Uncategorized

Таныг энэ бодлогыг бодож чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Үзээд алдмаар байна уу?

Хүний тархи залхуурах хандлагатай гэдгийг эрдэмтэд баталсан. Энэ нь хүний шинэ мэдээлэл хүлээн авах дургүй байгаагаар илэрнэ, жишээ нь, ямар нэгэн зүйлийн тухай хүн зөв ч бай, буруу ч бай тодорхой ойлголттой бол үүнийгээ өөрчлөх хүсэлгүй байдаг. Тийм учраас сэтгэн бодох чадварын уян хатан чанарыг хадгалахын тулд тархиа байнга ажиллуулж байх шаардлагатай ажээ: байнга ном унших, санах, сурах мөн төрөл бүрийн бодлого бодно. Бодлого маш олон сонголттойгоор интернэтэд байдаг. Энэ удаад та бүхэндээ хятад сурагчдын бодлогоос танилцуулахаар бэлдлээ. Хятад хүүхдүүд эдгээр бодлогыг самар цөмж байгаа юм шиг л амархан боддог гэнэ. Ирж байгааг жилийг илэрхийлж гахайгаар дүрсэллээ. Та ажилдаа ороход бэлэн үү? Үл мэдэгдэх тоог бодож олоорой © Depositphotos   Хариултыг нь харах гэж яарсны хэрэггүй. Та бүх учрыг нь олж мэдсэн гэж найдаж байна. Сайтар шалгасан биз? Тэгвэл хариултаа тулгацгаая.   Зөв хариулт нь 134 Илүү нарийвчлан авч үзье. Эхний томьёогоор бол хоёр бээлий нь 10-тай тэнцүү байна: 10 + 10 + 10 = 30 Дараагийнх дээр бид нэг бээлий харж байна, тэгэхээр 5-тай тэнцүү гэж ойлгоно. Нийлбэрээс 5-ыг хасаад, үлдэгдлийг нь 2-т хуваахад малгайтай гахайны тоо буюу 11 гэж гарч ирнэ: 11 + 11 + 5 = 27 Гурав дахь мөрний хоёр ч тоог мэдэж байгаа тул энэ удаад ганц малгайны илэрхийлж байгаа тоог л гаргаж ирэх хэрэгтэй. Үүний тулд гахайн дээрээ хоёр бээлийгээ нэмээд, нийлбэрээс хасна. Малгай 3-ын тоог илэрхийлжээ. 3 + 11 + 10 = 24 Одоо дөрөв дэх мэдэгдэхгүй байгаа тоог бодоцгооё. Малгай гуравтай тэнцүү гэдгийг мэдсэн. Гэхдээ сайтар ажиглавал нэг малгайны цаана бас нэг малгай харагдаж байгааг олж харна, тэгэхээр бид 2 малгай буюу 6 гэж гаргалаа. Малгайтай гахай 11-тэй тэнцүү, гэхдээ нэг хөлөндөө бээлий өмсөж, тэгэхээр 16 гэж ойлгоно. Бас дараагийн тоог ч гэсэн адил зарчмаар гаргана: малгайтай гахай – 11, харин малгай дангаараа – 3, тэгэхээр “малгайгүй” гахай – 8 гэсэн үг. Ингээд зөв хариулт нь : 6 + 16 + 8 = 30 гэж гармаар. Сайтар ажиглаж хараарай: хоёр гахайны дунд нэмэх тэмдэг биш харин үржүүлэхийн  тэмдэг байгаа шүү. Тэгэхээр зөв бодолт ийм байдлаар гарна: 6 + 16 × 8 = 134 Та үржүүлэхийн тэмдгийг анзааралгүй тоонуудыг нэмсэн үү? Эсвэл шууд л анзаараад тоог зөв бодсон уу?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/221817/?fbclid=IwAR3p3Gaz2V8HV3NBQ_7B0ntfaBNLgepnz64L4D5TBSCmV1hLnYRXEjY9G3M © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!