Uncategorized

Өлөн элгээ ингэж тайлаарай.

Өлөн элгээ тайлаарай. Монголчууд өглөө заавал өлөн элгээ тайл гэдэг нь их учиртай.
Өглөө босоод хужиртай бүлээн ус уу. Хужир өөрөө байгалийн саван тул нүүрээ савангаар угаадагтай адил дотор эрхтэнийг цэвэрлэнэ.
Дараа нь нэг халбага зөгийн бал, нэг халбага шар тос, нэг халбага арвайн гурилын орцтой үрэл ид. Энэ нь өлөн элгийг тайлах ба хагас өдрийн өл даах хэмжээтэй. Шар тос нь хий хуйг дарж, тархи толгойн тэжээл болох, Арвайн гурил нь ходоодны тэнцвэрийг хангаж, өлийг дарна, Зөгийн бал нь зүс царай, арьсны шим болно.Шөлөөр цадажТөлөөр баяжих
Шөл бол хоолны шим юм.Мөн хаврын улиралд ээзгийний шүүс уу. Өдөр хоол идсэний дараа ааруулын шүүс уух нь зохимжтой. Амрах өдрөө болж өгвөл ясны шөл, аарц уух, бага зэрэг хайлмаг идэх нь хүний биеийн дархлааг сэргээнэ. Ер нь шөл уух нь бүтэн аяга цуйван идсэнээс илүү шимтэй, шингэцтэй.

Амин дэмтэй, биед сайн хүнс хэтрэхээрээ, эсвэл зохимжгүй хүнстэй нийлэхээрээ хор болох тохиолдол олон. Харин буруу цагт идвэл сөрөг нөлөөтэй хүнс байдаг гэж та урьд нь сонссон уу. Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлагч “Cure- Joy” цахим сэтгүүлд хүнсний бүтээгдэхүүнийг өдрийн аль үед идэхээс шалтгаалж хэрхэн үйлчилдгийг мэдээлжээ. Тэдний заримаас сонирхуулж байна.

Гадил

Гадил жимсийг өглөөний цайнд уувал бодисын солилцооны үйл ажиллагааг эрчимжүүлж, арьсыг толигор сайхан болгодог. Харин оройн хоолонд зоогловол мөөгөнцөр үүсгэх шалтгаан болж, хоол шингэхэд саад болно. Алим- Цусан дахь сахар, өөх тосны хэмжээг бууруулдаг пектин хэмээх бодис алиманд агуулагддаг. Гэвч оройн цагаар пектинийг шингээхэд хүнд бөгөөд ходоодны хүчлийг ихэсгэдэг гэмтэй.

Төмс

Эрдсээр баялаг хүнс. Өглөөний цайнд идвэл төмсний цардуул цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна. Харин орой идвэл калори ихтэй тул жин нэмдэг. Сүү- Бүлээн сүү унтахын өмнө балгыг уувал сайн амарна. Гэвч өглөө сүү уусны дараа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй бол шингэхгүй. Гэдэс дүүргэж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн харшилтай болох эрсдэл өндөр.

Самар

Самрыг өглөө идвэл цусны даралт ихсэхээс хамгаална. Харин орой идвэл жин нэмнэ.

Жүрж

Хоолны дундуур жүрж идвэл бодисын солилцоог сайжруулах болно. Гэвч орой идсэн жүрж хоол гэхээсээ хор болж, ходоодыг цочроон, салст бүрхэвчийн үрэвсэлд хүргэх эрсдэлтэй.

Улаан лооль

Өглөөний цагаар улаан лооль идвэл хоолны шингэцийг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлнэ. Хэрэв орой идвэл гэдэс хий дүүргэдэг.

Цагаан будаа

Өдрийн цагаар хүний бодисын солилцоо эрчимтэй явагдаж байдаг. Энэ үеэр цагаан будаа идвэл түүнд агуулагдах нүүрс усыг ашиглах боломжтой. Гэвч орой идвэл илүүдэл жинтэй болно.

Хар шоколад

Шоколаданд агуулагдах антиоксидант залуужуулж, зүрх судасны өвчнөөс хамгаалах шидтэй. Гэхдээ зөвхөн өглөөний цагаар гэдгийг санаарай. Хоолны дундуур амны зугаа болгож идвэл илүүдэл жинд хөтлөх магадлалтай.

Хатаасан чангаанз

Чангаанзыг өглөө идвэл бодисын солилцоог сайжруулж, хоол шингээх үйл явцад ходоодыг бэлддэг. Оройн цагаар үйлчилгээ нь эсрэгээрээ болж, гэдэс хий дүүргэх, хоол шингээлтийг саармагжуулна.

Бяслаг

Өглөөний цайнд бяслаг идвэл таргалалт, өөхлөлтөөс сэргийлэх боломжтой. Оройн хоолонд зоогловол шингээхэд хүндрэлтэй тул өөхлөлтийг нэмэгдүүлнэ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!