: “Улаанбаатарын паб, ресторанд орж хоол идсэн гээд 1 хувийн хотын албан татвар авдаг шүү дээ. Хүмүүс мэддэггүй. Хот хэдий хэмжээний төсөвтэй, түүнийгээ хэрхэн зарцуулдгийг иргэд мэддэггүй. Бидний татварыг юунд үрдэгийг мэддэггүй. Бид үүнд анхаарлаа хандуулахгүй бол Улаанбаатар хотын иргэдэд зориулагдах ёстой мөнгийг эд нар 30 жил идэж,
уугаад л дуусч байна. Өнөөдөр ханиад томуу ихтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэхгүй байхад Нийслэлийн Засаг даргаар дамжуулаад Баянзүрх дүүрэг дээр л гэхэд 10 тэрбум төгрөгөөр 15 хороо нэмсэн. Гэтэл би хорооноосоо үйлчилгээ авья гэтэл дүүрэг рүү яв гэж байна. Ийм байхад тэнд хороо
нэмэх ямар ч шаардлага алга. Хорооноос баахан тодорхойлт л авдаг биз дээ. Одоо түүнийг чинь утаснаасаа E Mongolia-гаас авдаг болсон. Энэ бол нийслэлийг удирдаж чадахгүй байгаа
хангалттай үндэслэл. Дээрээс нь мопедны загвар нь өөр тул 90 саяын зөрүүтэй гэж ярьж байгаа нь хангалттай гэмт хэргийн шинжтэй байна. Худалдан авсан баримт, материалаа өгчих юм бол би авсан компаниас нь үнийн санал аваад АТГ-д өгчихмөөр байна. Шалгаж чадахгүй бол жинхэнэ огцрох
аймаар том шалтаг болно. Иргэд өөрсдөө ирээд л жагсчихна. Хэн нэгэн уриалах шаардлага байхгүй. Ширээний наана, цаана сууж хэлэлцэнэ гэсэн асуудал байхгүй. Д.Сумьяабазар зүгээр л тайлангаа тавиад огцор” гэж хэллээ. Ч.ЯвууӨнөөдрийн байдлаар сошиалын онцлох бүтээгдэхүүнээр шалгараад байгаа энэ
ногоон нөхөр нь угтаа бол цас цэвэрлэх зориулалтгүй бөгөөд шүүрдэх, тоос сорох, ус цацах шүрших, өндөр даралтаар угаах зориулалттай эд юм байна.Бодит үнэ нь 11699 юань буюу Улаанбаатар хотод ирэх тээврийн зардал нь ороод 6 сая төгрөгний үнэтэй. Олон ширхэгийг авбал илүү хямдрах боломжтой.
Тэгэхээр 125 сая төгрөгөөр 1ш биш 20ш ийм төхөөрөмж авна гэсэн үг.
Үүнээс харахад “тэд” нэг ширхэг ийм төхөөрөмжөөс 119,000,000 төгрөг завшсан байх нь. Улсын төсвийг яаж самардагийн ердөө ганцхан жишээг дурдахад л ийм байна даа!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!