Uncategorized

Наранаа: “14 жилийн өмнө жирийн нэгэн айлын охинтой гэрлэсэн, гэтэл одоо хадам аав нь гэнэт баяжаад, охиноо гишүүн болгосноос болоод түүний идэж уух, завхайрах нь замаа алдсан”

Бид л эдний бузар булайг нэг нэгээр нь дэлгэж зайлуулахгүй бол он гараад оригоороо УЛНЫХАН болчих гээд байна

Улс төрч, урлагийн од тод хүмүүс, нийгмийн дунд нэр төр нь цуурайтсан хүн бүхэнд “хувийн амьдрал” гэдгээр хаацайлан хамгийн аймшигтай дутагдлаа “нуух эрх байхгүй”!
Учир нь сая сая хүний өмнө ил тод байгаа улсуудын үлгэр дуурайл, манлайлал нь өөрөө тэдгээр хүмүүсийг шил шиг тунгалаг байх ёстой үүрэг хүлээлгэдэг учраас ялангуяа улс орны маань залж явагчдын ёс зүй, хүмүүжил, төлөвшлийн асуудал хамгийн түрүүнд жирийн сонгогчдын итгэл үнэмшлийг хиртээхгүй байх үүрэгтэй!
Хэний ч таньж мэдэхгүй аав ээж, ах дүү хүмүүсийн гэр бүлийн хэрүүл зодоон хүртэл хавь ойрдоо хар энерги ялгаруулж хүүхэд багачуудын нус нулимс барж, ирээдүйн амьдралыг нь самарч байдаг бол Монголын Төрийн ордонд заларч улс орныхоо жолоог атгалцаж яваа нэгний үлгэргүй асуудал бидэнд “ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ”!!! Биеэ ч, гэрээ ч засаагүй хүн яаж Төрөө засалцах юм бэ???!!!
Нөхрийнх нь хэлснээр, “14 жилийн өмнө жирийн нэгэн айлын охинтой гэрлэсэн, гэтэл одоо хадам аав нь гэнэт баяжаад, охиноо гишүүн болгосноос болоод түүний идэж уух, завхайрах нь замаа алдсан” гэдэг энэ өгүүлбэр л Монголын өнөөдрийн нийгмийн бузар булайг нэгд нэгэнгүй хэлээд өгчихлөөшт!!!
14 жил гэдэг дэлхийн хаана ч гэсэн дийлдэшгүй их хөрөнгө мөнгөтэй болоход асар богино хугацаа, харин Монголд бол огцом баяжаад, охиноо дээш нь шидээд дэвжээд явчихад хангалттай байгааз?
Монголчуудын хормойн бузар дэндүү замаа алдсан гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрсний хар балаг өдрөөс өдөрт цуурайтсаар л…Ийм орон өөдлөхгүй ээ!!!
Зүй нь ийм бузар бусармаг явдалтай нэр төр нь холбогдож унасан эр ч бай, эм ч бай новшнуудыг зайлуулж байж ТӨР ЦЭВЭРШИЖ бидний ажил үйлс, амьдрал жаргалын үүд нээгдэх учиртай!
Даанч со стюардессагийн гөөбс базсан этгээд Үндсэн хууль манаад сууж байхад гэрийнхээ гал тогоонд босоогоороо бувалзуулдаг, айлын аавыг намуухан дуугарч панаалдсаар байгаад улайм цайм шүүрчихдэг, оюунлаг салбараас очсон нэртэй ч олиггүй ааш, явдлаараа чангарч яваа, нүүрсний хулгайг эрчүүдтэй ана мана дөрөө харшуулан хийж яваа хүүхнүүд Гишүүн хийхээс яах вэ!!! Бүгдээрээ адилхан бузрууд хэн хэнийгээ хэлэх вэ дээ!
Бид л эдний бузар булайг нэг нэгээр нь дэлгэж зайлуулахгүй бол он гараад оригоороо УЛНЫХАН болчих гээд байна!?????????

Related Articles

Back to top button
error: Content is protected !!