Uncategorized

“Иргэн бүрт 13 сая төгрөг” өгөхийг дэмжиж байна уу!!! шэйр

“Иргэн бүрт 13 сая төгрөг” Үндэсний хөдөлгөөнөөн мэдээлэл хийж байна

“Иргэн бүрт 13 сая төгрөг” хөдөлгөөнөөс мэдээлэл хийж байна “Иргэн бүрт 13 сая төгрөг” Үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийж байна “Иргэн бүрт 13 сая төгрөг Үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч Б.Амгаланбаатар өнөөдрөөс эхлэн Нүүрсний хулгайн эсрэг цахим тэмцэл эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Б.Амгаланбаатар нь өнгөрөгч /2022.12.01/-өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд гарч, нүүрсний хулгайч нарын эсрэг хатуу тэмцлээ эхлүүлжээ. Харамсалтай нь жагсаал төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа тул цахим тэмцлийг эхлүүлэхээр шийдсэн байна.

сонин mn

Тэрээр энэ тухайгаа: “ Анх Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нүүрсний хулгайн хэргийг олон нийтэд дэлгэж, шүгэл үлээсэн. Ийнхүү /2022.12.04/-ны өдрөөс эхлэн шударга үнэнийг эрсэн эгэл ард төв талбай дээр гарч нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн. Өнөөдөр жагсаал 14 дэх өдрөө үргэлжилж байна. Харамсалтай нь үр дүн гарч, шийдэгдсэн зүйл байхгүй байна.
Засгийн газар, АТГ-аас зарласан 17 хүний нэр бол ард түмнийг чулуу хөөлгөж, төөрөгдүүлж, хоног хугацаа хожсон башир арга юм. Иймд миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд “Үндсэн хууль”-д заагдсан эрхээ эдэлж, ард түмэнтэйгээ эвлэлдэн нэгдэж, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ЭСРЭГ” ард түмний хяналтыг бий болгох, хулгайд алдсан баялгаа иргэн бүрд хүртээх санаачилгыг гаргаж энэхүү хөдөлгөөнийг эхлүүлж байна.

Өнөөдрийн УИХ, Засгийн газар нүүрсний хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй байна. Арга барил нь буруу, ард түмэнд таалагдахгүй байна. Нэг нэгнээ барьцаалж, хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа нь ил харагдаж байна.

Бид “13 сая үндэсний хөдөлгөөн” цахим хуудсанд иргэдийг нэгтгэж эхэлсэн. Цаашид улам олуулаа болж алдагдсан баялгаа эрх баригчдаас нэхнэ.
Мөн УИХ дээр нүүрсний хулгайчтай нэр холбогдоогүй гишүүдтэй нэгдэж, иргэн бүрт нүүрсний хулгайн мөнгөнөөс 13 сая төгрөг олгох хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулахыг шаардах болно. Иргэд та бүхэн “13 сая үндэсний хөдөлгөөн” цахим хуудсанд лайк дарж бидэнтэй нэгдэхийг хүсч байна. Өөрөөс эхлэх амьдралдаа эзэн нь байя аа Монголчуудаа. Өөрчлөлтийг өнөөдрөөс өөрөөсөө эхэлье.” гэв.

.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!