Uncategorized

Жигшүүpт хэрэг: Хоёр сартай зээ охиноо “эцэггүй” хэмээн малын тэжээлээр дарж aмийг нь xөнөөcөн хэрэг гарчээ

Тодруулбал: Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэр Цагаан булан гэх газар энэ сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц нь зээгээ малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг үйлдэгджээ. Хэрэг үйлдэгдснээс хойш 2 хоногийн дараа үүнтэй холбоотой мэдээлэл цагдаагийн алба хаагчид ирсний дагуу Ховд аймаг дахь цагдаагийн газар эзэн холбогдогчийг тогтоож хэргийн газарт үзлэг шинжилгээ хийхэд зээгийнхээ амь насыг хөнөөгөөд булж нуусан нь тогтоогджээ. Уг хэргийг үйлдэх үйл явцыг тухайн гэр бүлийн гишүүд нь мэдэж байсан тухай албаны эх сурвалж мэдээллээ. Талийгаач хүүхдийн ээж нь оюутан учир ийнхүү хүүхдээ төрүүлээд аав ээж дээрээ үлдээгээд явсан хойгуур нь ийм хэрэг үйлдэгдсэн байна. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 онд 20125 болж, өмнөх оны мөн үеэс 9530 (89.9%)-аар өсжээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1576 (45.4%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%), хүний бэл.гийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бү.лийн хү.чир.хийл.лийн улмаас үйлдэгдсэн гэм.т хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин, сог.туу.гаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар, бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар, ман.суур.сан үедээ үйлд.сэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өсжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!