Uncategorized

Маш хүчтэй зураг. Шейр хийсэн хүн бүрийн хүсэл биелэнэ. Учир нь энэхүү зураг…

~Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Ногоон Дарь Эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй, сайн сайхан зүйл бүсэх, үйлс бүхнээ хүсэхэд бий болох болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусладаг.

Тиймээс Ногоод Дарь Эх бурханыг “Түргэн Эх” ч гэж нэрлэдэг юм. Ногоон Дарь Эх бурханы лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн талруу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлж буй. ~Ногоон дарь эх бурханы номыг унших үед юу бодох вэ.

Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчилэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой. НОГООН ДАРЬ ЭХИЙН УНШЛАГА 1 Дарь эхийн ачлал уншлага Хорол эрдэнийн шүншигт Хорин нэгэн дарь эх минь Хорлол дэвийг ариусгагч иХорин нэгэн бурхан минь Шид увидаст тань биширч Шившлэг тарнийг тань хэлье ~Ум дари дүдари дүри суухай (3) 2. Эрхэнд хураагч Дарь эх Эрмэш сэтгэлийг номхотгогч Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч Төөрөг заяаг тэгшитгэх Төрийн жаягийг төвшитгөх Эрхэнд хураагч Дарь эхийн Эрдэм чадалд сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва хэрэ даду баша гүрүү суухай (3) 3. Ад номхруулагч Дарь эх Зургаан сав таван цулд

Зовлон хурж өвчин адлах Шаналалын түмэн барцадыг Шидэт тарниар илааршуулагч Ад номхруулагч Дарь эхийн Агуу хүчинд сөхрөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва бавам шамдам гүрүү суухай (3)
4. Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх Төрсөн биенд буян хурж Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж Буцлан оргих гомдол сарних Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва аюї бунаяа бүшдэм гүрүү суухай (3)
5. Нас аривтгах Дарь эх Дотор сэтгэл ариусч Дорой үзэл үгүйсч Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх Нас аривтгах Дарь эхэд Наминчлан байж сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүри сарва аюурзана бүшдэм гүрү суухай (3)

6. Сэтгэл булаагч Дарь эх Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр Агуу сайхны эрхэм чанар Асар тэнгэрийн алтан заадас Сэтгэл булаагч Дарь эх таны Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе ~Ум дари дүдари дүрисарва жигиму агар хаяа хэрэ суухай (3)
6. Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх сөн гариг эргэн гийх Ер бусаар илбэн таалах Ёрын муу элчинд эгдүүцэх Ертөнцийн одны гүйдэлд суух Буд нар сарыг согтууруулагч Бумба Дарь эхэд шүтэн мөргөе.
~Ум дари дүдари дүри сарва бигана шадїм уза даяа суухай (3) 7. Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх
Муу зүгийн лай татах Мулгуу бодлын гай хураах Санаанд оромгүй зан гаргах Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч Ховс шидэт Дарь эхэд мөргөе ~Ум дари дүдари дүри сарва бияа аври мияа пад суухай (3) . Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх  Нөхрийн итгэлийг уланд гишгэх Нарийн нууцыг уудлан шинжих Нар сарыг хэтрүүлэн сэвтээх Найман зүгтээ гасланг таригч Шимнуст дайсныг даран сөнөөгч Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе ~Ум дари дүдари дүри жигимала омуга маръяа пад суухай (3)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!