Uncategorized

Архангай аймгийн Мухар хужиртын рашааны домгийг ийн өгүүлжээ

Архангай аймаг Цэцэрлэг сум Мухар хужиртын рашаан.Энэхvv ид шидийн ариун усны домгийг ийн єгvvлжээ. Рашаан ундран буй энэ газарт дээр vед нэгэн ядуу эмэгтэй охиныхоо хамт амьдардаг байв. Охин хєл хvндтэй юмсанж. Урин цагийн vес охин нэг єглєє амаржив. Адуундаа мордсон нутгийн хоёр залуу тэр vед эмгэний гэрийн тооноор гэрэл цацран, солонго татахыг харжээ. Тэр шєнє тэдний гадаа Далай Чойнхор вангийн хошуунаас нэгэн алаг vнээ шилрэн ирж тугаллажээ. Тугал нь эхийнхээ сvvг барсангvйд эмгэн тогоо, домбондоо хийгээд ч багтсангvй. Сvv газраар нэг урсав. Ямар их буянтай хvv вэ хэмээн уулга алдан нялх биетэй хvvхнээ vнээний хагаар шєллєж, зээ хvvгийнхээ эхсийг нь зvvн талынхаа довон дор булав. Гурав хоногийн дараа хvvгийн унасан газрын хажуугаас булаг ундрав. Vнээний эзэн ирсэн боловч бэлгэшээн баярласандаа vнээгээ орхиод буцжээ. Ийнхvv vнээний эрлээ мухарласан тул энэ газрыг Мухар Хужирт хэмээжээ. Оргилон гарсан булаг нь энэхvv рашаан болой.Тэр хvv нь Зая бандид Лувсанпэрэнлэй бєлгєє. Энэ бол 1642 он юмсанж. Ийм нэгэн vнэн, домог хоёр найрсан амтат яриа єнєєг хvртэл єртєєлєн ирсэн ажгуу

Related Articles

Back to top button
error: Content is protected !!