Uncategorized

Монголчууд өглөө заавал өлөн элгээ тайл гэдэг нь их учиртай!!! хадгалаад ав

Өлөн элгээ заавал тайл
Монголчууд өглөө заавал өлөн элгээ тайл гэдэг нь их учиртай. Өглөөний ундаа заавал ууж хэвших хэрэгтэй.
Өглөө босоод хужиртай бүлээн ус уух. Хужир өөрөө байгалийн саван тул нүүрээ савангаар угаадагтай адил дотор эрхтэнийг цэвэрлэнэ. Үүнийг хавар уувал сайн. Мөн өглөө өлөн элгэн дээрээ ээзгийний шүүс уух. Ээзгий сүүний ээдэм бөгөөд шар сүүг нь бүрэн шингээсэн ээзгий элэг цөс, ходоод гэдэсний эм л гэсэн үг. Дараа нь нэг халбага зөгийн бал, нэг халбага шар тос, /эсвэл өрөм/ нэг халбага арвайн гурилын орцтой үрэл юм уу ээзгийн дээрээ нэмээд идэж болно. Энэ нь өлөн элгийг тайлах ба хагас өдрийн өл даах хэмжээтэй.
Шар тос нь хий хуйг дарж, тархи толгойн тэжээл болох, Арвайн гурил нь ходоодны тэнцвэрийг хангаж, өлийг дарна, Зөгийн бал нь зүс царай, арьсны шим болно.Шөлөөр цадаж Төлөөр баяжих гэсэн зүйр үг нь бас их жанцантай.
Шөл бол хоолны шим юм. Монгол орондоо ургасан, тарьсан жимс, жимсгэнэ хүнсний ногоог сайхан болгож, зөв хүртэх хэрэгтэй.
Өглөө эрт ээзгийний шүүс, өдөр хоол идсэний дараа ааруулын шүүс, айраг, хоормог, тараг уух нь зохимжтой. Амрах өдрөө болж өгвөл ясны шөл, аарц уух, бага зэрэг хайлмаг идэх нь хүний биеийн дархлааг сэргээнэ.
Ер нь шөл уух нь бүтэн аяга цуйван идсэнээс илүү шимтэй, шингэцтэй байдаг. Мөн хольж идэж болохгүй хүнс гэж байна, тэр бол найруулсан хор юм. Жишээ нь: Айраг шийгуа хоёрыг хамт идэж болохгүй.
Олон зуун мянган жил идэж дадсан хүнс, хоолоо идэх нь дотор эрхтэн өвчлөхгүй байх хамгийн шилдэг арга.
Монгол ёс заншил судлаач В.Эрдэнэсувд Өглөөний 5-11 цагийн хооронд хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд дотоод ажиллагаа явагдаж, идсэн хоолны шим тэжээлтэйг биед нь шингээж, хэрэггүй зүйлсийг ( хорт бодисоо) гадагшлуулан бие махбодоо цэвэрлэж байдаг. Энэ үед та халаасан хоол, тостой өөхтэй хоол, унд, цагаан гурилан бүтээгдэхүүн, тослог ихтэй хүнд хоол идвэл таны биед явагдаж буй хорт бодисоо гадагшлуулах үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Иймээс та хөнгөн хоол идэх ёстой. Өглөөг ЗӨВ эхлэе!
Өглөөний цай тогтмол ууснаар ✅ 1. Бодисын солилцоо сайжирна.2. Цусан дахь сахрын хэмжээ тогтмол байна.3. Өлсөх мэдрэмжийг багасгаж, өдрийн туршид их идэх эрсдэлээс хамгаална ?.4.Бие махбодыг шаардлагатай бүх тэжээллэг бодисоор хангана. ??Ёстой гоё өглөөний цайгаа тогтмол ууна ?.
Үүнд: ✅Уураг (мах/ өндөг/ сүү, дүпү , шар буурцаг, сэвэг, вандуй✅Нүүрс ус ( бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн)
✅Эрүүл өөх тос ( Оливийн тос, маалингын тос, самар, авакода, ✅ Хүнсний ногоо✅ Жимс жимсгэнэ
ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ 7 ХҮРДНИЙ Тарни ? Өглөө сэрэнгүүт хагас нойрмог үед далд ухамсар ид ажиллаж байдаг. Яг энэ цагаар 7 хүрдний тарни уншиж хүрдээ кодлох хэрэгтэй. 1.Үндэс хүрд Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна. Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна. Талархаж байна. Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна. Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна. Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.2.Үржихүйн хүрд Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч, хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурхны өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна. Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна. 3.Наран сүлжээ хүрд Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна. Би эд баялагтай, хайр энэрэлтэй, элбэг хангалуун амьдарч байгаадаа талархаж байна.Миний элэг, цөс, ходоод, нойр булчирхай, дэлүү, 12 нугалаа гэдэс, нарийн бүдүүн гэдэс анагаагдаж, эрүүл, залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна.4.Зүрхэн хүрд Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханы бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна. Намайг уучилж өршөөсөнд баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Миний зүрх, сэрээ булчирхай, уушиг, цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна. Талархаж байна. 5.Хоолойн хүрд Миний хийморь сүлд сэргэж, ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж, амжилт, алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна. Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань, дархлааны систем, бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна. 6.Мэлмийн хүрд Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж, шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна. Миний алсын хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших, бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч маань улам нэмэгдэж байна. Уураг тархи, нүд, чих,нүүр, ам хамар, арьс анагаагдаж, улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна. 7. Титэм хүрд Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна. Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай, тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс, хань ижил, үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх, элэг бүтэн, эв эе, энэрэл хайр, аз жаргалаар бялхсан амар амаглан амьдралыг цогцлоож байна. Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна. Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна

Related Articles

Back to top button
error: Content is protected !!