Uncategorized

Чойжэн ламын сүмийн сахиус намын дарангуйлал энэ жил дуусна гэсэн бошиг илгээжээ

Чойжэн ламын сүмийн сахиуснаас ламд дамжуулсан бошиг, 1923 оноос 100 жил үргэлжилсэн ганц нам, эсвэл ганц улсын дарангуйлал энэ жил дуусна. Эхэлснээс хойш 100 дахь жил дээрээ арилна. Энэ зуны сараас сайн цаг эхэлнэ. Гадны нөлөөлөл, эсвэл дуурайлалаар явагсадын үйлсийг зуны сараас сайтар хаах хэрэгтэй. Ямар хүн чойжин сахиус залж буулгадаг юм бэ гэж асуусан хүний асуултад хариулт болгож үүнийг бичив
1.Чойжин сахиусууд удам дамжиж буудаг. Тийм учраас өвөг дээдэс удам угсаанд нь гүртэн чойжин хүн байсан гэсэн үг
2. Чойжин сахиусууд өөрсдөө буух хүнээ сонгодог. Задгай судастай хүн дээр буудаг гэдэг ба хэчнээн ном эрдэмтэй хүн байлаа ч сахиусны сонгосон хүн биш бол гүртэн чойжин хүн болж чадахгүй.
З. Сахиустайгаа төрсөн хүн гэж байдаг гэдэг. 1990 ээд оны дунд үеэр Архангайн Чулуут суманд арван хэдтэй нэг хүүхэд хүмүүсийг сэлмээр чавчаад, буудаад элдвийн барцад өвчин зовлонгоос нь салгаад байсан даа. Тэр хүүхэд бол сахиустайгаа төрсөн хүүхэд байсан байж болох юм.
4. Сахиусууд сонгосон хүнээ зовлон бэрхшээл туулуулж олон удаагийн хүнд сорилтуудыг давуулж бэлддэг.
5. Чойжин гүртэн хүмүүс нь багаасаа сүсэг бишрэлтэй, онцгой зөн совин мэдрэмжтэй хүмүүс байдаг.
6.Буддын шашны гүн ухааны мэдлэгийг эзэмшиж, тарни номын уншлагын тоог гүйцээж бясалгал нямба хийж шид увьдсыг олсон байх ёстой.
7. Хоосон чанар, бодь сэтгэлийг дадуулан бясалгаж сэтгэлийн үймрэл савчаанаас салсан байвал зохилтой. (Үүнд их нарийн учир байдаг)
8. Хоосон чанарыг бясалгаснаар би-д барих атгаг үзлээсээ чөлөөлөгддөг ба ингэснээр аливаа айдсын мэдрэмжээсээ ангижирдаг. Үүнийг өөрийн биедээ дадуулан хэрэгжүүлсэн байвал зохилтой.
9 Ядам бурхад ,чойжин сахиусуудын жэнан лүн ванг авсан байх ёстой, мөн хамаг амьтанд бодь сэтгэлээр ханддаг байвал зохилтой
10. Чойжин гэдэг үгийн, чой нь ном ,жин нь сахиус гэсэн утгатай үг ба монгол хэлэнд номыг тэтгэгч сахиус гэж хэлдэг, бас тангарагт сахиусууд ч гэх нь бий. Аврал эрсэн хүн зонд тусыг үзүүлж авран тэтгэнэ, элдвийн муу зүйлээс сахин хамгаална гэсэн тангарагийг Бурхан багш, Ловонбадамжунай , Богд Зонхов багш нарт өргөсөн сахиусууд гээд ойлгочиход л болно. Гүртэнба гэдэг үг нь лагшин баригч буюу сахиус залагч хүн гэсэн утгатай үг ажээ.
Чойжин буудаг хүн гэдгийг сахиусыг биендээ оруулж буулгадаг хүн, гүртэн хүн гэвэл сахиусыг залж харилцдаг хүмүүс гэж ойлгож болно Гэхдээ чойжин буудаг хүн их цөөхөн байдаг.
Чойжин Гүртэн Арга Засалч

Related Articles

Back to top button
error: Content is protected !!