Uncategorized

Монгол тахийг Монголчуудад өгч Монголд нутагшуулсан ачтан лайк шэйр харамлахгүй биз дэ!!

Энэ бол харин нүдээ олсон шагнал бна. Энэ хүнийг Мирослав Бобек гэдэг Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Монголд тахь нутагшуулахад хамгийн их гавъяа байгуулсан хүндээ… Тахийн тоо 1000 хол давсан гэнэ Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагуудтай хамтран баруун Монголд тахийг нийт есөн удаа тээвэрлэн авчирч, улмаар байгальд дасган нутагшуулах тал дээр удаан хугацаагаар анхаарч ажилладаг бөгөөд шинээр тахийг Дорнод Монголд нутагшуулах төслийг бэлдэн ажиллаж байна.

Олон арван жил тахийг авран үлдээх, уугуул байгальд нь эргэн нутагшуулахад хувь нэмэр оруулахаар хүчин чармайлт гарган ажилласан Прагийн Амьтны хүрээлэнгийн өмнөх үеийн болон одоогийн ажилтнуудын хувьд өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь ховор аз завшаан тохиолдлоо гэж Мирослав Бобек мэдээллээ.

Энэ одонг Говийн Их ДЦГ-ын “Б” хэсэгт Чех улсын Армийн CASA маркийн цэргийн онгоцоор тээвэрлэн авчирсан хорин есөн гүү ная гаруй унага төрүүлснээр барахгүй дараа дараачийн үеийн арван хоёр унага төрүүлсэн цагт хүртэж байгаа нь онцгой тохиолдол юм. Баруун Монголд бид амжилттай ажиллаж зорилгодоо хүрсэн бөгөөд одоо Дорнод Монголыг зорих санаатай байна.
Ташрамд ийм төслүүдийг Амьтны хүрээлэнгийн тасалбар тус бүрээс 5 кроныг биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд зарцуулж байгаа тул Нийслэл Прага хотын захиргаа, иргэдийн дэмжлэг, оролцоогүйгээр хэрэгжүүлнэ гэдэг төсөөлөх боломжгүй гэж Мирослав Бобек дурдсан.

“Алтан гадас” одон тахь эргэн нутагшуулах Чехийн төсөл Монгол Улсаас маш өндөр үнэлэлт авсныг харуулж байна. Дэлхий дахинд биологийн олон янз байдлын хомсдол ажиглагдаж буй өнөө үед энэ төсөл чухал ач холбогдолтой байна хэмээн БНЧУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайд Ян Вытопил дурджээ.

Одонг гардуулах ёслолын үйл ажиллагааны үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр монгол орны байгаль, Чех, Монголын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!