Uncategorized

НОЦТОЙ: Н.ТҮВШИНБАЯРЫН AЛ..ЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ УРДААС МАШ НАРИЙН ТӨЛӨВЛӨСӨН БАЙЖЭЭ!!! Яг үнэндээ түргэний эмч орж ирэх хэн яахыг Б.Баатар удирдаж байжээ

Н.ТҮВШИНБАЯРЫН AЛ..ЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ УРДААС МАШ НАРИЙН ТӨЛӨВЛӨСӨН БАЙЖЭЭ!!!
/ХҮНИЙ ҮНЭРГҮЙ СЭРЭЭНЭНГИЙН ГАЛ-ЭРДЭНЭ ГУРВАН УДАА ХУДЛАА МЭДҮҮЛЭЭД ШҮҮХИЙН ӨМНӨ УЛАЙЖЭЭ/
Олимп, дэлхийн аварга Н.Түвшинбаяр дотны найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг онц хэрцгий аргаар, санаатайгаар зодож, тарчлааж алсан хэргийн цаад учир юу байв. Талийгаачийн ах дүү, аав ээжтэй уулзаж, ярилцлага авч байхад хохирогчийн хамгийн ойр дотны хүмүүс энэ аллага бол эхнээсээ санаатай, зохион байгуулалттай гүйцэтгэсэн aaллага хэмээн үздэг. Экс ерөнхийлөгч Х.Баттулгатай болон түүний нөхөдтэй Э.Энхбат хамт бэлтгэл хийдэг байснаа 2020 оны сонгуулийн дараа тэднээс гэнэт хөндийрсөн. Тэдний нууц, бузар булай явдлыг мэдсэн, санамсаргүй сонссон юм биш биз гэж тэд үздэг. Талийгаачийн ар гэрийнхэн ингэж хардах үндэстэй юм билээ. Шүүгдэгч Н.Түвшинбаяр шүүхээс 16 жилийн ялыг жирийн дэглэмтэй шорон эдлэхээр уйлж, унжаад ачигдсанаар энэ хэрэг дуусчихаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ аймшигтай ал..лагын хэргийг хэзээ ч дахин сэргээж, мөрдөн байцаалт шинээр явуулж болно. Гэрчүүдийн мэдүүлгийг уншихад энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай үйлдэгдсэн сэжиглэл төрнө. Эхлээд яллагдагчаар татагдаж хожмоо хохирогч, гэрч болсон Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн худал мэдүүлэг үүнийг баталжээ. Гэрч С.Гал-Эрдэнэ “Наяд төвийн 9 давхрын 905 тоот оффис дээр Энхбат бид хэд 18 цаг 30 минутын үед ирсэн. Би оффисын өрөөндөө 1 шил виски задалж, бид гурав хувааж ууж байтал Н.Түвшинбаяр аварга гаднаас Т.Ганзул гэх эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгээд бид тав вискигээ хувааж уусан. Э.Энхбат бид хэдийг орхиод Т.Ганзул гэх эмэгтэйн хамтаар гараад удалгүй буцаад ороод ирсэн. Дахин нэг виски задласан, гэтэл Түвшинбаяр “Энхбат бид хоёрт ярих зүйл байна, гарцгаа!” гэсэн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэжээ. Гал-Эрдэнэ “Энхбат Түвшинбаяр луу залгаад найзаа манай ажил дээр хүрээд ирээч” гэсэн гэдэг авч энэ нь батлагдаагүй. Гэтэл Э.Энхбат зөн совингоороо мэдэрсэн үү эсвэл Түвшинбаяраас айсан уу, хамгийн дотно Тулга ах руугаа залгаад “Одоо Түвшинбаяр ирэх гээд байна, та хурдан над дээр хүрээд ирээрэй!” гэж хэлсэн нь тун гайхалтай. С.Гал-Эрдэнийн бас нэг сэжигтэй мэдүүлэгт “Манай оффисыг дотор талаас цоожлох боломжгүй. Харин гаднаас орохдоо код хийж онгойдог” гэж II хавтаст хэргийн 126-137 дугаар хуудсанд мэдүүлсэн өчиг цагаан дээр хараар байна. Тэгэхээр дотроос Түвшинбаяр цоожлох боломжгүй, харин оффисын эзэн л орж, онгойлгох боломжтой гэсэн үг! Оффис дотор нь хоёр бөх зодолдож, оффисын үнэтэй цайтай эд хэрэглэл бутарч хагарч байхад С.Гал-Эрдэнэ яагаад дотогш орсонгүй вэ?! Бас дээр нь зодоон болохоос өмнө би гарсан гэж худал мэдүүлсэн нь энэ арилсан дотортой этгээдийг сэжигтнээр татах бүрэн үндэстэй байсан юм.
Энд бас нэгэн үл бүтэх сэтгүүлч хүүхэн хутгалдсан байдаг. Одоо Т.Ганзул гэгч Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны дарга хийж байгаа гэхээр ой гутаж байна. Т.Ганзул “Олимпийн наадмын талаар Н.Түвшинбаяр аваргатай уулзаж ярилцахаар очсон. Гэтэл тэр миний гар утсыг халаасандаа хийчихээд өгөхгүй байсан” гэж мэдүүлжээ. Ярилцлага авна гэсэн сэтгүүлч хүүхний гар утсыг булааж авна гэхээр эдний харилцаа ямар гүнзгий байсан нь харагдаж байгаа юм. Т.Ганзул Э.Энхбатыг явахаар гарахад замыг нь хөндөлсөөд “Чи миний гар утсыг Түвшинбаяраас аваад өг!” гэж эргээд аллагын өрөө лүү дагуулж орсон байгаа юм. Хэрэвзээ Т.Ганзул Н.Түвшинбаяртайгаа өөрөө учраа олсон бол начин Э.Энхбат амьд, гурван хүүхэд өнчрөхгүй, элэг бүтэн эцэг эх, дүү нарын сэтгэл амар тайван аз жаргалаар бялхаж байх байлаа. Гэрч Н.Тулга “Чи яагаад миний дүүг ийм болгож байгаа юм бэ?” гэхэд Түвшинбаяр юу ч дуугараагүй. Тэнд цагдаа, түргэний эмчээс түрүүлээд “Херо” Б.Баатар ирчихсэн байв. Яах гэж тэр цу.сан далай болсон хэрцгий ал..лага дээр очив. Ажлынх нь “гүйцэтгэлийг шалгах” гэж үү?! “В” төлөвлөгөөний дагуу найзыгаа онц хэр.цгийгээр ал.сан Н.Түвшинбаярын толгойг боож, эмнэлэгт хэвтүүлж, нийгэмд аa.луур.чинг өрөвдүүлэх гэж “Херо” тавилтыг найруулах гэж очив уу?
Херо Б.Баатар “Би Э.Энхбатыгаа үүрээд түргэний машинд толгойг нь түшээд явсан” гэж худал хэлдэг. Яг үнэндээ түргэний эмч орж ирэх хэн яахыг Б.Баатар удирдаж байжээ. Тэнд байсан Тулга “Толгойндоо битүү гэмтэл авсан хүнийг битгий хөдөлгөөрэй. Насилка дээр авч явах хэрэгтэй” гэхэд түргэний эмч насилкагүй орж ирсэн. Гэхдээ түргэний эмчид насилка байсан боловч 9 давхар луу авч гараагүй нь тун гайхалтай. Ингээд тэнд байсан хүмүүс Э.Энхбатыг сандал дээр доош авч гарчээ. Энэ үед С.Гал-Эрдэнэ рүү ярьсан боловч утас нь холбогдсонгүй. Өрөөг нь будаа болгож, хоёр бөх нэгнийгээ цу.с нөжтэй нь хольж байхад тэр хүний үнэргүй эр эхнэрээ тэврээд амар тайван унтаж байв уу. Н.Түвшинбаяр хагарсан ваараар Э.Энхбатыг толгой түрүүгүй нүдэж байх зуур араас нь татаж болиулсон залуу түүний халаасанд байсан Т.Ганзулын гар утсыг аваад өгч. Гэтэл Т.Ганзул “Өө ашгүй утсаа авчихлаа, одоо явлаа” гэхэд Тулга “Та нар чинь яасан хүн чанаргүй улсууд вэ, энд хүн үхэж байна, туслах хэрэгтэй, түргэн, цагдаа дуудаач?” гэж хэлсэн нь мөрдөн байцаалтын хуудсанд бичигдэн үлджээ.
Гэмт хэргийн улмаас “Хангай констракшн” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд 2.072.480 төгрөгөөр тогтоосон боловч хохирогч С.Гал-Эрдэнэ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Н.Т аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мэдүүлсэн байна. Харин энэ хэргийн тухай УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Түвшинбаяр, Энхбат хоёрын асуудалд хамгийн учиртай сэжигтэй хүн бол С.Гал-Эрдэнэ” гэж жиргэсэн нь нэгийг бодогдуулна. Сэжиг таамаг гэхээс илүү мөрдөн байцаалтын явцад Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ худлаа мэдүүлэг өгч, эл хэргийг үүсэх нөхцлийг бүрдүүлж байсан нь яагаад шүүх, прокурорын тавцанд чимээгүй болж бүдгэрэв. Гэхдээ хэрээ мянган жил болсон ч хараараа хэрэг зуун жил болсон ч цайрахгүй гэдгээр энэ хэргийн захиалагч хэн байв? Хамжигчид нэгэн өдөр шүүхийн сандалд сууна гэдэгт итгэж байна.
/ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!