Uncategorized

Б.Хүсэлтүвшин: Тахианы цээж мах, нарийн ногоо идүүлдэг фитнессийн багш нар хүний эрүүл мэндийг “а.лж” байна

Хүнд гэмтэл авсныхаа дараагаар бодибилдинг,фитнессийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан тамирчин Балтавын Хүсэлтүвшинг спорт сонирхогчид анддаггүй билээ.Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон гардаж, энгэрээ мялаалгаад удаагүй байгаа юм. Иймд түүнтэй ажил, амьдрал болоод спортын зарим нэг шүүмж өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна. Юун түрүүнд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасанд баяр хүргэе.Олон жил спортоор хичээллэсэн танд спортын медалиас тэс ондоо одон медаль зүүх мэдрэмж ямар байв?-Баярлалаа. Хийсэн зүйлээ үнэлүүлэх сайхан байлаа.”Алтан гадас” одонг зүүлгэх мөчид “Би зөв зүйл хийж байгаа юм байна” гэж бодогдсон.Их л сайхан мэдрэмж төрсөн.Баярласан сэтгэгдэл одоо ч хөрөөгүй байна.Одонгийн угаалгаа хийчихсэн үү, хэрхэн тэмдэглэсэн бэ?-Одонгийн найр гээд олноороо ууж, идэхийг урьтсангүй. Маш олон хүнд сургалт явуулахаар төлөвлөж байгаа.Нуруу нь өвддөг л бол хол газраас ч гэсэн хамаагүй зориод ирээрэй.Мэргэшсэн эмчтэй хамтран гурван цагийн маш өгөөжтэй сургалт хийхээр төлөвлөж байгаа юм.Энэ шагналыг би олны хүчээр авсан болохоос зөвхөн өөрийн хүчээр аваагүй шүү дээ.Гэхдээ бага зэрэг төлбөртэй байх болов уу,үнэгүй юм үнэгүй л байдаг гэдэг шиг хүмүүсийн хандлага түүнд таарсан байх вий гэж бодож байгаа.Тиймээс тав,арван мянган төгрөгийн тасалбартай байлгаж магадгүй.Үүгээр орлого олбол сайн үйлийн аянд зориулна.Энэ талаарх мэдээллийг өөрийн Khuseltuvshin -н хуудсаараа мэдээлэл тавих болно.-“Алтан гадас” одон авахад нь “Хүсэлтүвшин Чинсэтгэл” ТББ-ынх нь үйл ажиллагааг үнэлж буй хэмээн зарласан.Улс орноо онц нөхцөлд гаргасан үйлсийг нь үнэлсэн байх.Байгууллагаа танилцуулбал?-Найман жилийн өмнө өөрийнхөө болон хүүгийнхээ нэрийг оруулсан төрийн бус байгууллагатай болъё гэж бодсон.Тиймээс “Хүсэлтүвшин Чинсэтгэл” гэдэг нэртэй төрийн бус байгууллага байгуулсан.Хийж байгаа ажлаа “Буцааж нэхэхгүй тус” гэж нэрлэн бусдад тусалсан бол хариу нэхэлгүй ажиллахыг зорин ажилладаг.БИ КАРМАД ИТГЭДЭГ -Ковидын үед бага хэмжээний хандив өргөсөн хүн бүхэнд 300 мянган төгрөгийн үнэтэй фитнесс уураг бэлэглэж байсан явдлаар таныг хүмүүс бүр илүү мэднэ байх.-Тийм ээ.Тэр үед хандив тусламжийн ажил их хийсэн. Ингэхдээ хамгийн багадаа 300 төгрөгийн хандив шилжүүлсэн ч бай.Бүх хүнд 50-с 300 мянган төгрөгийн уураг витамин үе мөчний бэлдмэлүүд хариуд нь өгч байсан.Иргэдээс цугларсан хандивын мөнгөөр амны хаалт авч,15 мянган айлд тарааж өгсөн.300,500 гэлгүй цуглуулсаар байгаад л энэ ажлын ард гарсандаа баяртай байдаг.Түүний өмнө нуруу, нугасны гэмтэлтэй зарим иргэдэд хагалгааны мөнгийг нь хандивлах зэргээр чадах ядахаараа тусалсан.Энэ талаарх зураг мэдээллийг цахимд нэг их тавьдаггүй.Учир нь өөр өвчин зовлонтой олон хүн холбогдож туслахыг гуйдаг.Тэр болгонд туслах юм сан гэсэн сэтгэл байдаг ч чадал хүрэхгүй тохиол байдаг.Спортоор 21 жил тасралтгүй хичээллэж байгаа хүн ер нь яагаад ТББ байгуулах болсон юм бэ?-Би карма гэдэг зүйлд итгэдэг. Үйлийн үр гэж байдаг юм.Хүний хийсэн сайн,муу үйлийн үр хэзээ ч хаалга андуурч  тогшдоггүй.Би сайн үйл хийсэн бол түүний минь үр надад болон миний үр хүүхдэд ирнэ.Миний хийдэг ажлыг дэмжиж хандив их,бага хэмжээгээр өгсөн хүмүүст ч адилхан сайн үйлийнх нь хариу үр очих л болно. Төрийн бус байгууллагынхаа хажуугаар бэлтгэлээ хийнэ,бусдад багшилна.Дээрээс нь өмгөөлөгчөөр ажилладаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг вэ?-Би цагаа маш сайн зохион байгуулж, нарийн төлөвлөж ажилахыг. Ангийнхаа хоёр найзтай хамтраад “Нинж Нирун” нэртэй хуулийн ферм байгуулсан бараг л ажиллаж амжихгүй байгаа. Цаашдаа ч мэргэжлээсээ бүр хөндийрч энэ жилээс анагаах ухааны чиглэлээр сурах гэж төлөвлөж, yуруу, нугасны гэмтлээр мэргэшихээр төлөвлөсөн байгаа. Одоогоор фитнесс болон бусад спортоор хичээллэх боломжоор бүрэн хангасан,аппликейшн гаргах ажилд түлхүү анхаарч байна.Бэртэлтэй хүмүүстэй голчлон тулж ажилладаг шигээ цахим платформаар ч эрүүл зөв хооллох, өндөр болох,дасгал хөдөлгөөний бэлтгэлийн техник, системийг цогцлоосон вэб сайт аппликейшн гаргах ажил эхлүүлсэн.Гол төлөв миний менторлодог бэлтгэлийн заавар байхаас гадна бидэнтэй холбогдож жич зөвлөгөөгөө авч болно. БЭРТЛИЙН ДАРАА Ч АМЖИЛТ ГАРГАЖ БОЛДГИЙГ ХАРУУЛАХЫГ ХҮССЭН -Та хүнд гэмтэл авсан ч бэлтгэлээ зогсоогоогүй. Яагаад?-Уг нь больчихъё гэж бодсон ч чадахгүй юм билээ. Яг над шиг гэмтэл аваад шантарч байгаа хүмүүст боломж байдгийг харуулахыг хүссэн. Өвдлөө гээд  унжийх юм бол сул дорой болно. Хүсэл мөрөөдөл дуусах үед амьдрал зогсдог гэдэг тиймээс гэмтэлтэй хүн ч спортод амжилт гаргаж болдгийг харуулсаар байх болно. -Цаашдынх нь зорилго юу байгаа вэ? -Энэ жил бодибилдингийн хоёр тэмцээнд орж “баавгай” агнах зорилготой байна.Бид маш том амжилтаа баавгай агнах гэж хэлдэг.-Та мэргэжлийн бодибилдинг руу орох бодолтой байдаг уу?-Мэргэжлийн бодибилдинг допингийг чөлөөтэй хэрэглэхийг зөвшөөрдөг. Миний сонирхол бишээс гадна бусад тамирчид шиг хүссэнээрээ нуруундаа хүнд жинг аваад сууж, ачаалал авч чаддаггүй учраас эрүүл мэнд, сайн техник, зөв хооллолт руу чиглэсэн тиймдээч сонирхогчийн бодибилдингдээ байх нь зөв гэж боддог.БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ, ШИНЖИЛГЭЭГЭЭР ХЯНАХ ХЭРЭГТЭЙ -Өөрийн хуудсаар нь дамжуулан олон хүмүүс зөвлөгөө өгөхийн танаас хүсдэг юм билээ. Тэдэнд нэгдсэн нэг зөвлөмжийг өгч, бэлтгэлийн жороосоо хуваалцахгүй юу? -Энэ жил их онцлог жил байна. Он дөнгөж гарах үед фитнесс клубүүд хүн цөөтэй байдаг. Харин энэ жил маш их дасгал хөдөлгөөнд дурласан хүмүүсээр дүүрчээ. Гоё сайхан харагдах, эрүүл амьдралын хэв маягтай болохоор иргэд анхаарч байгаа нь илт мэдэгдэж байна. Жингийн дутагдалтай хүмүүс аль болох өглөө бэлтгэл хийхээс татгалзаж, өдөр эсвэл үдээс хойш хийж байгаарай. Ингэхдээ бэлтгэлийн цагийг нэгээс илүү байлгах хэрэггүй. Аль болох хоолондоо цагаан будаа, төмс, халуун ногоо зэрэг сэрүүн чанартай хүнснээс татгалзаж бүрэн нойртой байхыг хичээх хэрэгтэй. Нэгээс бага цагаар бэлтгэх хийх учир бэлтгэлээ 10-12 тооны давтамжтайгаар 3-4 оролт хийвэл булчин чинь хурдан масс авна. Цагаан будаа идэхгүйгээр гурвалжин будаа, хөц будаа, овьёос, шар будаа зэрэг калор өндөртэйгөөс гадна сэрүүн чанаргүй учраас дархлааг маш сайн нэмэгдүүлнэ. Ингэснээр макро, микро шим тэжээл нь биед илүү тогтох юм.Харин жингийн илүүдэлтэй хүний тухайд? -Жингийн илүүдэлтэй хүмүүс жин хасахдаа их хэмжээний хөлс алддаг. Тиймээс витамин, эрдэс минерал дээрээ ажиллаж эхлээрэй. Хөлсөөр шим тэжээлээ их гаргаад алдагдаад ирэхээр буцаад маш хурдан таргалдаг. Өдөрт олон хоол идэлгүй ганц хоёр удаа маш сайн шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Олон жаахан жаахан хоол идвэл жин хасагдахгүй энэ нь даавартай холбоотой байдаг. Есөөс олон цагаар битгий унтаарай. Тэгвэл бие чинь улам сулрах болно бас л даавартай холбоотой байдаг. Жингийн дутагдалтай ч бай, илүүдэлтэй ч бай бага жингээр дасгаж техникээ л маш сайн ойлгож дасгалаа хийгээрэй. Нуруу нь өвддөг бол заавал MRI зураг авахуулж, түүндээ таарсан бэлтгэлээ хийж сурах нь чухал. -Их хэмжээний шим тэжээлийн дутагдал Монголчуудад элбэг байдаг. Жингийн дутагдалтай хүмүүс нурууны мурийлт, цүлхийлт, далийлт, гулгалт зэргээр өвдөж байна. Учир нь шим тэжээл нь үе мөч биеийг тэжээж чадахгүй байна. Удаан хугацаанд өвдөөд явчих л юм бол хүндээр өвддөг хүний гол тулгуур хүнд гэмтэх эрсдэлтэй. Би ч бас өвдсөн эрхтнээ тоохгүй халааж зөөллөөд л яваад байсан боловч нэг л өдөр гэнэт хүндэрч бэртэл авсан юм.Шавь нарынхаа үр дүн гаргасныг харах ямар байдаг вэ? -Маш гоё. Хамгийн гоё нь тэр. Би хоолны дэглэм бариулахгүйгээр тэднийг дасгалжуулдаг. Энэ ташрамд Ази, дэлхийн аварга тамирчин байна уу, хоол зүйч ч байна уу та нарт нэг зүйлийг хатуухан хэлье. Хоолны дэглэм бариулж бэлтгэл хийлгэсэн хүн чинь өвдвөл хариуцлагыг нь хүлээдэг бай! Идэж байгаа нь ихэнхийг нь хасчхаар нойр булчирхайн дааврын тогтолцоо алдагдаж мөн цөс ялгарахгүйгээс шалтгаалж цөсөө авахуулах хүмүүс ихсээд байна. Бүх тосыг хассанаас болоод цөс ялгарахгүйгээс болж цөсний чулуу үүсэж байна. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн богино хугацаанд үр дүн гаргахын төлөө төлбөр төлөөд өөрсдийгөө хохироохоо болих хэрэгтэй. Ямар ч гэрээгүй төлөвлөгөөгүй заавар авч бэлтгэлд ороод эрүүл мэндээ муу багшид бүрэн даатгах нь буруу алхам шүү Тахианы цээж мах, шим тэжээлгүй нарын ногоо идүүлж байгаа багш нар ч бас ичих хэрэгтэй. Тийм зөвлөгөө өгдөг бол багшлахаа болих хэрэгтэй. Шинжилгээгээр биеийг нь хянаж байх хэрэгтэй байх. Бүр болохгүй бол надаас эсвэл нарын мэргэшсэн эмчээс заавар зөвлөгөө авч болно. Асуулаа гээд таван минут л өөрөөсөө ичиж байх. Насаараа мэдэхгүй өөрийнхөөрөө гүрийж явснаас дээр шүүдээ. Гэхдээ адилхан л бусдыг гоё болгохыг зорьж байгаа хүмүүс өөрийгөө хөгжүүлж, дэмтэй байх нь зөв.Таны бэлтгэлийн систем ч гэсэн ийм байдаг уу? -Ганцаарчилж сургалт авсан хүмүүстээ хаана ч өөрсдөө юмаа чаддаг байлгахаар өөрт нь зааж өгдөг.  Дасгалаа ойлгож авсан учраас хоёр сарын дараа гэхэд л үр дүн нь нүдэн дээр илт харагдаж, бүр хурдацтай гоё болдог. Миний боловсруулсан бэлтгэлийн систем нь бэлтгэлээ дундуур нь тасалсан ч бай буцаж таргалдаггүй. Тиймээс сурагчдадаа шинэ жилээр дуртай торт, салатаа идээрэй гэж захисан. Тэглээ гээд таргалсан хүн нэг ч байхгүй. Харин хамгийн бага нь 500 гр хасаад ирсэн бол хамгийн ихдээ хоёр кг жинг хассан байгаа нь өнөөдрийн хэмжилтээр гарсан. -Ямар онцлогтой бэлтгэлийн систем юм бэ,уншигчид маань үүнийг их сонирхох болов уу?-Энэ систем бол сүүлийн хоёр удаа ДАШТ-н үеэр туршсан систем, уламжлалт анагаан ухааныг европ эмчилгээний аргатай хослуулж, Монголын цаг агаарын уур амьсгалд тохируулан боловсруулагдсан. Би өөрөө ч ДАШТ-д орохдоо тахианы цээж мах, шим тэжээлгүй нарын ногоо зэргийг иддэггүй. Энгийн л хоол иддэг гэх үүдээ. Сурагчид маань ч ийм аргыг өөртөө суулгаж авдаг. Мөн энэ систем ч бас удахгүй нээгдэх гэж байгаа аппликейшн дотроо багтаасан байгаа. -Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. -Баярлалаа. Танд ч бас. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.  ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ: Цөс,нойр булчирхай өвддөг,хоолны шингэц муудсан гэдэс цанхайдаг хүмүүсийн анхааралд Сайн юм байна лээ.
Нойр булчирхай өвдөх ба нойр булчирхайн өвчний улмаас ходоодны үйл ажиллагаа хямрах хоол шингээлт муудсан үед, сахар тэнцвэргүй байгаа үед мөн бөөрний бүх өвчнинд сайн.
.? ?? Хусны хагийг хэрэглэхэд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд хоолтойгоо хамт хэрэглэж ч болдог учир, хүнд хоол идсэн ч хоол сайн шингэнэ.
?? Хусны хаг нь эдгээр өвчинг анагаах шидтэй байгалийн цэвэр эмч юм.?Нойр булчирхайн үрэвслээс болж үүдсэн  V

/ баруун зүүн хавирга доогуур өвдөх. Цанх татах өвдөлтийг зогсооно. /
~Нойр булчирхайн үрэвслээс хоолны шингэц муудахаас үүсэх гүйлгэлтийг зогсоодог аргаах үйлчилгээтэй. ?Бөөрний үрэвсэл болон бөөрний бүх өвчинд маш сайн.?Сахар тэнцвэржүүлнэ. ??Хэрэглэх заавар:? ?2 амны халбага хэмжээтэйг 800мл варианы шил саванд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус хийж дүүргээд таглаж хөртөл нь хандлан тавина. ♻️Хусны хагийг хандалж зөөлөн амттай уусан ч болно. 5минут буцалгаж өтгөрүүлж уусан ч болно♻️


❓Учир нь Монголын уламжлалт анагаахын практикт хусны хагийг 6с 12 цаг буцалсан усанд хандалж дарж хэрэглэдэг байна. Харин эмийн ургамал судлалын төвийн эрдэмтдийн туршилтаар хусны хагийг 5с 8минут буцалгаж хэрэглэж болно гэж зөвлөдөг байна. ✅✅ Тасалгааны нөхцөлд хөргөж хэрэглэнэ ? Хөргөгчид хийж хүйтэн болгож ууж хэрэглэвэл ходоод болон нойр булчирхайнд сөрөг нөлөөлнө.
‼️Хоолны дэглэм хорихгүй ч архи согтууруулах ундааг хорино. ‼️‼️Эмчилгээний хугацаанд а6рхи уувал ямар ч үр дүнгүй. ❗Халуун хоол идсэний дараа шууд хүйтэн агаарч гарч ходоод гэдсээ дааруулах, хүйтэн ус ундаа уух хориотой. Түүнээс гадна Эмчилгээний хугацаанд болж өгвөл сүү, хурц өөх тос,

гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаанд цочрол өгдөг хүнсийг хэрэглэхгүй байвал илүү үр дүнтэй. ✅⁉️ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НОЙР БУЛЧИРХАЙН ДЭЭР ХАЛУУН ЖИН ТАВИХ ХОРИОТОЙ⁉️?? ?? ?? Хориглох заалт ?? ?? ?? ~Даралт огцом ихэдсэн үед,~Өндөр халуурсан үед, ~Жирэмсэн болон хөхүүл үед, ~Хус модны ургамлаас харшилтай хүн ~Хууч өвчин амархан хөдөлдөг хүн ~ эдгээр нөхцөлд хусны хагийг хэрэглэж болохгүй ? Хоол идэхээс 30минутын өмнө 2-3 балгыг буюу жижиг аяганы тал дундуураас дээгүүр 150гр ууж хэрэглэнэ. Бусад үед өвдөж байх үед уувал өвчин намдаж хоолны шингэц сайжирна. ✅Их өвдөж байгаа үед яаралтай бол хуйраагаар нь 3 н хуруугаар чимхэж аваад амандаа хийж сайтар зажилж бүлээн усаар даруулж хэрэглэнэ. ?Хэрэглэж байх явцад өвдөлт зогсвол тэр дор нь хусны хагийг уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэсэг хугацаанд хэрэглэвэл гүйцэт эмчилгээ болдог. #copy Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.
Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай.

Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ. Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:Хоол ны дэглэм барихаа болисон.Цээж дал хөшихөө болисон.Гүйлгэхгүй.Цанхайхгүй.Гэдэс дүүрэхгүй.Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!