Uncategorized

Ч.Лодойсамбуу: Солонгос эзнийг “мангастаад” ажлаасаа халагдаж билээ. Жаахан ч байж. Цалингаа авъя гээд…

Манай энэ удаагийн Гашуун яриа нэвтрүүлгийн дугаарт сэтгүүлч Ч.Лодойсамбуу оролцлоо. Олны шүүмжлэл магтаалыг эн зэрэгцүүлэн хүртдэг түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. -Юуны өмнө нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Яриагаа таны хүүхэд наснаас эхэлье? -Би Төмөр замд өссөн. Зүгээр сууж чаддаггүй хүүхэд байсан. Анх 14 настайгаасаа эхлэн хар бор ажил хийж эхэлсэн юм. 17,18-тай байхдаа вокзал дээр ачигч хийж байлаа. Мөн тэнд зайрмаг, хөлдөөсөн ус зардаг. Явуулын вагонд 150 төгрөгөөр авсан усаа хөлдөөгөөд 1 доллараар зардаг. Мөн зуны гурван сар барилга дээр ажиллана. Одоо миний босголцсон барилга жуковт байж л байдаг юм. Хааяа дэлгүүрээр нь яваад ороход гоё санагддаг. Үүнийг би дэвсэж, зөөсөн шүү дээ гээд л дулаахан сайхан мэдрэмж төрдөг юм.Ээж ааваас мөнгө нэхнэ гэдэг их зовлонтой санагддаг байж билээ. “Ээж мөнгө өгчих” гэж хэлэх гээд ам эвлэхгүй шүү дээ.Уг нь найзуудтайгаа гарч ормоор байдаг. Ядаж лPC тогломоор санагдана. Хоног нь 2500 төгрөг. Энэ мөнгө олдохгүй шүү дээ.Үүнээс ажил хийх хүсэл төрж эхэлсэн. Ажил хийгээд мөнгө олохоор өөртөө их жаргалтай. Найзуудаа хааяа даачихдаг. Ийм л хүүхэд байлаа. -Ажил хийгээд явж байхад нь цалинг нь өгөөгүй ч юм уу, мартагддаггүй дурсамж бий юу? -8 билүү 9 дүгээр ангид байсан санагдаж байна. Цэцэг төвийн хажууд хуучин Апполлон гэж ресторан байсан юм.Хоёр сар ажиллаж байхад 30 мянган төгрөг өгсөн. Уур хүрээд Солонгос эзнийг “мангастаад” ажлаасаа халагдаж билээ. Жаахан ч байж. Цалингаа авъя гээд орсон чинь урдаас загнаад. Би хэлийг нь мэдэхгүй. Солонгосчууд чинь нэг тийм омогтой шүү дээ. Айсандаа ч юм уу цочсондоо мангастаад бөөн юм болсон. Арай л цагдаад баригдаагүй гараад явсан. Гарчхаад дотроо хохь чинь гээд л бодсон. Одоо хүртэл бодохоор уур хүрээд байна шүү дээ. Тэгэхээрби шударга бус юманд үнэхээр дургүй.Саяхан адуугаа тамгалснаас үүдэн шүүмжлэлд өртөөд байсан. Шүүмжилж буй сэтгэгдэлд ямар байр суурьтай байгаа вэ? -Би Монгол ахуй, нүүдлийн соёлтой их ойрхон. Сая адууны тамган дээр бөөн асуудал үүслээ. Мэдээж хэрэг бид хөгжиж дэлхий рүү том цонхоор харж байгаа учраас эвгүй харагдаж байгаа. Амьтанд хайртай маш олон хүн байгаа шүү дээ. Тэд эмзэглэж байгаа нь аргагүй. Буруутгахгүй. Дээр нь миний зураг жаахан олиггүй гарсан байх. Байж байгаа нь нэг тийм зэрлэг харагдсан биз. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ уучлал гуйхгүй. Яагаад гэвэл энэ бидний туулж ирсэн зам. Авч үлдэх ёстой өв уламжлал гэж байна. Би наадамд бөх барилдуулах хэрэгтэй л гэж байсан. Морио уралдуулах хэрэгтэй.Бид өнөөдөр бөх барилдвал хийх ажилгүй гүзээнүүд. Морио уралдуулбал хүүхэд тар.члааж амьтан зовоосон адгууснууд. Адуугаа тамгалангуут яр.гачин. Тэгээд маргааш бид юутай үлдэх юм. Бид хөгжиж болно. Энэ нь уламжлалаа устгаад дахиад шинээр эхлэхийг хэлэхгүй.Хөгжөөд байна гэж бодоод л байх шиг байна. Үгүй шүү дээ. Маргаашаа алдаад байгаа юм. Маргаашийнхаа хөрөнгийг бид устгаад байна. Эрт үеэсээ Монголчууд гал, нар, сарыг бэлгэдэж адуугаа тамгалдаг байсан. Одоо цаг хугацаа өнгөрөөд хүмүүсийн бэлгэддэг зүйлүүд нар сарнаасаа халиад байна шүү дээ. Сэтгүүл зүйн салбарт нэг сэтгүүлчид тийм их хөрөнгө оруулалт хийсэн түүх байхгүй байх.Түүнийг би бэлгэшээжNTVгэсэн тамгаар тамгалж байгаа юм. өөрийн бэлгэшээж байгаа зүйлээрээ гэсэн үг. -Олны дайралт, шүүмжлэлийг тоохгүй байж болох ч та чинь сэтгэл зүрхтэй хүн биз дээ. Эмзэглэдэг л байх? -Биеэ тоосон, шалчганасан гээд элдэв янзаар хэлнэ. Түүнийг өөр дээрээ ойлгоод унагаадаг байх хэрэгтэй.Нэг л эмзэглэх юм бол дахиж чамаас хөдөлгөөн гарахгүй. Хүн чамайг улаан цамцтай явлаа. Ямар муухай улаан цамцтай юм бэ гээд чулуу шидэхэд чи эмзэглэвэл,маргааш чи улаан цамц өмсөөд гарахаас айна. Энэ бол чи өөрийгөө алдаж байгаа хэрэг. Чулуу шидэж байгаа хүмүүст сүнсээ өгч байгаагаас ялгаагүй. Тиймээс та нарын юу гэх надад хамаа байхгүй. Энэ хүний соёлыг дээдэлдэг нийгэм. Би улаан цамцаа өмсөнө. Бүр тод улааныг өмсөнө. Өшөө та нар ямар өнгөнд дургүй юм. Түүнийг чинь өмсөнө. Энэ үйлдлийг л хийж байх хэрэгтэй. Ингэх юм бол маргаашийнхаа нийгэмд өөрөөрөө байх суурийг нь бэлдэж өгөх болно.Таныг хүмүүс сэтгүүлч хүний өнцгөөс нь их мэдэх байх. Гэр бүлийн тухайд анхны эхнэрээсээ салж байсан гэх юм билээ? Салалтыг юу гэж боддог вэ? -Би гучхан насандаа 10 салсан байж болно. Үүнээс чухал нь юу юм гэхээр, яагаад хүн салдаг юм. Салах нь зөв юм уу буруу юм уу. Хүүхэд өнчрүүлээд. Би үргэлж хэлдэг. Салалт шийдэл мөн гэж. Хүн нэг нэгэндээ сэтгэл татагдаад дурлаж байхдаа, хамт байхдаа салахаа мэддэггүй юм. Аль аль нь нэг нэгэндээ таалагдах гэж хэтэрхий хичээснээс болж салдаг. Өөрөөрөө биш байснаас болдог гэсэн үг. Хамт амьдраад хоёр жил болоход жинхэнэ “би”, “чи” гарч ирдэг. Ингээд үзэл бодол нь салж эхэлнэ. Үзэл бодол салсан бол бие нь сална.Хүүхдийнхээ хажууд хэрэлдэж байснаас холдоод хүүхдэдээ хэрүүл харуулахгүй байх нь хамаагүй дээр гэж боддог. Хэрэлддэггүй ч гэсэн ээж аав нь хоёр тийшээ хараад суухад хүүхэд яаж зовдог гэж бодож байна. Эцэг эхээ сонгож төрөөгүй хүүхдэд тийм зүйл үзүүлж огт болохгүй. Өөрөөр хэлбэл ирээдүйг нь баллаж болохгүй. Би их олон салсан. Гайхуулаад байх ч зүйл биш. Гэхдээ хүнийг хүнээр сольж үзээгүй. Хүн өмсдөг хувцас биш. Сольж болдог ч үгүй юм. Алга болдог ч үгүй юм. Уйдаж залхана гэсэн ойлголт байдаггүй. Миний хувьд ажилдаа их цаг зарцуулдаг. Дээр нь жаахан халамж муутай. Гэсэн ч салалтынхаа араас үнэхээр харамсаж байсан удаагүй. Салалтыг алдаа гэж үзвэл тэр нь өнөөдрийн оноо болсон.Та эхнэрийхээ тухай ярихгүй юу? Ямар эмэгтэй байдаг вэ? -Манай эхнэр яг л Лодойг хүндэлдэг, үнэлдэг. Жинхнээрээ Лодойд хайртай. Асар ухаантай эмэгтэй байдаг. Хүмүүс намайг ааштай, ууртай байх. Эхнэр нь их зовдог байх даа гэж боддог юм билээ. Тэгж бодоцгоож л байг. Бид хоёр одоогийн байдлаар ам мурийж үзээгүй.-Түрүүн магтаал шүүмжлэлийг өөр дээрээ ойлгоод унагаадаг байх хэрэгтэй гэлээ?-Хүмүүс амьдралдаа тохиолдох муу бүхнийг тултал бодох хэрэгтэй. Одоо  байгаа сайхан бүхнийг алдаж байгаагаар төсөөл.  Тэгээд чи байж болох хамгийн том өвдөлтүүдийг мэдэр.Хүмүүс үүнийг бодохгүй зугтаад байдаг. Хар энергитэй юм битгий бод, битгий үз гэнэ. Энэ бол зугтаж байгаа хэрэг. Амьдралаас зугтаад байна шүү дээ.Өнөөдөр ам.иа хо.рлолт яригдаж байна. Тэр юуг хэлж байна гэхээр зовлонгийн тухай төсөөлөөгүй байсан. Тэр зовлон нь тулаад ирсэн чинь цочсон.Би эрчүүдийг бүгдийг нь “шалчгана” гэж хэлж байгаа. Үгээ хэлдэг эрчүүдийг шалчгар гэж үздэг биз. Гэтэл одоо шалчганацгаая аа. Уйлцгаа, хоорондоо юм аа ярь Ингэж байж хүн аливааг туулна. Асуудал тулахад нураад уначихгүй сэтгэлийн хаттай болно.Таны хувьд мартахын аргагүй. Бодох төдийд сэтгэл сэмэрч, урагддаг зүйл бий юу? -Аз болоход элэг бүтэн амьдралаар амьдарч байна. Бурхны ивээлээр. Айхтар шархалсан зүйл байдаггүй. Тийм учраас заримдаа их худлаа бардам байдаг байх. Миний хувьд ахыгаа алдаж байсан. Хэцүү байдаг. Хүний нүднээс тэгж их ус гардаг гэдгийг тэр үед л ойлгосон. Бадрангуй явж байх үедээ шүү дээ. Тогтохын аргагүй их нулимс гардаг юм билээ. Буруутай этгээдүүдэд төсөөлөхийн аргагүй их гомддог. Жигшдэг бүр үзэн яддаг. Ахыг маань Майга Батаа гэдэг байлаа. Өгийн нуурт малчин байсан. Эргэн тойрон, нутаг усныхандаа нэртэй гэж жигтэйхэн. Хүн шавсан айл байсан юм. Зуны дэлгэр цагт 7 хоногтоо хоёр удаа хорхог хийнэ шүү. Хүмүүс дайлж цайлна. Ялгаваргүй харилцана.Би ахаасаа олон зүйл үлгэрлэж авсан. Хүнтэй сайхан ярьж яриа хөөрөө үүсгэдэг. Наанатай цаанатай байдаг.Бид хоёр техникийн зах дээр айраг зараад явж байсан маань их бодогддог юм. Аяга нь 250 төгрөг гээд л. Хоёр тойроод л дуусгадаг. Тэр хооронд ахынхаа хүмүүсийн хайр хүндэтгэлийг яаж хүлээж байгааг анзаардаг байсан юм. Хайр хүлээхийн тулд огт дүр эсгэдэггүй. Хүн өөрөөрөө байх шиг сайхан зүйл байхгүйг ахаасаа л харсан. Айраг зарахад хүнд нь болж аваад байгаа нь надад бас мэдрэгддэг байлаа. Одоо ахынхаа үнэрийг нь, яриаг нь, инээдийг нь гээд яг байгаагаар нь бүх зүйлийг нь санадаг. Одоо ч үнэр нь үнэртдэг. Би нэг их олон хүнтэй дотносдоггүй. Зожиг биш ч хүнд наалдаад байдаггүй хүн юм. Тэр авга ахдаа тэгтлээ их дотно байсан. Үнэн сэтгэлээсээ хайрладаг. Тиймээс хүн бүр биеэ бод. Анхаарал болгоомжтой бай. Өөрсдийг чинь явчих юм бол олон зуун зүрх урагдаад үлддэг шүү гэдгийг ойлгож амьдар. Хүнд битгий зовлон болооч гэж хэлмээр байдаг юм. -Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу? -Гашуун ярьдаг байгаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!