Uncategorized

Санжаадамба аврага талбай дээр бөхчүүдээ авч жагсах уу!!

САнжаа аврага допингтой тэмцэхээ байнга илэхийлдэг. Допинг хэргэлсэн бөхчүүдийг талаар ингэж мэдээлж байв. Одоо допингтой аврага дахиж барилдахаар болсон тул тэрний энэ тэмцэл дахин дэгдэх нь тодорхой боллоо. Харин бөхчүүд талбай орж жагсах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна байх

Үнэнийг хэлсэн хүнд хүн өштэй
Үхэр унасан хүнд нохой өштэй
Өнөөдөр Монгол бөхийн сайн муу хоёр дээр санасан бодсоноо Санжаа аварга шиг ил тод хэлчих хоншоортой аавын хүү хэд байдаг юм бол доо. Харин буланд таарахаараа бувтнаад байдаг хүн бол олон байх.
Би Санжаа аваргын нэг л юманд итгэдэг. Тэр бол Монгол бөхийг допинг хэмээх хар тахлаас салгах чин үнэн хүсэлтэй л хүн. Тийм ч болохоор түүнийг нь гүйцэлдүүлэх ганц байгууллагаа сайн сайхан болж, шударга үнэн ажиллаасай гэсэндээ хурал цуглаан болгон дээр болохгүй бүтэхгүй байгааг нь ил цагаан шүүмжилж, санаа оноогоо хэлдэг. Гэвч үнэнийг хэлсэн хүнд хүн өштэй, үхэр унасан хүнд нохой өштэй байдгийн жамаар хэсэг бүлэг хүмүүсээс элдэв нэр хоч зүүгээд л өнгөрдөг нь харамсалтай. Уг нь тэр зөв юм яриад байгаа юм шүү дээ.
Баталгаатай албан эх сурвалжийн олон түмний өмнө онцолж хэлсэн 38 бөхийн нэрийг ил тод болгох тал дээр бөхийн холбоо хэдэн албан бичиг явуулснаас өөр ямар ч дорвитой арга хэмжээ авалгүй орхиж байх шиг байна. Адаглаад энэ бөхчүүдээ уриалаад жагсаал цуглаан хийж, өлсгөлөн суулт ч зарлаж болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Тийм байхад хүн бухимдахгүй яах юм бэ. Ер нь аваргын хэлж байгаа үнэн шүү дээ. Ямар ч хурал цуглаан дээр мандат өргөх гэж суудлын тоо бөглөдөг хүн олон байдаг. Энд ч гэсэн тийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор санал хураалт шударга явагдах уу, автоматаар явагдах уу гэдэг асуудал бас бий. Аварга түүнд нь дургүйцээд байгаа юм.Эцэст нь хэлэхэд энэ хүн хэзээ ч сандал суудлын төлөө сандарч давхиад байх эр биш гэдгийг эрхбиш олон түмэн мэдэх байлгүй дээ.
#Гүндүүгүй_Яриа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!