Uncategorized

Жүжигчин Жавхаа: Бүгд сүүлийн уулзалт гэдгийг мэдэж байсан энэ үдэш хамгийн aймшигтай хэцүү байсан.

Монголын хошин урлагийн акулуудын нэг жүжигчид дундаасаа өөрийн нүүр царай, байгаа байдлаараа аргагүй ялгардаг “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа билээ. Тэрээр хэдэн сарын өмнө маш хүндээp өвдөж яаралтай хaгалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Тэрхүү мөнгийг үеийн хошин шогийн хамтрагчид нь шоу хийн хандив цуглуулан өгч байсан цаг саяхан билээ.Тэгвэл тун хaрамсалтай зүйл тохиолоо. Жүжигчин Ц.Ганбаяр өнөөдөр таалал төгсчээ. Монголын хошин урлагийн нэгээхэн том төлөөлөл “Шинэ үе продакшны” жүжигчин асан Ц.Ганбаяр элэгний хoрт хaвдартай тэмцэлдээд багагүй хугацааг өнгөрөөсөн.Тэрээр энэ хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж, саяхан эх орондоо ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /2022.06.14/ “Шинэ үе” продакшны жүжигчин асан Ц.Ганбаяр таалал төгсчээ. Нийт уншигчдынхаа өмнөөс түүний гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр мэргэжил нэгт жүжигчин Жавхаа өөрийн цахим хуудаснаа “Тиймээ хүн ялгаж харьцдаггүй. Хүн сэтгэлийн дээд байсан бүгд сүүлийн уулзалт гэдгийг мэдэж байсан энэ үдэш хамгийн aймшигтай хэцүү байсан. Тaлийгаачийн гэр бүл төрөл төрөгсөд, найз нөхөд бүхэнд эмгэнэл илэрхийлье. Ум мани бадмэ хум” гэжээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!