Uncategorized

Нүүрсний хэрэгт 70 орчим улс төрч холбогдож эхнээс мэдүүлэг аваад эхэлжээ!!! Нууцад орсон 9 гэрээний 4 нь Хятадтай холбоотой

Нүүрсний хэрэгт 70 орчим улс төрч холбогдож эхнээс мэдүүлэг аваад эхэлжээ!!! Нууцад орсон 9 гэрээний 4 нь Хятадтай холбоотой учраас урдаас хариу хүлээж байгаа. Үлдсэн 5 д нь Бодь групп холбогджээ!!

Нууцад орсон 9 гэрээний 4 нь Хятадтай холбоотой учраас урдаас хариу хүлээж байгаа. Үлдсэн 5 д нь Бодь групп холбогджээ!! Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.
“Хулгайлагдсан баялаг, алдагдсан боломж” Сэтгүүлчийн хэлэлцүүлэг #MNB #ШУУД Үеэр Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд “гэр барих” зөвшөөрөл олгохыг хүсэж Хотын дарга Д.Сумъяабазарт хүсэлтээ бичгээр гаргажээ. Одоо ч тухайн зөвшөөрлийг хүссэн гарын үсэг цуглуулж байна. Харин одоогоор хотын даргаас ямар нэг хариу ирүүлээгүй байгаа юм. МҮОНТ оролцох үеэр талбайн урд гэр барихыг зөвшөөрч баагаа талаар цухас ярьлаа https://fb.watch/hkc9B21M04/ Харин албан ёсоор гэр барих талаар мэдээлэл хийгээгүй байна.Жагсагчдын төлөөлөл Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл хүсчээ. Харамсалтай нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, Сүхбаатар дүүргийн засаг дарга нар татгалзсан хариу өгсөн байна. Гадаа эрс хүйтэрч буй тул иргэд өөрсдөө л тэсэж, тэвчиж гарах ёстой боллоо.
Дээрээ ард түмэн, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий март‼️

Би эдгээр залуусыг дэмжиж байна. Учир нь, аливаа хувьсгалт хөдөлгөөнд чин шударгаараа өөрийнхөө итгэл үнэмшлээр зүтгэдэг хүчин байдаг юмаа.
Одоогоос яг 33 жилийн өмнө би тухайн үедээ 800-аад оюутантай байсан сургуулиас Ш.Алтангэрэл багштайгаа хамт Залуучууд соёлын ордны өмнө болсон Ардчиллын анхны цуглаанд оролцож явлаа. Өчнөөн жил мөрөөдөж, ажил хийж, арай гэж оюутан болох хүслээ биелүүлсэн байсан мөртлөө сургуулиасаа өчиггүй хөөгдөж мэдэх тийм хатуу чанга үед иргэний зориг гаргаж бусад сургуулийн оюутнуудтай хамт хөхөө өвлийн хүйтэнд “Хонхны дуу” дуулаад зогсож байхдаа харин 33 жилийн дараа тэнд байсан зарим нөхөд маань “Нүүрсний хулгайч” болчихно гэж балуугаа мэдэх вэ дээ?
Ердөө нөгөөдөр нь манай сургуулийн ректор бүх багш нар болон оюутны төлөөлөгчдийг оролцуулан “Тэр эсэргүү цуглаан дээр манай сургуулиас нэг эрэгтэй багш, бас нэг эмэгтэй оюутан оролцсон байна. Тэдгээр нөхөд юунд оролцсоноо мэдэхгүй төөрөлдсөн байх аваас дахин тийм төрлийн ажиллагаанд оролцож болохгүй гэдгийг хатуу анхааруулж байна!” гэж хэлэхэд нь би (бас л бороонктой гар байжээ) босоод “Тэр ганцхан оюутан чинь би байна!” хэмээн аймшиггүйгээр мэдэгдэж байж билээ. Тун удалгүй хэдхэн хоногийн дараа би МОХ-нд элсэн орсон түүхтэй.
Гэтэл амь амьдрал, нэр төр, ар гэр, хичээл сургууль, аливаа бүхнээрээ дэнчин тавьж Ардчилсан хувьсгалд оролцож явсан манай МОХ-г сүүлийн үед удирдаж явсан нөхөр одоо энэ нүүрсний хулгайчдын гар хөл болон баривчлагдсаныг сонсоод үнэхээр дургүй хүрч байна.
Гэхдээ тэднийг буруушаасан, эсэргүүцсэн жагсаалд өөр залуус итгэл сэтгэлээрээ оролцож байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хөхөө өвлийн хүйтэнд гадаа жагсахын зовлонг бага ч атугай мэдэх хүний хувьд хамгийн гол нь бидний үеийнхэн шиг ажил сургуулиасаа хөөгдөж, амьдралын баталгаагаа нэгмөсөн алдах зовлонгүй энэ цагийг авчралцахын тулд ахмад үе чинь чадлаараа тэмцэж явсан улсууд гэдгийг залуус минь ойлгоорой! Юу хүссэнээ хэлж, хийж болдог энэ нийгмийг ахмадууд чинь авчирсан юм шүү! Одоо харин бурууг зөвтгөж, булхайг илрүүлж, төрийг төвшитгөх ажлыг та нар эхлүүлцгээ! Улс гэрийг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй учраас хөгшин болсон мань мэт нь хий дэмий дэмжихээс өөр ид шидгүй болжээ. Ядаж л дэмжиж байгаагаа илэрхийлж пост ч болтугай оруулъя даа!
1989-12-10-ны анхны цуглааны оролцогч,
Ж.НАРАНА

Related Articles

Back to top button
error: Content is protected !!