Uncategorized

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Г-г хорьж цагдаж, шахалт үзүүлэн 4 сая ам.доллар шилжүүлэн авсан хэргийг сэргээн шалгахаар болжээ

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Г-г хорьж цагдаж, шахалт үзүүлэн 4 сая ам.доллар шилжүүлэн авсан хэргийг сэргээн шалгахаар болжээ Энэ сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бол бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, ШШГЕГ-ын дарга Д.Загджав, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар багтжээ. Тэгвэл өнөөдөр /2022.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн нэрсийг зарлаж, олон нийтэд мэдээлэл хийв. Судалгаагаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон, залилсан 57 хэрэг бүртгэгджээ. Тэдний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан бол заримынх нь хэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд яваа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ эхэнд тодотголоо. Өөрөөр хэлбэл, нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин гурван хэрэг шүүхийн шатанд яваа бол дөрвөн хэргийг шүүхээр шийдвэрлжээ. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших болон мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд эзэлж байгаа гэх мэдээллийг өглөө. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон талаар гомдол мэдээлэл хүлээн авах 77877768 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр хэллээ. Уг дугаарын өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд найман гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байна.Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт зочид буудал ажиллуулдаг гадаадын иргэнийг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж эд хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэх гомдол иржээ. Уг гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!