Uncategorized

Ж.САНДАГСҮРЭН: ИРЭХ ЖИЛ 6 ТЭРБУМААР ДАВС ЦАЦДАГ МАШИН АВНА

Хотын удирдлагууд хот тохижилтын ажилтнууд гараар давс цацаж байгаа асуудлаар тайлбар хийв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболд: Улаанбаатар хотод хоёр удаа нилээдгүй цас орсон. Хот тохижилтын ажилтнууд гараар давс цацаж байгаа нь анхаарал татсан. Тухайн компанийн удирдлуудын үйл ажиллагааны улмаас хүний амь хохирч болзошгүй байсан.Улаанбаатар хотод ОХУ-аас ирсэн 18 ширхэг давс цацдаг машин ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн ИТХ-д 2022 онд ААН-үүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбогдуулан төсвийг тусгах хүсэлтийг гаргаж байгаа. Тэгсэн ч бүрэн гүйцээж чадахгүй. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Ирэх жил зургаан тэрбумаар энэ чиглэлийн техник, төхөөрөмжийг авах ч бүрэн шийдвэрлэж чадахгүй. Энэ бол маш бага мөнгө.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!