Uncategorized

Их хүрээний дөрвөн уулын сан уншиж бай аандаа тэгширээд ирнэ!!! хадгалаад ав!!

Их хүрээний орны тэнгэр дөрвөн уулын сан
Улаанбаатар хотын дөрвөн талд орших тахилга шүтлэгт дөрвөн уул-Богд уул /хамгийн өндөр цэг нь 2265 м/, Сонгинохайрхан /оргил нь 1663 м/, Чингэлтэй /1831 м/, Баянзүрх /1846 м/ нь тус тусдаа сан тахилгын судартай ч дөрвүүлийг нэгтгэн тахихаар зохиосон энэ хураангуй судар ихэд тархсан юм. Зөвхөн дөрвөн уул төдийгүй Хан уулын ард орших Зэндмэнэ уул, Хатан Туулыг ч энэ судраар тахиж болно. Дөрвөн уулын энэхүү хураангуй судар ихэд дэлгэрсэн байдаг. Дөрвөн уул нь Монголын түүхэнд эртнээс алдартай бөгөөд олон сайхан домог хууч уламжлагдан иржээ. Тухайлж нэгийг өгүүлбээс Чингис хаан есөн өрлөг, 13 баатрынхаа хамт Алтан тэвшийн хөндийд буюу Хүн чулууны хонхорт нэг удаа саатан морилжээ. Тэр үедээ дөрвөн зүгт нь сүндэрлэх дөрвөн уулыг сонжин шинжин ажаад тус бүрт нь нэр хайрласан гэнэ. Тэр үед дөрвөн уул тухайлсан нэргүй байсан гэнэ. Чингис хаан дөрвөн уулыг нар зөв эргэж Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Цэнгэлтэй хэмээн нэрлэсэн нь цөм учиртай байжээ. Үүнээс өмнө энэ дөрвөн уулыг Хан гарди /Хан уул/, Арслан /Сонгинохайрхан/, Луу /Цэнгэлтэй хайрхан/, Бар /Баянзүрх уул/ гэж савдгаар нь нэрлэж байсан гэнэ. Чингис хаан Арслан савдагтай хайрханд явж байтал арслан архирах шиг дуун гарч, хад асга нурж, их эзний өлмийд том сонгино өнхөрч ирээд тогтсонд уг уулыг Сонгинохайрхан гэж нэрлэсэн домогтой. Энэчлэн бусад уулыг нэрлэсэн домгуудтай.Тайлбар а: “Чингэлтэйн сан тахил” хэмээх эл модон барын судар нь богино авч товч тодорхой юм. Чингэлтэй уул нь Улаанбаатар хотын умар биед оршдог. Хүрээний тахилга шүтлэгт дөрвөн уулын нэг бөгөөд Хэнтий ханы олон салбар уулын нэг юм. Энэ уулыг ном эрдмийн цагаан өвгөн сахиустай гэж ном бичгийн хүмүүс дээдлэн тахиж шүтэж иржээ. Чингэлтэй ууланд Их Бурхант, Бага Бурхант хэмээх хоёр уул буй. Чингэлтэй салбар уулын ам бүрээс олон гол, горхи, рашаан булаг урсдаг. Тэдгээрээс Хайлаастын гол, Яргайтын гол, Чингэлтэй, Сэлбийн голд зориулсан олон сайхан дуу шүлэг зохиогджээ. Чингэлтэй нэр нь Цэнгэлтэ йгэсэн нэрийн хувирсан хэлбэр болно.Тайлбар б: Эл сударт Сонгинохайрхан уулыг Зонжаа гэж төвдөөр орчуулсны дээр бас Өндөр хайрхан гэж өргөмж нэрээр нэрлэсэн байна. Энэ уул Улаанбаатар хотын баруун этгээдэд Туул голын хойд биед орших, дундаж өндөр нь 1600 м болно. Сонгинохайрхан уулыг бүрэн зэвсгээ агссан их баатар эр, цэргийн жанжин зэрэг олон шинжтэй гэж ард түмэн домоглон ярьсаар иржээ. Энэ нь арсгар барсгар асга хад ихтэй тул ийн хэлсэн биз.Судрын төгсгөлийн үгээс үзвэл Рүдан хийдийн ханчин Агваанпринлайжамц зохиосон ажээ. Рүдэн буюу Раден хийд нь 11 дүгээр зууны эхээр Төвдөд Брондонба хувилгааны байгуулсан хийд болно. Тэгэхлээр Агваанпринлайжамц нь энэ хийдээс Их хүрээнээ залагдан ирсэн бололтой. Их хүрээний нэгэн эрдэмт лам Агваанпринлайжамцаас Сонгинохайрханы сан сэржим зохион хайрлахыг хүсчээ. Тэгэхэд нь Агваанпринлайжамц тэр өндөр хар уул их догшин уул юм байна. Энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, арх7и нанчид зооглох дуртай, айхавтар хөх өвгөн байна. Бас зарим үед их цэргийн ноёны байдалтай болдог ид шидтэй өвгөн байна гэж айлдаад доорх сангийн судрыг зохиосон гэдэг. Сонгинохайрхан уул нь Монголын эрт эдүгээгийн түүх соёлын дурсгалаар баялаг уулын нэг болно.
Хум,Тэтгэж ба бүрнийг сахин аварсанТэнгэр сахиулсан хамгийг ариусгаяТэнгэр арын уул Чингэлтэй болоодТэргүүний өмнө зүгийн хан уулТэндэхийн хормойд орших Зэндмэнь уулТээр зүүн зүгийн Баянзүрх хайрханТэндээс өмнө зүгийн Сонгинод оршсонТэнгэр шивдаг, Их ялгуугсад-нугудӨөр өөрийн болоод тус тусын хатад баӨмөгт хөвгүүн,түшмэл цэргийн ноён цөмӨгөөмөр санг сахин алив нэгэн аргаарӨлзийт нөхөр, зарлигийн харц иргэдийн хамтаарӨнидийн хувилгаан, хувилгасан сэлтийг ариусгасугай.Тусын их гол Туулд оршсон Лусын хаан, Васука тэнгэрийн нөхдийг ариусгая.Бус бас ойр орчны ус гол, уул газарт оршсонЛус савдаг тэргүүтнийг ариусгая.Омог дээрэнхүй дэвжид-найман аймагОсолдон хоцролгүй ариусах болтугай хэмээсэн үүнийг аглагч Лувсан нэрт бээр найруулав.Их хүрээний эрхт зүгийн уул Баянзүрх хэмээн алдаршсан орны тэнгэр сан тахил өргөх ёсон амгалан жаргалангийн хур буулгагч хэмээхӨвөрчлөнгийн тийн ариун номын агуу уудам төвөөсөөсөөн асар олноор гэтэлгэх тус амгалангийн хур буулгах
Өнөө бидний Багш, Ядам, Чухаг дээд гурав, зарлигийн хамсаа сэлтӨөдлөж эдүгээ энэ орноо ариусгалын зочноор зочлогтун.
Онцолбоос умар зүгийн халхын эд баригчийн төвдОлноос сүртэй үзэсгэлэн төгс Баянзүрх хэмээнОнгон нэрээр алдаршсан уулнаа дээд орны тэнгэр
Орны эзэн, дэлхийн эзэн нөхөд сэлт энэ орноо залрагтун.Өмнөдийн үзэсгэлэнт дүр байдалт орны төвдӨнгө улаан, цагаан үзэсгэлэнт эрдэнийн уналга баригч
Өв тэгш хивэрлэг торго, эрдэнийн чимгээр чимсэн бар хөлөглөсөөрӨөрийгөө баясгасан дүр байдлаар батад залрагтун.Самди тарни хийгээд ариун мутраар адистидласан
Сайн тахил, балин тангарагийн зай элдэв жансиг зэргийгСац бас маш хэтэрхий газар хийгээд завсрыг гэгээн гэрлээр дүүргэснээрСайтар хоцроолгүй нөхцөлдүүлэн бүхнийг баясган жаргуулахын тулд өргөе.Өгөөмөр эрдэнийн санд долоон морьт хэмээгдэх нарныӨгснийг идэгч хэмээх галд билгийн гал бадарсны төвд
Угаас сайхан үнэрт сангийн элдэв зайг шатааснаарУтаан үүлэн үхэлгүйн мөр бүхнээ түгсэн үүгэр Багш, ядам, Чухаг дээд гурав, зарлигийн хамсааг ариусгая.
Бас ертөнцийн амарлингуй зочдуудыг хоцроолгүй ариусгая.Онцгойлбоос сайн жавхлант Баянзүрх хайрханыОнгон навдаг, шивдаг, эзэн нөхөд сэлтийг ариусгая.
Улмаар та бүхэн дээдийн сан тахилгыг таалсан бөгөөтөл бидэнУлаан, цагааны хиншүү хярвас тавих, амласнаа эвдсэн аваасУрхаггүй тэнгэр шүтээнд андаймаа буруу юм хийсэн ахиулУуч таалалтай харшилсан бүхнийг хүлцэн зохиож хайрла.Гутаггүй ба бүрний багш, шавь өглөгийн эзэд, нөхөд сэлт бээрГурван үүднээс тийн үйлийг юутай ч атугай үйлдэвчГутаах атаа хилэн болон найдангуйн дээдийн зохиохуй дор чуГудиггүй санасан хэрэг бүхнийг бүтээхийг нөхцөлдүүлэн хайрла.
Бус бас хэл ам, хэрүүл тэмцэл, эвдрэл самуурал болонБусцар хяруу, мөндөр, ган зуд, догшин хуй салхин үймэхБуруу дайсан, хулгай дээрмийн хир хэмжээ ихсэх, гуйранч мухардахБусад үл зохилдох барцадыг үлдээлгүй арилган зохио.Ус хур цагтаа бууж, өвс мод, навч цэцэг дэлгэрээдУхаант хүмүний язгуур үндэс эд баялаг арвидахын ам дэлгэрчУлс амьтны амгалан жаргалан нь зуны далай мэт тэгшрэнУгаас зуун баясгалангаар мөшөөлгөх эрхин үйлсийг зохио.Хамгаас онцолбол Их хүрээний энэ зүүгийн газар оршоодХамтаар хуран чуулсан хамаг төрөлхтнийХаршлах нөхцөл арилаад зохилдох нөхцөлүүдийг бүтээхийгХань хамсаа болсон Далх-та бээр ивээтүгэй.
Багш, Ядам, Чухаг дээд гурвын адистид хийгээдБасхүү тангарагтан далайн орны догшин тэнгэрийн хүчээрБа бүрний нөхөд сэлтийн барилдлагын шүтээн гарснаар
Баясангуй сэтгэлийн ерөөл ямарчлан бүтэхийн өлзий хутаг оршиг.

үлгэр домогт өгүүлэх шувуудын хаан буюу гайхамшигт хүч чадалтай, маш том биетэй шувуу. Хангарьд гэдэг нь самгарьд буюу санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг бол эрдэмтэн Я.Цэвэл толь бичигтээ “гарьд” гэж оруулаад “домгийн шувуу бөгөөд жигүүртний хаан” гэж тайлбарлажээ. Эл хийсвэр домог Төвдийн шашнаар дамжин Монголд нэвтэрсэн гэх ба хүнтэй ижил мутартай, баруундаа ланз үсэгт вачир дүрс, зүүндээ бадамлянхуа цэцэг барьсан, доод хоёр хөлийн сарвуугаар могой атгаж зуурсан, цүндгэр том гэдэстэй, цээжиндээ хоёр хөхтэй, гахайн чихтэй, хүзүүндээ эрхи зүүсэн байдалтайгаар дүрсэлжээ. Могой нь газар лусын хорлолыг дарж буй утга ажээ. Монголчуудын эртнээс нааш хүндлэн сүсэглэсээр ирсэн хайрхануудынг нэг Богд Дүнжингарав уулын сахиус нь хангарьд хэмээнэ.

1778 он буюу Тэнгэр тэтгэсний 43 дугаар онд Их Хүрээний сайд ван Юндэндорж Богд хан уул, Хэнтий хан, Отгонтэнгэр хайрхан, Бүрэн хан, Бат хан зэрэг хайрхануудыг дархан цаазтай уул болгох тухай өргөх бичгийг Манжийн хаанд барьжээ. Энэхүү өргөх бичгийг Манжийн хаан хүлээн зөвшөөрч 1779 оны шаргачин гахай жилийн зуны тэргүүн сарын 19-ний өдөр “Богд хан уулыг Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлж зун болоод намрын цагт буюу жилдээ хоёр удаа тахиж байгтун” хэмээн зарлиг буулгаснаар Богд хан уул нь 3 дахь удаагаа дархан цаазтай болжээ. Хожим цаг үе, нийгмийн байдалтай холбоотойгоор жилд нэг удаа тахиж байгаад 1921 оноос хойш тахилгын зан үйл зогссон байсан юм. Их Хүрээний хамба номун хан Агваанхайдав нь Төвдийн Банчин ламд хүсэлт тавьж “Дашчийравын сан” буюу “Дөрвөн уулын сан сэржим” хэмээх номыг анх айлтгуулжээ. Энэхүү сударт “Богд хан уулын эзэн тэнгэр нь хаан язгууртай, цаст уул мэт бие лагшинтай, буман сарны гэрэл туссан мэт ихэд жавхлантай, баруун мутартаа улаан цацаг бүхий жад, зүүн мутартаа дайсны амин зүрхийг дэгээдэгч төмөр дэгээ барьсан, лагшиндаа элбэг дэлбэг цагаан навстай, тэргүүндээ зөв эргэсэн цагаан дун бүрээгээр чимсэн цагаан торгон унжлагатай, алтан эмээл, мөнгөн хазаартай хүлэг хүлгийн дээд үүлэн цагаан морь хөлөглөсөн байх агаад ихэд догшин царай, цоргисон хурц нүдтэй, их хааны байдалтай оршино. Түүнийг хүрээлэн зарлигийн түшмэл ноёд орших бөгөөд тэдний дээр Хангарьд шувууд чуулан, доор нь буга согоо, баавгай, чоно тэргүүтэй араатан амьтад хүрээлэн байна” хэмээжээ. Богд хан уулын эзэн тэнгэрийн тэргүүндээ залсан Хангарьд шувуу нь буддын шашны домог ёсоор ертөнцийн хүчтэнгүүдийн нэг бөгөөд Богд хан уулын бэлгэдэл болсоор иржээ.
Их Хүрээ цамын нэгэн дүр нь Хангарьд шувуу байдаг бөгөөд Улаанбаатар хотыг хүрээлэн орших Чингэлтэй уул, Баянзүрх хайрхан уулсын эзэн савдагууд дүрслэгдсэн байдаг нь Их Хүрээ цамын нэгэн томоохон онцлог юм. Дархан цаазат Богд хан уулын сахиус болсон Хангарьд шувууг хожим 1995 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Улаанбаатар хотын сүлдэнд залахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Ум вээ шарваа наей суухаа
Бурхны шашныг сахигч арван хангал сахиусны нэг. Мөн ертөнцийн дөрвөн зүгийг сахигч дөрвөн их хаадын хойд зүгийг сахин оршигч ягшасын их хаан Намсрай бурхан хэмээн тэмдэглэжээ. Хэмжээлшгүй их баялгийн эзэн хэмээгддэг их хаан Намсрай бурхан бурхны лагшингийн өнгө алтан шар, мэлмий нь хармын сэтгэлийг тасдсан том дүрлэгэр байдгаас гадна Намсрай бурхан хулгана уруугаа, хулгана нь арслан уруугаа, арслан нь Намсрай бурхан уруу харсан байдалтай. Амаа жимийж үл ялиг ярвайсан төрхтэй. Лагшиндаа баатрын хөө хуяг асааж сүр хүчийн билэгдэл хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилан суусан. Баруун мутартаа ядуу хоосныг даран арилгаж хишиг буяныг дэвжээн дэлгэрүүлэхийн билэгдэл туг жанцанг барин зүрхэн тал уруугаа хандуулсан, зүүн мутартаа хүслийг хангагч их эрдэнээр бөөлжиж буй Нэүли хэмээх хулгана барьсан байдаг.Намсрай бурхан ах дүү найман Намсрай гэж байдаг бөгөөд бүгд ертөнцийн эд баялаг буян хишгийг сахин хамгаалдаг байна.
Намсрай бурхан нь Очирваань бурхны сахигч дагалт сахиус тул хамтад нь бүтээхдээ Очирваань бурхныг орой дээр нь залан бүтээдэг.
Намсрай бурхан нь эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялгийг олж түүндээ эзэн сууснаар эд баялгийн эзэн бурхан хэмээх алдрыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд бурхны шашныг сахин хамгаалах сахиус болохоор тангарагласан” гэх домог ч байдаг.
Баян Намсрай бурхан нь хинду болон бурхны шашинд хоёуланд нь адилхан эд баялгийн эзэн хэмээн шүтэгддэг байна.Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан.Хураангуй залбирал нь:Ягчсын их хаан ВайшраманаЯндашгүй эд баялгийн хурыг буулгагч,
Үгүйрлийн гачлан энэлгээг арилгахӨршөөл хайрын эзэн танаа мөргөмү.Зүрхэн тарни:Ум вээ шарваа наей суухаа

Намсрай бурханы зүрхэн тарни: УМ ВЭЭ СУХАЙ УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА Намсрай бурханы зүрхэн тарнийг урин уншсанаар, таны нас буян эд эдлэл арвидан дэлгэрч худалдаа наймаанд ашиг тус орлогоны үүд нээгдэж олсон орлого түм бумаар үржигдэнэ. Чухал шийдвэр гаргах гэрээ хэлэлцээр хийхдээ өөрийн тухай бодохын зэрэгцээ чин сүсэгээр хамаг амьтныг ядуурлын зовлонгоос гарах болтугай хэмээн бодон уншваас тустай. Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ “ээжээ би өдий том болтлоо гадаа гарч орчлон ертөнцийн сонин сайхныг үзээгүй юм. Одоо гадна дотно гарч үзье” гэж гуйхад аав ээж нь ядуу тул гурван алтан чямба өгч “Үүнийг замын зардал болгоорой, замдаа сайн яваарай ” гэж цацлаа өргөн хоцорсон гэнэ. Намсрай гурван алтан чямбаа аваад явж байтал ээрэм цагаан хөдөө нэгэн анчин нум сумаараа нэг час улаан үнэгийг онилж байж гэнэ. Намсрай анчны дэргэд хүрч “ Анчин ахаа тэр үнэгийг алахгүй байж болох уу” гэж гуйж гэнэ. Тэгсэн чинь анчин “одоо намрын сүүл өвлийн эх болж байгаа тул үнэгний арьс их үнэд хүрнэ, үнэгний арьсаар малгай хийвэл ч сайхан малгай болно” гэж хариулав. Тэгэхэд Намсрай “Та тэр үнэгийг алахгүй бол би танд гурван алтан чямба өгье” гэсэнд анчин зөвшөөрөөд үнэгийг алалгүй мөнгийг нь аваад явж гэнэ. Тэгээд Намсрай хүү замаа хөөгөөд явжээ. Уулыг даваж явтал нөгөө улаан үнэг хүрч ирээд “Амийг минь аварсан ах танд их баярлалаа, би уул нь улсын хааны хүргэн юм. Хэрэв танд ямар нэгэн хүчир бэрхшээл тааралдвал тэр харагдаж байгаа өндөр уулын элгэн хаданд хүрч “үүдээ нээ” гэж дуудвал би гараад ирнэ” гэж хэлээд алга болжээ. Намсрай хүү их л хол газар хүрээд гэр орноо санаж нэг хоноод гэрийн зүг явжээ. Өвөл болж хүйтний эрч чангарч байсан тул нимгэн хувцастай Намсрай хүү дааран бээрч явтал нүүрс тээсэн хүмүүс тааралдаж нэг газар очиж нүүрсийг нь түлээд дулаацаж унтаад маргааш өглөө нь сэрэхэд нөгөө нүүрс тээсэн хүмүүс бүгдээрээ байхгүй байв гэнэ. Тэгээд аргаа барж үнэгний хэлсэн хаданд очоод “хаалгаа нээ” гэтэл нэг том дуутай мэлхий гарч ирээд “Та хүрээд ирэв үү, гараа над өг, нүдээ ань, нээ гэхэд нээгээрэй” гээд баахан шуугиж байснаа “одоо нүдээ нээ” гэхэд нь нүдээ нээвэл нэг сайхан ордны үүдэн дээр байна гэнэ. Ордны хаалгаар нэгэн гоо үзэсгэлэн охин бас нэг залуу гарч ирээд “Та сайн ирэв уу, та намайг таньж байна уу” гэж асуусанд Намсрай “Танихгүй байна” гэж толгойгоо сэгсэрч гэнэ. Тэгэхэд нөгөө залуу “би үнэгт хувилаад явж байтал та миний а.мийг аварсан биз дээ, энэ бол л.усын хааны охин” гээд дэргэд байгаа охиныг заав. Тэгээд алт мөнгө эд хөрөнгө юу ч авалгүй, зөвхөн бурхны өмнө тавиастай хоёр цагаан цэцгийн нэгийг нь аваад, эрдэнийн цэцгээр юу хүссэн бүхнээ бүтээж , сайхан сэтгэлтэйгийнхээ эрхээр хожим нь бурхан болсон гэдэг ч домог бий. Намсрай бурхан нь санасан төдий л ядуурал арилдаг бурханы хутгийн дээдэд орших ба амьтан бүхний горьдлогыг найман газрын эрх баялагаар хангагч орон бүхий дээдэс эдийн эзэн их хаан бясман нөхөд бүгд ир итгэлт бүхний сэтгэлд одоо таван цөвийн цаг бүхэнд нүглийг бачигт живсээр завсаргүй тав бүгдийг эдэлжээ. Амьтан нийтийн тэтгэгчийг хоёр мөрөнд нар, сараар чимсэн, их зэндмэнээр биндэрлэсэн малгай, ээмэг, эрхи, элбэг сайхан торгон хувцас дөрвөн ш.улмасын д.айныг асар я.лах, би шараас гарсан тугийг баруун гартаа, зүүн гартаа сангийн хурыг буулгагч морин хулгана барьсан их эрдэнийн мөн чанартай амнаас нь эрдэнийн хур буудаг үлгэр. Бөгөөд гэрэлт солонго цацарсан элдэв цэцэг сар нарны хот мандалт хэвтээ арслан дээр сууж огторгуйн санд эрхшээсэн их хаанд та болгоож бурхан гэгээний зарлигийг таалснаа сэтгэж удирдагчийн шажин төрийн сахих хийгээд есөн хүслийн дээдийг хязгааргүй олон амьтанд өршөөхийн тулд ирж соёрхжээ. Өөр нэгэн домогт Намсрай бурхан эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялгийг олж түүндээ эзэн сууснаар эд баялгийн эзэн бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд. “Тийн сонголт нэрт я.гчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх нь ч байдаг. Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялгийн эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзэсгэлэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр оготно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзэсгэлэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Шарын шашны ёсоор Намсрай нь: 1. Очирваань ядамын зарлигийг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус 2. Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч 3. Шарын шашны гурван төрөлхтний нэгийг хамгаалагч 4. Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм. Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг. Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсийг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ. Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм. Эд баялаг хангалуун, идээ будаа элбэг сайхан амьдрахыг хүсвэл Баян Намсрай бурханы зүрхэн тарниг байнга бодож уншиж. Гэртэй авч залвал насаараа элбэг хангалуун азжаргал олз омог урин дуудна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!