Uncategorized

Аавыг минь найз нь а.лаагүй бол өдийд амьд байж болох л байсан гэсэн насан туршийн харуусал…

Өчигдөржин Түвшинбаярыг өрөвдсөн өмөөрсөн дагаж уйлсан гэсэн бөөн утга уянга. Талийгч чамайг сэтгэлдээ аль эрт уучилсан байх аа ч гэх шиг. Муурын бодлыг уншдаг ард түмэн талийгчийн бодлыг уншилгүй ч яахав. Мэдээж маш харамсалтай. Хайран залуу. Гэхдээ тэр ядаж л амьд. Гэтэл өнөөх нь хэзээ ч үр хүүхдээ дахиж үнсэхгүй үнэрлэхгүй тэврэхгүй. Том сайхан бүсгүй, залуу болохыг нь харахгүй. Энэ төгсгөлийг хараад ялангуяа охиныг дагаад би зөндөө уйлсан. Хар багаасаа хагас өнчин хайр дутуу өссөнийг хэлэх үү. Ижий минь өвчнөөр өнгөрсөн болохоор хорвоогийн хатуу үнэнийг яаж ч чадаагүй. Харин энэ бол аавыг минь найз нь а.лаагүй бол өдийд амьд байж болох л байсан гэсэн насан туршийн харуусал. Эр хүн алдаа л биз гэсэн постууд. Ийм алдаа гэж байдаг юм уу? Та нар тэр охины нүдийг хар даа…Өчигдөр бүх хүнээс уучлал гуйж уйлна лээ. Үнэндээ уйлах багадаж ү.хэх ихдэж байгаа ойлгомжтой. Сог.туу галзуудаа үйлдсэн байж болно. Гэхдээ хэрэг гарсны маргааш өөрөө эмнэлэгт гараа боож хэвтэхийн оронд найз минь яагаа бол гэж санаа нь зовж Гэмтлийн эмнэлэг рүү гүйхгүй яагаа вэ? Өдөр бүр орных нь хөлд суугаад уучлал гуйгаад сахих нь яасан юм бол? Солонгос руу явахад нь мөнгөтэй хүн дагаад явахгүй яасан юм?. Яагаад өдий болтол ижий ааваас нь уучлал гуйгаагүй юм. Үнэхээр алдаагаа ойлгоод ухаараад харамсаад халаглаад байсан юм бол аль эрт уучлаач гээд уйлаад яваагүйд жаахан гайхаж л байна. За тэгээд алдарт аварга хүнийг дагаж уйлаагүйгээрээ, ингэж бичсэнээрээ оюун санааны хү.чирхийлэгч маш муу хүн болох байлгүй дээ өрөвч нинжин ард түмэнд.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!