Uncategorized

10 хуруундаа алтан бөгжтэй тансаг хаусанд амьдарсан хууль сахиулагчид шударга ёс тогтооно гэдэгт итгэхгүй байна. Авилга авсан бол ялын дээд хэмжээг 12-20 жил болгож нэмэх бүх хөрөнгийн хураахыг шаардая

10 хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи Класс хөлөглөу тансаг хаусанд амьдарсан Төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг олон нийт шаардаж байна.
1. Авилгал албан тушаалын хэрэгтэнд өршөөл уучлал үзүүлэхгүй бүх шатны сонгууль болон нийтийн албан тушаалд ажиллах эрхийг бүх насаар нь хасах
2. Авилгалаар олсон хөрөнгө орлогийг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамаарч хураах
3. Авилга албан тушаалын хэрэгт хялбаршуулсан журмыг хүчингүй болгох
4. Хахуулийн ялын дээд хэмжээг 12-20 жил болгож нэмэх”Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна” гэхэд гэнэт энэ хүн санаанд орж уу. ?
Ерөнхий сайд: Эрдэнэтийн 49 хувь, ОюуТолгой, Хөгжлийн банк, Тавантолгой, ЭрдэнэсТавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна.Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ. Яагаад гэвэл, Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм.

Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.

Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр Монгол Улс хөгжил дэвшлийн тухай, иргэдийн баян, ядуугийн ялгаа хэт гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах тухай, ард түмний сонголт мөнгөнөөс ангид байж, шударга төр засаг байгуулах тухай, Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох тухай ойлголт байх ямар ч боломжгүй нь гашуун бөгөөд бодит үнэн билээ…гэв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!