Uncategorized

Ерөнхийлөгч яг ерөөл хайрласан уу? Хараал хайрласан уу? Баялагтаа эзэн байхыг чинь харнаа л гээд байх шиг …. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Нүд нь гүйгээд л уншаад бна лээ!!! юу уншсанаа одоо санахгүй байхоо!!! Чин сэтгэлийн үг лав биш? 31-нд Ерөнхийлөгч одоо үг хэлдэг л байхдаа яана аа өмнөөс нь яс хавталзаад байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ:
“Бүрэн эрхт, эрх чөлөөт ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дэлхий дахинд цар тахал үргэлжилж, дайн тулаан дэгдэж, геополитикийн ээдрээтэй байдал даамжирч, хүнсний хомсдол, үнийн өсөлт, хил боомтын хүндрэл гээд олон арван бэрхшээл, сорилт нүүрлэсэн амаргүй нэгэн жилийг хүн төрөлхтөн үдэж байна.Монголчууд бидний хувьд ч гэсэн амжилт бүтээл, алдаа оноо хосолсон, итгэл найдвар, эргэлзээ бухимдал хоршсон нэгэн оныг хамтдаа үдэж байна.
Энэ амаргүй цаг үеийг хохирол багатай даван туулж, эдийн засгаа сэргээхэд төр, засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин, ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хүчин зүтгэсэн аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Хэдийгээр дэлхий дахинд геополитик, геостратегийн нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хийгдэж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой жил байлаа. Үүний нэг тод жишээ бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирж, “Дэлхий ертөнцийн энэхүү амаргүй цаг үед Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн явдал юм.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улиран одож буй 2022 он бол манай ард түмэн эх орныхоо байгалийн баялагт эзэн байх зүй ёсны шаардлагыг тавьсан, манай залуу үе нийгэмд хариуцлага, шударга ёс тогтоохыг шаардсан жил байлаа.
Ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зориг, санал шаардлагыг соргогоор мэдэрч ажил хэрэг болгох явдал нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм.Монголчууд бид одоогоос 30 гаруй жилийн өмнө ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хийж чадсан гайхамшигтай ард түмэн.
Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг тасралтгүй хөгжлийн үйл явц юм.
Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн.Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээж, ардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй.
Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, баялагтаа эзэн монгол байхын төлөө сүүлийн жилүүдэд төр, засаг, ард түмэнтэйгээ хамтран олон тэмцэл хийсэн.
Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Хөтөлийн цемент шохой”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хулгай, луйврыг таслан зогсоосон бөгөөд хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцалж, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, заримыг нь дархан цаазат газар болгон дархалсан билээ. Мөн манай ард түмний баялаг болох Оюу толгойгоос хүртэх үр өгөөж, ноогдох ашгийг бас бодитойгоор нэмэгдүүлж чадлаа.
Үүний нэгэн адилаар өнөөдөр Тавантолгойн нүүрсний орд газартай холбоотой хууль бус үйлдлийг таслан зогсоож, сахилга хариуцлага, дэг журмыг чандлан тогтоохын төлөө төр, засаг, хууль хяналтын байгууллага, ард түмэнтэйгээ хамтран тэмцэж байна.
Цаашид баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой.Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Эх орондоо эзэн байна гэдэг бол байгалийн баялагтаа эзэн байна гэсэн үг.
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүн төрөлхтөн хүйтэн дайнаас хойших хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэсний эв нэгдэл юм.
“Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ. Бидний цөөхөн Монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай.
“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ.
Тиймээс Их эзэн хааныхаа үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалж, талцаж биш эвлэж, зөрчилдөж биш зөвшилцөж, тарж биш нэгдэж амьдрах нь монголчуудын хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно.
Он солигдох энэхүү торгон мөчид айл өрх бүр баяр баяслаар хөтлөгдөж, алдрай бяцхан үрсийн инээд хөөр цангинаж, халуун ам бүл, хайртай бүхэнтэйгээ хамтдаа баярлаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэе.
Ирж буй 2023 онд даян дэлхийд амар амгалан тогтож, даяар монгол түмэн минь итгэл дүүрэн, сэтгэл тэнүүн, үйлс арвин, цог хийморь төгс сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.” Монгол залуус амьдрахын тулд гадагшаа боол болох гэж явж байна. Харин гаднынхан Монголд ашиг олж боос болох гэж ирж байна. Та 31-нд үг хэлэхдээ энэ тухай дурдаарай! Гадаадын гацуур мод тахих баяр, аргын тооллын он солигдох мөч
2022.12.31-нд Эд нарын хоосон худал усан үгийг огт сонсохгүй шүү!
Давалгаалцгаая! Ахан дүүсээ! Урагшаа!
/баахан тэгэх гэж байна, ингэх гэж байна, ингэлээ тэглээ худлаа шааж өгнө/ ЕРӨНХИЙЛӨГЧ 2022.12.31 нд Ямар нүүрээрээ юу гэж хэлнээ гэж бодохоор л өмнөөс яс хавталзаад байдаг!!! ….. Иргэд саналаа бичнэ үү!! Ерөнхийлөгчид хандаж НЭЭЛТТЭЙ ИЛ ЗАХИДАЛ бичсэнийг ард түмэн (зонхилох хэсэг) мэдэж байгаа, преамбуеуле хэсэгт ( толгой хэсэг) нийгмийн эрүүл мэнд гэж бичсэн байгаа.
Хариуг 29 хүртэл тэвчээртэй хүлээнэ!
Хэрэв 29 хүртэл ард түмэнд ил гарч байдлыг та мэдээлэхгүй бол би ард түмэнд хандаж шинж жилийн мэндчилгээг чинь сонсохгүй зурагтаа унтраахыг уриалах болно.

12 сарын 31 нд он солигдохын өмнө Ерөнхийлөгч маань Монголын баялаг бол ард түмэн та нар билээ.
Бид баялагын эзэд юм
22 онд амжилт бүтээлээр дүүрэн блаа гэж хуцах бхдаа #гэнээ?
31 нд Ерөнхийлөгч ямар үг хэлэх бол гээд байх юм цаадах чинь одоо аль хэзээний ард түмний хүүхэд шиг бид нарыгаа маллах үгээ бэлдчихсэн байгаа ш дээ .!! Тэгээд бид нар ч мартамхайг хэлэхүү!! Нээрээ тийм дээ гээд хундага аа тулгана тэгээл 2023 он .?? Tsetseg Flower
?? 31-нд ЕРӨНХИЙЛӨГЧ маань ямар нүүрээрээ үг хэлнээ гэж бодохоор л өмнөөс яс хавталзаад байна ??? Ээгий Ц’ Б’
12 сарын 31 нд он солигдохын өмнө Ерөнхийлөгч маань Монголын баялаг бол ард түмэн та нар билээ.
Бид баялагын эзэд юм
22 онд амжилт бүтээлээр дүүрэн блаа гэж хуцах бхдаа #гэнээ? Good Good Lhagvasuren
12 сарын 31 нд он солигдохын өмнө ерөнхийлөгч маань юу гэж хуцах бол гэж бодохоор л их сонин санагдаад инээд хүрээд байнаа ?Pony Mongolia https://www.facebook.com/search/posts/?q=31%20%D0%BD%D0%B4%20%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87

гэх мэт хаыгаад үзээрэй

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!