Uncategorized

ЗАСГИЙН ГАЗАР ЭХ ОРНООСОО УРВАСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ !!!

Энэ томоохон үймээн самууны цаана Гитэд ах нь оршиж байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж байх юм. 5Толгойг олон улсад нээлттэй хувьцаат компани болгох юм гэнэ дээ. Ийм зорилготой байж, хөөе…
Гитэд нь дэлхийн тавцнаа тийм төрлийн юм хийсээр байгаа гэдгийг олон улс ярьж бичиж байна. Тавантолгой бол Гитэдийн стратегийн том сонирхол мөн гэдгийг ч дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд ярьж бичсээр ирлээ.
Олон улсад нээлттэй хувьцаат компани болгохлоор авлига, луйвраас ангид болчихдоггүй гэдгийг монголчууд мах цусаараа мэдрэхээрээ нэг болсон доо, уг нь. Оюутолгойг эзэмшиж буй Рио Тинто гэдэг чинь дэлхийн хувьцаат компаниудын толгой нь шүү дээ. Энэ компани улс үндэстнийг луйвардан хоосруулдгаараа алдартай. Авлига өгдгөөрөө алдартай. Үүнийг бид махан биеэрээ мэдрээд өнөөдөр явж байгаагийнх ойлгохоор болсон баймаар сан.
5Толгойг олон улсад нээлттэй хувьцаат компани болгох ямар ч шаардлага байхгүй. Үүнийг манай мангарууд яаж тайлбарлаад ч зөвтгөж чадахгүй.
5Толгойг Айпөөднө гэж буй Засгийн газар Гитэдийн хомнист намд жинхнээсээ урвасан байж магадгүй! Ингэж бид хардах хэрэгтэй. Асуух хэрэгтэй. Хариу авах хэрэгтэй. Бид тийм эрхтэй. Эзэн эрхтэй этгээдийн зүй ёсны эрх, бас үүрэг мөн.
Дахин хэлье. 5Толгой бол Гитэдийн манай улс дахь хамгийн том стратегийн ашиг сонирхол нь мөн!
Эрх баригчдыг Гитэдийн тал элдвээр дарамталж байгаад Айпөө хийлгэхээр тохирсон байж магадгүй. Үгүй гэвэл ЗГ түүнийгээ нотлох үүрэгтэй.
5Толгой шиг нүүрсний ил уурхай дээр Айпөө хийх ямар ч шаардлагагүй. Хүй нэгдлийн үеийн аж үйлдвэр дээр тийм юм хийдэггүй юм аа, илжигнүүд ээ! Энэ увайгүй үйлдлээ зогсоо!!! Үндэсний мөнгөн дэвсгэрт нь валютын эсрэг суларч байхад Венесуэль Улсын иргэд тоогоогүй.
Тэд уран цэцэн үгтэй, “эх оронч” улстөрчдөдөө итгэсэн, дэмжсэн. Харин одоо тус улсын мөнгөн дэвсгэрт ямар ч үнэ цэнэгүй болж гудамжинд хог болон хаягддаг болжээ.
Сүүлдээ цааснаас хямд болсон тул элдэв хэлбэр дүрсээр нугалж гадны иргэдэд зарах болсон.
Валютын ханш өсөх бүрд иргэн таны цалин, орлого үгүй болдог. |

Related Articles

Back to top button
error: Content is protected !!