Uncategorized

Чихрийн шижинтэй хүмүүст Буяндэлгэр эмчийн дотно зөвөлгөө

Чихрийн шижинтэй хүмүүст Буяндэлгэр эмчийн дотно зөвөлгөө.
Чихрийн шижингийн 2-р хэлбэртэй хүмүүсийн “мөнхийн буруу” асуулт:
Сахаранд юу сайн бэ? · Сахар буулгадаг гутал · Лам бөө· Сахарын рашаан· Амны цацлага
· Хербалайф· Зээр, зурам, үхрийн өөхгүй хар мах· Чонон хармаг жимс· Хонины сархинаг, гүзээ
· Сахар буулгадаг цай· Барагшун· Гэдэсний наалт· Хятад эм· Нано жүүс· Сибирийн эрүүл мэндийн бүтээгдхүүн
Хариулт маш товчхон : – Сахаранд ө.х чихрийн шижингийн 2р хэлбэр өвчний эмчилгээнд юу ч сайн биш. Чихрийн шижингийн 2-р хэлбэр өвчнийг “сургаар” эмчлэхгүй ээ.
НУБХоолны дэглэм барихгүй, хүчний дасгал болон биеийн тамир хийхгүй, богинын мацаг барихгүй энэ өвчнийг ямар нэгэн “сахаранд сайн” ид шидтэй зүйлээр эмчилж зогсоож чадахгүй. Хамгийн сайн, зөв эм тариа ч гэсэн зөвхөн 4 дүгээр туслах эмчилгээ болно.
Би тийм юм идээд ийм юм уугаад “сахар буусан” гэж яриад байгаа хүмүүс нэг бол өөрийгөө хуурч яваа хүмүүс, нэг бол бусдын өвчнөөр ашиг олох гэсэн хүмүүс байдаг.
Чихрийн шижин өвчний 2р хэлбэр бол өвчний мөн чанар, эмгэг жамыг ойлгож эмчилгээний үндсэн зарчимийг мөрдөхөд маш амархан зогсоож эмчилж болдог өвчин. Мэдээж олон жил буруу эмчилж чихрийн шижингийн 2р хэлбэрийн өвчин нь даамжирч олон эд эрхтэнийг гэмтээсэн бол эмчилж зогсооход заавал удаан хугацаа шаардагдана. Гэхдээ яаж ч оройтсон байсан зөв эмчлэхэд заавал үр дүн гардаг.
Гурван сарын дундаж сахар 5.5% хүрч тогтворжоогүй л бол чихрийн шижин өвчний даамжрал зогсоогүй цусан дах сахар болон инсулиний архаг ихдэлт хүний биеийн эд эсийг “мэрж идэж” гэмтээсэн хэвээр л байна.
НУБХоолны дэглэмийг суурь эмчилгээ болгосноор чихрийн шижин өвчний даамжралыг 100% зогсоож болно.
Өөрийнхөө 3 сарын дундаж сахарыг 5.5% болгож чадаагүй байж өөр хүмүүст битгий зөвлөгөө өг. Анагаах ухааны сэдэвтэй цуурхалаар хүн эмчлэхгүй.
Олон жилийн буруу ойлголт, төөрөгдлөөсөө зоригтой салцгаа. Хэзээ ч уламжлалт бэлчээрийн малын өөхтэй мах, тослог ихтэй тараг ааруул “шинэ” өвчний шалтгаан болохгүй.
Тарган махыг гурил, төмстэй хольж идчихээд тарган мах л сахар ихэсгээд байна гэж буруу ойлгоод явдаг. Тарган махаа дангаар нь давстай усанд чанаж идээд сахараа үз. Гурил, төмсөө дангаар нь идэж үзээд сахараа хэмж.
Гурил, чихэр, цагаан будаа төмс жимсийг заавал идэх албагүй. Гурил, чихэр, цагаан будаа төмс жимснээс зугтааж л амьд гарна. Гурил л бол гурил. Хар, бор, бүхэл үрийн, 2-р гурил эсвэл хар талх ямар ч ялгаагүй цусан дах сахарыг 15 минутын дотор 5-10ммоль/л -ээр ихэсгэдэг.
Чихрийн шижин өвчнийг аль болохоор эрт зөв эмчилж эхэл. Хичнээн хүндэрсэн хойно нь эмчилгээ эхэлнэ төдий чинээн илүү зардал мөнгө, цаг хугацаа шаардагдана.
Ихэнх чихрийн шижингийн 2-р хэлбэртэй хүмүүс өвчнөө тоохгүй явж байгаад өвчин нь даамжирч алслагдсан эд эрхтнүүд шим тэжээлийн дутагдалд орж эхэлсний улмаас хөл гар чинэрч бадайрч загатнаж хорсож өвдөөд унтаж чадахаа болихоор эмчилгээ болон амьдралын хэв маягаа солих талаар бодож эхэлдэг.
Чихрийн шижингийн 2-р хэлбэр өвчний тухай хангалттай мэдээлэл оруулаад байхад л “-Сахарт юу сайн бэ?” гэж асуусан хэвээр л байх юм даа.
Хүний нэгэнт тогтсон буруу ойлголтыг өөрчлөхөд хамгийн хэцүү байдаг гэсэн. Гэхдээ чанартай, урт наслая гэвэл тогтсон буруу ойлготоосоо салахаас өөр арга байгүй гэдгийг хатуу ойлгох шаардлагатай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!