Uncategorized

Сү. Батболд Л. Энхамгалан тэргүүтэй нүүрсчдийн бүлэглэл Тавантолгойг өөрийн хувь эзэмшдэг MSC-Энержи ресурс олигиархи компанид давуу эрх олгож үнэгүй өгсөн

ЖАГСААЛЫН- НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ЦААНА 30 ГЭР БҮЛ.
Мөсөн хотын харанхуй гудамжинд олон залуус захиалгатай үгүйгээс үл хамааран шөнө дүл болтол үзэл бодлоо илэрхийлж, төрөөс шударга ёс нэхлээ. Харин зарим нь тэмцэж байхад нийгмийн сүлжээнд доромжлон гутаагчдын хар арми харин захиалагчынхаа даалгавраар “мушгин гуйвуулах” ажиллагааг янз бүрээр хийж байна. Хаанаас ч хатгасан бай нийгмийн сэтгэл зүй аяндаа авилгалын нүүгэлтсэн хар хөшгийг хага ярж мэдэхээр байна.Өчигдөр оройны байдлаар жагсагчид “Их тэнгэр” -ийн ам руу очиж төрийн өндөрлөгүүдээс хариуцлага нэхэхийг хүссэн ч тэнд цагдаагийн “хана хэрэм” боссон нь олны бухимдалын гал дээр шат тос нэмсэн.
Энэ бүхний цаана 6,4 тэрбум долларын нөөцтэй Тавантолгойн орд газар болон Эрдэнэтийн 49, Оюутолгойн гэрээ зэрэг монголыг тоносон луйварчин бүлэглэл бий. Тэд эрх мэдэл, эд хөрөнгө, төрийн албанд бугшуулсан өөрсдийн “бохир систем”-ээ авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй.
Түүх эргэн сануулахад… 2012 онд Сү. Батболд Л. Энхамгалан тэргүүтэй нүүрсчдийн бүлэглэл Тавантолгойг өөрийн хувь эзэмшдэг MSC-Энержи ресурс олигиархи компанид давуу эрх олгож үнэгүй өгсөн, А4 цаасан дээр олгогдсон энэхүү лицензийг өөрсдийн эрх дураараа ашиглах дурын өмч гэж боддог, өөрийнхөө бүтээгээгүй байгалийн баялгийг ард түмнээс булаасан бүлэглэл ийнхүү төрийн эрх мэдлийг ард түмнээс далдуур зохицуулж хүссэнээрээ удирдаж болдог тогтолцоо яригдаад байгаа нүүрсний хулгайн ард байж л байгаа.Хулгай яаж эхэлсэн бэ? 2008 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С. Баяр Тавантолгойн 4 хувийг MCS компанид олгосон. Харин үүний дараа С. Баярт “Петровис” группын хувьцаа эзэмшигч Ч. Давааням 7 хаус бэлэглэсэн асуудал гарч эхэлсэн байдаг. Харин үүний дараа 2012 оны Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболдын эзэмшил MCS-Энержи ресурс компанид Тавнтолгойн лицензийг олгож үүнд Худалдаа хөгжлийн банк, Шунхлай групп нийлсэн ба тэд MMC корпораци байгуулж Монголын уул уурхайн хамгийн том баялгийг Хятадын Керри группт ашигтай Монголын ард түмэн огт ашиггүй шахам байдлаар шийджээ. Энэ бол улс төр эдийн засгийн тогтвортой байдалд сөрөгөөр нөлөөлөх буюу монголын төр эдгээр компаниудын атганд орох, Монгол улсын эдийн засаг Хятадаас бүрэн хамаарах, цөөн тооны гэр бүл баяжиж ард түмэн ядууралд живэх эрсдэл дагуулсан юм. Энэ бүлэглэл МАН, АН хоёрт хоёуланд нь төлөөлөл ажиллуулж УИХ, ЗГ-ын эрх мэдэл нь улам хүчтэй болсоор. 2012 онд Ж. Эрдэнэбат, М. Энхболд нар бүлэглэлийн эрх ашгийг МАН талаас хамгаалагч байсан бол АН-аас Ц. Элбэгдорж Ерөнхийлөгч, М. Энхсайхан, С. Эрдэнэ С. Баярцогт Да. Ганболд зэрэг цөөхөн улс төрчид байлаа.2015 онд УИХ-ын ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын эрх ашигт нийцээгүйг нотлож УИХ-ын дарга, дэд дарга нар хариуцлагатай хандаж ММС, Энержи ресурс нь Тавантолгойн ордыг ашиглах гэрээ нэрийн дор олон улсын банк санхүүгийн байгууллагад тавьсан их хэмжээний өрөө төлөх гэж байсныг гацааж чаджээ. Тавантолгойн энэхүү гэрээ хэрвээ хэрэгжсэн бол гэрээнд зааснаар монголын эдийн засгийн 98 хувийн экспортыг хангадаг ашигт малтмал буюу нүүрсний нөөцөд гадаадын компани хяналтаа бүрэн тогтоох, Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа бүх нүүрсний нөөцийг эзэмших, ашиглах эрхийг Хятад улсын төрийн өмчит компани олж авч байсан болно. Нүүрсний хулгайг албан байдлаар хийхийг хүсээд бүтэхгүй эсэргүүцэлтэй нүүр тулсан бүлэглэл нууцаар Монгол улсад 40 их наядын хохирол учруулаад байна уу. Товчхондоо ил залилах гээд болохгүй болохоор нь далд хулгайн аргаар хүсэл нь гүйцэлдүүлэв үү…Ийнхүү өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийг атгаж байсан бүлэглэл “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр элдэв арга саам хэрэглэн нүүрсний хулгайн мафийг хэвээр авч үлдэхээр улайрч, хүний санаанд оромгүй янз бүрийн хор будилаан тарьж төрийн тогтвортой байдлыг алдагдуулсаар иржээ.1990 оноос хойш 32 жилийн хугацаанд 33 Ерөнхий сайдын нүүр үзэж 2 жил ч хүрэлгүй солигддог самуун Засгийн газруудын хямрал. Энэ бол ердөө санаанд таарахгүй, шуналд нь үйлчлэхгүй л хэнийг ч гүйцэтгэх засаглалд тогтоодоггүй, эрхшээгдсэн нэгнийг улс төрийн дэмжлэг үзүүлдэг байдал нь эцэстээ даамжирч шоронд ял эдлэж байсан хүн шууд төрийн хойморт заларч болдог, гурван шатны шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээд цагаадаж болдог гаж хэлбэрийн нийгмийг бий болгоод байна. Энэ бол ердөө л бүлэглэлийн хүч. Тэд хэнийг хаана томилох, хэзээ юуг яаж хийхийг хүртэл мэдэж удирдаж байна. Монголын ард түмнийг нийтэд нь доромжилж, мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс төрийн эрх мэдлийг хулгайн хэрэгсэл болгон дураараа дургиж улмаар нүүрсчдийн хулгайчдын нэрийг олон түмэнд зарлавал Л. Оюун-Эрдэнийн ЗГ ч огцорно. Бүлэглэлд таалагдаагүй хэн ч байсан улс төрөөс арчуулдаг харгис технологи ноёлж байна. Үүнийг баялгийн хараал гэдэг…
Харин Монголын 3 сая иргэн бүгд нүүрсний бүлэг хулгайчдын нэрийг мэдэхийг хүсч байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!