Uncategorized

Ходоод тань ойр ойрхон өвддөг бол энэ аргаар бүрэн эмчлээрэй

Гэрийнхээ ойролцоо эмийн сангаас 2уут таван салаа, 1уут сөд аваарай. Хоёр литр усанд 1уут таван салаа, тал уут сөдөө хийж зөөлөн гал дээр буцалган 1 литр болтол нь хандлана. Бэлэн болсон хандаа шүүж авна. Ханднаасаа өглөө өлөн элгэн дээрээ аяга бүлээн усанд амны том халбагаар 2 хийж хутгаад ууна. /Өдөр орой ууж болно/ Эхэн үедээ гашуун санагдах байх гэвч биед тустайг нь бодоод ууна шүү.Ингэж уусаар хандаа дуусгаад үлдсэн 1уут таван салаа тал уут сөдөө хийн дахин хандаа бэлтгэн аваад үргэлжлүүлэн ууна. Ингээд 2л ханд бэлтгэн уусны дараа ходоод тань өвдөхгүй болж ходоодны шарх ч эдгэж эрүүл болно.ТАВАН САЛААГ АНАГААХ УХААНД Шарх эдгээнэ: Таван салааны шүүс нь шархнаас идээ бээр гарах процессыг түргэсгэж, үрэвслийг намдаадаг. Таслан авсан навчийг арьсны гэмтсэн хэсэгт тавивал, зүссэн, шалбарсан шархыг хурдан эдгэхэд маш их нэмэртэй. Хоол боловсруулалтыг сайжруулна. Ходоод, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дараах жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна: 250 мл буцалж буй усанд 3 х/х хатаасан навч хийж хандлан хэрэглэнэ. Өдөрт хоолны өмнө 1 ц/х 3 удаа буюу 8аас доошгүй цагийн зайтай ууна. Ханиад эмчилнэ: Таван салаа нь ханиад, томуугийн хамгийн тохиромжтой эмчилгээнд тооцогддог. Жишээлбэл, өндөр халуурахад ургамлын гаралтай цай бэлтгэн ууж болохоос гадна элхарш, бага зэрэг бөөрөлзгөнө нэмээд таван салааны сироп хийж ууж болно.Өтгөн хаталтыг эмчилнэ. 5 ц/х таван салааны үрийг 1/4 литр буцалсан усанд хийгээд, нэг цагийн турш идээшүүлж хандлаад, хөрөхөөр нь шүүгээд хоолны өмнө 2 ц/х ууна. Никотины донтолттой тэмцэхэд хэрэглэнэ. Таван салааны навч нь никотины донтолтыг бууруулдаг: навчийг нь хандлаж тавиад өдөрт гурван удаа ууна. Энэ ургамал нь ашиг тусаас гадна олон эсрэг заалттай байдаг. Ходоодны хүчиллэг ихэссэн үед таван салааны эмчилгээ хийлгэж болохгүй. Цусны тромбоз байгаа эсэхийг мэдэхийн тулд эхлээд цусны шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!