Uncategorized

Монгол аав бүхэн үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнхээ төлөө тан шиг эцсээ хүртэл тэмцдэг байгаасай! С.Шаарийбуу гуай та чадлаа!

С.Шаарийбуу гуай та чадлаа!
Малайзад харамсалтайгаар амиа алдсан охин Ш.Алтантуяагийнхаа төлөө 16 жил цөхрөлтгүй тэмцсэн баатарлаг аав бол С.Шаарийбуу гуай юм. Хүний нутагт улстөрийн томчууд, мафийн хөлсний алуурчдын гарт амиа алдсан хайрт охиныг нь хөнөөсөн алуурчдыг яллуулж шийтгүүлэх, Малайзын Засгийн газраар уучлалт гуйлгах гэж энэ аав 16 жил шантралгүй тэмцсэн юм.
Саяхан Ш.Алтантуяагийн гэр бүлд Малайзын ЗГ-с 1.3 сая Сингапур долларын хохирол нөхөн төлөх шийдвэр гарчээ. Үрийнхээ гэгээн дурсгалын төлөө тэмцсэн баатарлаг аав шүүх дээр ялалт байгуулжээ.
Энэ урт хугацаанд охиныхоо өнчин хоёр хүүг өсгөх, хөгжлийн бэрхшээлтэй бага хүүг нь асрах, хайрт охиныхоо амийг хөнөөсөн алуурчдыг яллуулах, төр засгаар нь уучлал гуйлгах гэж энэ эцэг шүд зуун ганцаар зүтгэсэн. Үнэхээр хайрламаар, хүндэлмээр сайхан аав.
Ээжгүй болсон өвчтэй хүү нь сүүлд тэнгэрт одож том хүү нь эрийн цээнд хүрсэн байна лээ.
Сүүлд Шаарийбуу гуайн яриаг сонсоход эхнэр нь хүнд өвчтэй. Хөвгүүдийг өсгөх өвчтэйг нь асрах, олон удаа Малайз руу шүүх хуралд явах, зардал мөнгө олох, одоо өвчтэй эхнэрээ халамжлахад сөхөртлөө зүтгэсэн гэж байсан.
Таны өмнө мэхийн хүндэтгэл үзүүлье. Таны амссан гашуун зовлонг дахин хэн ч бүү амсаасай. Монгол аав бүхэн үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнхээ төлөө тан шиг эцсээ хүртэл тэмцдэг байгаасай!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!