Uncategorized

Хүүхдийн банзрагч буюу таван сахиа сосорбарам тарни ХАДГАЛААД АВ

Үр хүүхдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө залбиран сонсоорой. ?
Орой унтахад нь сонсговол тайвшраад унтах “БАНЗРАГЧ” номыг айлтгаж байна.?
?ХҮҮХДИЙН БАНЗРАГЧ БУЮУ ТАВАН САХИА ДОНЧИН МОЙ НЯМБУУ- Ум а бүрэм маха суха, бархам мар харини суха
?ХҮҮХДИЙН БАНЗРАГЧ БУЮУ ТАВАН САХИА МАЖА ЧЭНБО- Ум маха ма юу ри суха?ХҮҮХДИЙН БАНЗРАГЧ БУЮУ ТАВАН САХИА СОСОР БАРАМ- Ум ма ни ха ри ва зар ниМаха барали са ри хум хум пад пад суха?ХҮҮХДИЙН БАНЗРАГЧ БУЮУ ТАВАН САХИА СИЛВИ ЦАЛ- Ум а вазар ма да ма да хун пад пад ум а вазар ма да са да ри суха?ХҮҮХДИЙН БАНЗРАГЧ БУЮУ ТАВАН САХИА САН АГ ЧЭН МО- Ум а хун маха манда ану хари суха???
?Нялхас хүүхдийг өвчин зовлонгоос хамгаална. Хүүхдийн банзрагч буюу таван сахиа сосорбарам тарниУм ма ни ха ри ва зар ни Маха баради са ри хум хум пад пад суухааСосорбарамын буу гэж бий. Түүнийг хүүхдэд мэнгэний өнгөнийх нь даавуугаар гэр хийж хүзүүнд зүүлгэвэл сайн.
Нялхас хүүхдийг өвчин зовлонгоос хамгаална Хүүхдийн банзрагч буюу таван сахиа силви цалУм а вазар ма да ма да хун пад пад ум а вазар ма да са да ри суха Нялхас хүүхдийн өвчин зовлогоос хамгаална Хүүхдийн Банзрагч буюу таван сахиа сан аг чэн моУм а хун маха манда ану хари суха Нялхас хүүхдийг өвчин зовлонгоос хамгаална. ЗУЛ ӨРГӨХ
Бурхан шүтээндээ зул өргөхдөө : Миний өргөж байгаа зулын цогц нь гурван мянган их ертөнцийн хэмжээтэй адил уужим дэлгэр болтугай .
Шим нь уулсын хаан сүмбэр уул лугаа адил болтугай. Тос нь сүн далай лугаа адил арвин болтугай .
Миний өргөсөн энэ зул сайн цагийн мянган бурхан тэргүүтэй хамаг бурхадын өмнө тодрох болтугай .
Гэрэл нь орчлонгийн дээд оройгоос хамгийн доод нэрвэлтгүй тамын орон хүртэлх мунхгийн харанхуйг арилгаснаар амьтан бүгдээр бурхан бодьсадын орныг илтэд үзэх болтугай хэмээн залбирна. Зул адислах тарни : Ум базар алогэ хри Хум : Yйл нисванисын хорыг шатаан , мунхгийн харанхуйг арилгах
Үнэн билгийн цогийг бадруулсан үзэсгэлэнт энэ зулҮүлгүй тэнгэрт хамгийг айлдагчийн наран ургах мэт
Үлэмж гэгээн гэрлээр арван зүгийг гийгүүлэх болтугай. Агнистын гэгээ “Эрдэнийн Сан” Зул өргөх тус эрдэм нь хэмжээлшгүй бөгөөд бурхан болоочдын хойдын буяныг арвижуулахын тухайд зулыг олон тоогоор өргөсний ач тусаар зам мөрийг нь гэрэлтүүлэн дээдийн амар амгалан төрлийг олох цаглашгүй буяны өргөл болой хэмээсэн байдаг. Зул өргөх ёс Зул өргөх нь маш нарийн утга учиртай билээ. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгах аж. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ.
Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй Бурханы өмнө наминчлан хүмүүстэй ярихгүй сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэ-д залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд шар тосыг хийж шүдэнзээр болон зажигалк-р асааж болохгүй.
Зулыг хүжэндээ гал дүрлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй мөн зулны голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарнийг 3 удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой.
Эрхэм та байнга зул өргөсөний буянаар өөрийн шашны эзэн, зургаан төрөлхтөн тэдгээрийн хvсэл бvхэн биелдэг байна. Зулын гол нь бvдvvн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хvний нас нь богиносно гэж vздэг. Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна гэж багш нар минь хэлдэг юм. Нэг зүйлийг анхааруулахад зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хураана.
Зулын 25-нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргаггүй. Сар бүрийн шинийн 8-нд мөн шинийн 15-ны дүйчэн өдрүүдэд Зул өргөж буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!