Uncategorized

Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр яллагдагчаар татагдсан 10 гишүүн болон Ундрамын гишүүний талаар мэдээлэл өглөө

УИХ-ын гишүүн, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.-Энэ парламентын долоон гишүүн нүүрс, дөрвөн гишүүн Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан. Энэ гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэх үү?-Монгол Улсын Үндсэн хуульд хүний гэм буруутайг шүүх тогтооно гэж заасан. Хууль хяналтын байгууллагаас нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татсан ч энэ хүмүүсийг гэм буруутай гэж үзэхгүй, шүүх тогтооно. Хөгжлийн банкны 4, нүүрсний хэрэгт холбогдсон зургаа, долоо гээд нийт 10 гаруй хүний асуудал байна. Энэ хүмүүсийн гэм буруутайг шүүх тогтоосны дараа ёс зүйн асуудлыг ярьж болно. Манай байнгын хороо УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг манай байнгын хороо авч хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй.-Тэгвэл ямар тохиолдолд танай байнгын хороо хэлэлцэх юм бэ?

-Манай байнгын хороо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг давхар шалгахгүй. Хууль хяналтын байгууллага шалгаагүй, ёс зүйн холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой. Хуралдаа суухгүй, биеэ зөв авч яваагүй, архи уусан ч гэдэг юм уу гишүүдийн асуудлыг хэлэлцээд гурван арга хэмжээ авах хуультай.

Нэгд, сануулах, хоёрт, уучлалт гуйхыг шаардах, гуравт, цалингийн 20 хүртэл хувиар торгох гэсэн гурван арга хэмжээ л авна. Түүнээс манай байнгын хороо гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс эгүүлэн татуулах ямар ч эрхгүй. Харин Их хурлын гишүүний эрхийг түдгэлзэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд, Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа оруулдаг. Ингээд Их хурлын нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцэж, нууцаар санал хураадаг хуультай.

Шүүхийн эцсийн шийдвэр буюу Дээд шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдана.

-Тэгвэл 900 гаруй иргэн УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эгүүлэн татах өргөдлийг танай байнгын хороонд хүргүүлсэн гэсэн. Үүнийг хэлэлцэх боломжгүй гэсэн үг үү?

-Нэгд, Ч.Ундрам гишүүний гэр бүлийн асуудал Иргэний шүүх дээр явж байгаа юм билээ. Гэр бүл салгана гэдэг шүүх хурал хийгээд л салгачихдаггүй юм байна. Эвлэрэх хугацаа өгдөг. Энэ хугацаандаа эвлэрэхгүй бол салгана. Хоёрт, Ч.Ундрам гишүүний гэр бүлийн хүн Наранцацралт хүүхдийн эрх чөлөөнд халдсан гээд Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан юм билээ. Түүн дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа юм байна. Тэгэхээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг манай байнгын хороо шалгахгүй. Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарсны дараа л манай байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэнэ.

Олон нийт манай байнгын хороог ямар ажил хийж байна гэдэг. Бид Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд таван аймагт хэлэлцүүлэг хийсэн. Ирэх 7 хоногт дахин нэг хэлэлцүүлэг хийгээд, УИХ-д өргөн барьж, энэ хаврын чуулганаар батлуулна.

-Тэгвэл хүнд авлига өгөөд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа Их хурлын гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй юм байна. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу?

-Гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгана. Хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай нь тогтоогдвол татагдаад явна. Гэм буруугүй гээд цагаадаад ороод ирвэл манай байнгын хороогоор хэлэлцэх эрх зүйн орчин нээлттэй.

-Ярилцсанд баярлалаа.Нүүрсний хулгай өнгөрсөн 30 жилийн туршид эрх мэдэл бүхий нөхдийн оролцоотойгоор хэлбэрээ өөрчилж, агуулга нь улам гүнзгийрсэн, цуврал луйврын нэг үү гэдэг асуулт энэ өдрүүдэд нийгмийн анхаарлыг татаж байна.

Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгтэй зэрэгцэн алтны хулгайн талаар хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийн нэг Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр алтны хулгай гаарсныг тодотгоод, аж ахуйн нэгжүүд орлогын албан татвар төлөхөөс зугтаж, олборлосон алтныхаа хагасыг нь л тушаадаг, ченжүүдээр дамжуулдаг, лицензийг хоорондоо шилжүүлдэг гэхчлэн ярив.

Алтны салбартай холбоотой өнгөрсөн олон жилүүдэд өрнөсөн үйл явцыг эргэн харахад, Б.Баттөмөр гишүүн шинэ зүйл яриад байгаа юм биш л дээ.

Үнэндээ нүүрсний хулгай гэх хэрэг сураггүй байхад буюу ардчилалд шилжсэний дараахан 1990-1991 онд тухайн үеийн Төв банкны дилерүүд валют арилжааны үйл ажиллагаанд алдаа гаргаж, алт цэвэршүүлэхээр Лондон руу явуулж, АЛТ-ДИЛЕРИЙН гэх хэрэг дуулиантайгаар яригдаж байсан билээ.Тухайн үеийн “Ил Товчоо”, “Үнэн”, “Ардын Эрх” зэрэг хэвлэлүүдэд гарч байсан мэдээллээр бол, Монгол Улс валютын арилжаанаас 82.4 сая ам.долларын алдагдал хүлээж, улсын өмч болох 4.4 тонн алтыг дилерийн алдагдлын барьцаанд өгч байжээ.

Алт-Дилерийн хэргийг эшлэн өгүүлэхийн учир нь, өнгөрсөн 30 жилд улс орны, эгэл жирийн иргэдийн боломжийг хулгайлсан хэрэг явдал зөвхөн нүүрсний гэх асуудлаар тогтохгүй болохыг сануулж буй явдал юм.

Алт олборлолт, үйлдвэрлэлийн салбарын өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг харахад, алт тушаалт буурч, дийлэнхийг нь хууль бусаар хил давуулахад, 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль, алтны олборлолтын хэмжээ зэрэг хүчин зүйлс нөлөөлж ирсэн байдаг. Тухайлбал, 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол 2010 онд 2.1 тонн болтлоо буурч байв. Тэр үед алтны ханш өсөлттэй байсан ч олборлосон алтны дийлэнхийг хууль бусаар гаргачихсан тухай асуудал яригдаж байсан билээ.

Алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх хүрээнд 2010-2017 оны хооронд улсын орлого болж хураагдсан нийт алтыг одоогийн ханшаар тооцоход 39 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Тэгвэл илэрсэн нь л энэ болохоос онгоцоор тээвэрлэсэн, хил гаалийнхантай үгсэн тохиролцож, хуйвалдан гаргасан нийт алтны хэмжээ болоод үнийн дүн хэдээр хэмжигдэх бол гэсэн асуулт яах аргагүй анхаарал татна.

Өнгөрсөн жилүүдэд алтны нийлүүлэлтийн сүлжээ зайлшгүй яригдах ёстой сэдэв байсаар ирсэн. Алт Монголбанкинд хүрснээр нийлүүлэлтийн сүлжээ албаных болж ойлгогдох ёстой ч, компаниуд өөрсдийн нэр дээр тушаахаас зориудаар татгалздаг хандлага байсаар ирсэн. Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс нийлүүлэлтийн сүлжээ бүхэлдээ албажсан, худалдан авалт хуулийн хүрээнд хийгддэг, татварын нэгдсэн тогтолцоо бүрсэн байх зэрэг нь гол асуудал болохыг зөвлөж байсан.

Түүнчлэн бичил уурхайчдын олборлосон алтны нэг хэсэг нь сум, аймгийн ченжүүдийн гарыг дамжин Монголбанкинд ирдэг бол нөгөө хэсэг нь хууль бус худалдаачдаар дамжиж буй талаар хэлж ярьж байсан.

Өмнө нь Төв банкны алт худалдаж авдаг ганцхан цэг нь Улаанбаатарт байсан нь дундын ашиг ологчдыг төрүүлж ирсэн гэх шүүмжийг дагуулдаг байсан бол одоо Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс алт худалдан авч байгаа. Энэ оны эхнээс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд Монголбанк 19.9 тонн үнэт металл худалдан авсны 4.1 тонныг нь орон нутгийн дээрх хоёр хэлтэс худалдан авсан байгаа юм.

Монголбанкны хувьд, алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилладаг. Валютын нөөцөө импортын худалдан авалтаар гадагшаа урсгачихдаг манай улсын тухайд алтны салбарын бодит нөөц боломжийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа талаар эдийн засагчид шүүмжилдэг. “Алт” нэг, хоёр гээд хөтөлбөрүүд зарлаад байдаг ч аймаг орон нутаг нь, төрийн байгууллагууд нь алтны компаниудын үйл ажиллагааг боомилдог талаар хэлж ярьдаг.

Дашрамд тодотгоход, Засгийн газар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг өнгөрсөн аравдугаар сард баталсан. Нэр бүхий эдийн засагчдын зүгээс валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжит гарцуудын эхэнд алтны экспортыг онцолдог. Эдийн засагч Ө.Ганзориг “Манайд шууд онгоцоор тээвэрлэж болох овор хэмжээ багатай хэрнээ экспортын орлогыг нэмэгдүүлж, ам.доллар оруулж ирэх боломжтой зүйл юу вэ гээд аваад үзэхээр алтыг жишээ татаж хэлэх байна” гээд Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёрыг алтны салбарт фокуслах хэрэгтэйг өнгөрсөн хавар сануулж л байсан. Гэсэн ч түрүүн дурдсанчлан энэ салбар цэвэр эдийн засгийн агуулгаар үйл ажиллагаа явуулахад тулгардага асуудлууд бий.

Түүнчлэн цаг хугацаа, эдийн засгийн боломжуудаар энэ салбарыг шахах тусам дагаад алтны хулгай хэлбэрээ өөрчлөн, давтагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!