Uncategorized

Солонгосын жүжигчин Юү Тон: Надад чадал байгаа болохоор 14, 19 настай хоёр Монгол эхнэр авсан

Өмнөд Солонгосын хошин урлагийн жүжигчин, бизнесмэн, 60 настай Юү Тон амьдралдаа нийт 8 удаа гэрлэсэн бөгөөд сүүлийн хоёр удаад Монгол бүсгүйтэй гэрлэжээ. Түүний 7 дахь гэрлэлт 2004 онд болж Жаргал хэмээх Монгол бүсгүйтэй гэрлэсэн байна.Тухайн үед Солонгосын хэвлэл мэдээллийхэн Юү Тон-ын амьдралыг ихээхэн сонирхож байсан тул уг гэрлэлтийнхээ талаар хэлэхдээ өөрийн эхнэр Жаргалыг 19-тэй хэмээн хэлж байсан ч 15 настай болох нь мэдэгдсэн юм. Энэ нь Монгол насаар 14-тэйд тооцогдоно. Хосууд дундаасаа нэг хүүхэдтэй гэнэ.Харин 2017 онд Солонгосын хэвлэлүүд дахин түүний талаар онцлох болсон бөгөөд тэрээр энэ удаа Жаргалаас салж дахин нэг Монгол бүсгүйтэй амьдрал зохиох болсноо дуулгажээ. Жүжигчин энэ гэрлэлтээ түүний амьдралын сүүлийнх нь байх болно гэж “The Fact” сайтад ярьсан байна. Хосууд Юү Тоны төрсөн хот болох Бусанд хуримаа хийж байв.Тэрээр Солонгосын “Star Tv”-д өгсөн нэгэн ярилцлагатаа: “Монголын охид их эрт бэлгийн харилцаанд ордог. Тэд хэдэн ч хүнтэй сууж, салсан хамаагүй яг л Европ шиг байдаг. Та Монголд очоод хэдэн ч настай байсан хамаагүй 17-18 насны эхнэртэй болж болно. Надад чадал байгаа болохоор удахгүй дахиад нэг 19 настай Монгол охиныг эхнэрээ болгон авахаар болсон” хэмээн ядруухан Монгол гэрт авхуулсан нэгэн охины зураг үзүүлсэн байна.Юү Тон 1987 онд анх удаа кинонд тоглож, 1990-ээд оны кино, дэлгэцийн олон уран бүтээлд оролцсон юм. 19 настайдаа анх Солонгос бүсгүйтэй гэрлэсэн Тон тэр бүсгүйгээсээ гурван удаа салж, гурван удаа гэрлэсэн гэдэг. Дараа нь дахин хоёр удаа гэрлэхдээ өөрөөсөө 20 насаар дүү бүсгүйг сонгож байжээ. Эцэст нь тэр Монгол бүсгүйчүүдэд татагдах болж 48 насандаа 15 настай Монгол бүсгүйтэй гэрлэж охинтой болсон юм.Гэвч хадам эхийнхээ тансаг амьдралаас залхсан Тон ресторан, машин, байраа өгч байж салжээ. Сүүлд 2010 онд дахин өөрөөсөө 33 насаар дүү Монгол бүсгүйтэй гэрлэж охинтой болсон байна. Гэвч удалгүй эхнэрээсээ салсан Тон түүнтэй хоёр дахь удаагаа гэрлэх гэж байгаа нь энэ ажээ. Хоёр дахь удаагаа гэрлэх гэж байгаа Монгол бүсгүй охины хамт Одоо Юү Тон телевизийн ток шоу хөтөлдөг бөгөөд Сөүл дэх ресторанаасаа өдөрт 17 сая воны ($15,000) орлого олдог гэдэг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!