Uncategorized

2025 ОН ГЭХЭД МОНГОЛ ЭЗЭНТЭЙ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН 80% НЬ ТАТАН БУУГДАНА!

Энэ уриалгыг монгол залуу хүн бүр уншаасай. Энэ та нарын ирээдүйтэй тун их холбоотой юм байна шүү. Өнөөдөр Монголын мянга мянган айл өрх хүнсний дэлгүүр ажиллуулж, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, амьдралаа залгуулж байгаа. Тэгвэл оюутан залуус минь та нарын сургалтын төлбөрийг олж буй эцэг эх, ах эгчийн чинь бизнес, та нарын дүүгийн төлбөрийг төлөх бизнес удахгүй зогсох аюулд орсон байна. Монголын хүнсний дэлгүүр эрхлэгчид монгол залуустаа хандаж, элгэн садан ах эгч, эцэг эх, ирээдүйн дүү нар, эх орон нэгтнүүдийнхээ амьдралыг бодож гял цал биш ч монгол ах дүү нарынхаа дэлгүүрээр үйлчлүүлж байхыг уриалжээ. Арга нь барагдаад л ингэж байна. ИЗалуустаа уриалах нь!
CU Монголд орж ирсэнээр хүнсний дэлгүүрт шинэ соёл стандарт хүсэмжит хэрэглээ нэмэгдсэн ч нийт Монголын супермаркет эрхлэгчидын жилийн 500 их наяд төгрөгний эргэлт бүхий салбарт сонирхол татах нь ойлгомжтой биздээ.GS25 нэмэгдэж орж ирсэнээр өдөрт 1-2 супермаркет, ЦАЙНЫ ГАЗАР хаалгаа барьж байгаа бол 1-2 CU, GS25 шинээр нээгдэж байна. Энэ бол та бидны Жинтуул, Тачи-гийн үнэ ярьж байх зуур чимээгүй дэгдэж буй дайн таны мэдэх эргэн тойроны Нараа, Сараа, Навчаа, Цэцэгээгийн эрхэлдэг байсан дэлгүүрүүд саяхан CU болж байсан бол одоо GS25 болж байна. Номин, Сансар мянга сандарч Номин-Эко, Сансар-супер нээгээд СТАНДАРТГҮЙ тул тусыг эс олох! Араас нь удахгүй 7 eleven түрж орж ирнэ. Улс хөгжөөд байна гэж бодож байна уу, үгүйгэтэл энэ бүгд нэг улсын бодлого нөгөө улсдаа нөлөөлж хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа явдал юм. Удахгүй хүнсний дэлгүүр эрхлэгчид бид бүгд тус бүрдээ ганцаардаж хөршүүд маань CU, GS25, 7 eleven болж битүү чихэх үед хүссэн хүсээгүй орлого буурч мянга шинийг санаачлавч амжилт олохгүй аяандаа хаалгаа үүдээ барина 2025 он гэхэд 80% хувь нь татан буугданаБидний хэдэн цөөн Монголчууд нийлж чадахгүй болхоор тус бүрдээ эцсээ хүртэл хувьдаа 5-10 төгрөгөө харж 1 нэгээрээ намнуулах болно.. Орчин цагын залуус маань улсаа хөгжүүлхэд гар бие оролцож байна гэж бодон халаасны мөнгөний цагын ажил стандарт дэлгүүр, ганган оффист өдөр шөнө, ухаан мэдрэлгүй гадны улсын франчайз дэлгүүрт залуу насны үе үеээрээ ажилж зүтгэх цаг айсуй За та бүхэнд цөөн үлдсэн цаг хугацаанд чинь амжилт хүсэе. Зэвүү дургүй чинь хүрч байгаа бол уурлаж бухимдаж харааж зүхэхийн оронд цааш чадлаараа тарааж түгээвэл нэг Монгол танай, миний дэлгүүрээр арай элгэмсэг үйлчилүүлнэ гэдэгт би ИТГЭНЭ!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!