Uncategorized

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үлээдэг хөөсөнд хар тугалга, хром зэрэг хүнд метал орсон байдаг…Ийм сөрөг нөлөөтэй…

Цэцэрлэгт хүрээлэнд хамгийн түгээмэл худалдаалагдаг тоглоомын нэг нь үлээдэг хөөс. Үүнийг авахуулах гэж зарим хүүхэд уйлж харагдана. Эцэг эхчүүд аваад л өгчихнө. Тэд хүүхдэдээ “хор” авч өгч буйгаа даанч мэддэггүй. Хөөс хувцсанд хүрэхээрээ хар толбо үүсгээд ер арилдаггүй. Энэ нь үлээдэг хөөсний асуудалтайг илтгэх зөвхөн эхний шинж тэмдэг Хар том толбо хувцаснаас арилдаггүй. Тэгээд жагсаалтаас гаргадаг шүү дээ. Би анх мэддэггүй байсан болохоор хүүхдэдээ авч өгдөг байсан. Тэгээд хувцас угаасны дараа харлаад байхаар нь гайхаад байсан чинь өнөө хөөс байсан.
Тэгвэл энэ хөөсөн тоглоомын найрлагыг тодрууллаа. Хөөс болгож үлээдэг болгохын тулд химийн бодис ашигладаг юм байна. Тус бодис нь бөөр, уушги ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байна. Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд том хүнийг бодоход илүү өртөмтгий байдаг. Бага хэмжээний хортой зүйл байсан ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхдийн төрөл бүрийн өвчлөлийн үндэс болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байлаа.Үлээдэг хөөс нь БНХАУ-д үйлдвэрлэсэн бичиг баримтгүй, будагч бодисын найрлагад ордог хар тугалга, хром гэсэн химийн хүнд металл орсон байдаг байна.Үүнээс гадна хөөсөөр тоглуулахаар ам, хамрыг нь тойроод улаан юм туураад хэд хоногтоо арилахгүй, харшлын тос энэ тэр түрхэж байж гайгүй болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!