Uncategorized

9-р ангийн 8 хүүхэд амьдарч байгаа гудамжаа тохижуулж эхэлжээ

Налайх дүүргийн 4-р хороонд амьдардаг 9-р ангийн сурагч Х.Энхжин ангийнхаа найзуудтай хамтран өөрсдийн амьдардаг гудамжаа тохижуулж байна.Тэд өөрсдийн санаачилгаар хаалгануудаа будах, үлгэрийн баатруудын дүрс сийлж хашаанууд дээрээ тогтоох, үүдэндээ сандал, хогийн сав зэргийг байршуулжээ. ЭКО соёл сангаас хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хашааны үүдийг нь моджуулах ажлыг хийж өгөхөөр болсон байна.Сурагчид моджуулаад зогсохгүй гудамжаа тохижуулах ажлаа дууссаны дараа явган хүний зам хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дурьдаж байсан юм.Гудамжаа тохижуулж байгаа хүүхдүүдийн дунд ЦЕГ, ЕБС, цэцэрлэг гээд олон газрын гадна талбайг тохижуулж өгсөн Х.Энхжин охин байгаа юм.Тэрээр 100 гаруй албан байгууллагын гадна талбайг ээжтэйгээ хамт өртөгийнх нь мөнгөөр тохижуулж өгсөн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!