Uncategorized

Шатахуун авч ирсэн нь хэний “гавьяа” вэ?

Шатахууны хомсдолд орж долоо хоногийн хугацаанд “явгарсан” улаанбаатарчууд өнөөдрөөс урт дараалалд зогсож, дугаарлахгүйгээр шатахуун авч эхэллээ. Ингэснээр олон нийтийн бухимдал арилж байна. Шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэсэн нийгмийн сэтгэл зүй шатахуун оруулж ирүүлэх хэлэлцээрийг амжилттай хийсэн хүмүүст талархах байдлаар өөрчлөгдөв. Хоньчин хүү “Хонь таргалсангүй гээд намайг зодох юм. Би тэр өвсийг нь идчихээ юү” гэдэг шиг ОХУ-ын үйлдвэрийн засвар, БНХАУ-ын төмөр замын тээврийн ачаалал гэх мэт гадаад хүчин зүйлээс шалтгаалсан дотоод асуудлын төлөө хэн нэгнийг шийтгэх нь утгагүй. Харин энэ асуудал хойшид том сургамж болж үлдлээ.Ямартай ч улаанбаатарчууд хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед явгарах аюулаас аврагдлаа. ОХУ-тай амжилттай хэлэлцээр хийж, цаг алдалгүй шатахуун оруулж ирсэн авралын эзэн хэн бэ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уу, ОХУ руу явж хэлэлцээр хийсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогчдын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг үү. Энэхүү ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн асан, “Петровис” компанийн гүйцэтгэх захирал О.Содбилэг энэ сарын 23-нд “Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо” хэмээн мэдэгдсэн юм.Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 24-нд “Шатахууны 17 мянган тонны нөөцтэй байгаа. Хувийн хэвшлүүдийн зүгээс нөөцдөө хашир хандаж, цааш нь хийсэн гэж харж байгаа. “Роснефть”-ийн гүйцэтгэх захиралтай хоёр өдрийн өмнө утсаар ярьж, асуудлыг шийдэх талаас нь ярьсан. Өмнөх байсан дотно харилцааг ийм зүйл дээр л ашиглах ёстой. 44 мянган тонныг яаралтай хугацанд нийлүүлэх, нэмээд 1500 тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, Киргиз рүү явж байгаа шатахууныг Монгол руу явуулах чиглэлийг хоёр хоногийн өмнө өгсөн байна лээ. Шатахууны асуудал удахгүй таван хоногийн дотор хэвийн хэмжээндээ орно. Энэ бол хэцүү асуудал биш” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрээр “Роснефть-ийн гүйцэтгэх захирал Игорь Сечинээс ирсэн захидал хэмээн дараах баримтыг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан олон нийтэд танилцуулсан.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!