Uncategorized

УНТАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ? ЗҮГЭЭР Л ОЙМС ӨМС

Хэрхэн ажилладгийг эрдэмтэд ийн тайлбарлаж байна. Солонгосын эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад та зөвхөн хурдан нойрсоод зогсохгүй мөн хагас цаг орчим илүү унтахад нөлөөлнө гэжээ. Яагаад гэвэл оймстой унтахад шөнө сэрвэлзэх нь бага ажээ. Яагаад ийм үр дүнд хүргэж байгааг ойлгохыг хичээцгээе, юуны нүрүүнд нойр биеийн халуунтай ямар холбоотой болохыг тогтооё.
Өдрийн турш биеийн халуун 37℃ орчим хэм байдаг. Харин шөнийн нойрны үеэр буюу 6-7 цагийн хугацаанд бараг 1,2℃ хэмээр буурдаг. Биеийн хэмийн энэхүү аажим уналт нь нейробиологийн уналтанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Биеийн төв хэм хэдий хэр хурдан буурна төдий чинээ та хурдан унтана. Бие махбодь судсаар дамжуулж биеийн дулаанаа зохицуулдаг.

Танд халуун санагдахад тархинаас судсыг өргөс гэсэн комманд өгнө. Ингээд халуун цус биеийн төв хэсгээр илүү их хурдацтай тархаж та удахгүй халууцах нь багасдаг. Биеийн хэм бага байхад тархи эсрэгээрээ судсыг агших дохио өгнө, өөрөөр хэлбэл арьсны гадаргуугаар халуунаа алдах явдлыг багасгана. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Одоо хөлийг санах хэрэгтэй. Гарын алга болон хөлийн ул – биеийн халуун дулааныг хамгийн ихээр солилцдог хэсэг. Биеийн эдгээр хэсэг нь үсгүй, биеийн бусад хэсгийг бодвол ихэвчлэн ил байдаг.

Судлаачид дараах зүйлийг илрүүлсэн байна: унтахасаа өмнө хөлөө дулаацуулбал, жишээ нь халуун усанд дүрж эсвэл оймс өмсөхөд судас өргөснө. Ингээд биеийн төв хэм хурдан багасдаг, энэ нь хүйтэн хөлтэй унтахаар хэвтсэнээс маш үр дүнтэй арга болно. Өөрөөр хэлбэл та хамаагүй богино хугацаад унтаад өгнө. Арьсны гадаргуу болон хэвлийн дулааны ялгаа нь хэдий хэр унтах магадлалыг илэрхийлэх үзүүлэлт болдог. Хэрвээ хөлийг хэтэрхий их халууцна гэж бодож байгаа бол амьсгалдаг материалаар хийсэн оймс сонгоорой. Мөн оймс нь неврологийн нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Тархинд өөрийн гэсэн “термометр” байдаг – халуун дулаанд хэт мэдрэг байх тархины тэр хэсэг. Биеийн төв хэм болон биеийн захын хэсгүүдийн халуун ялгаатай байгаа тохиолдолд импульс өгч мэдээ дамжуулах үүрэгтэй. Зарим нэг судалгаагаар тархины уг “термометр” худал мэдээлэл дамжуулж байгааг ч тогтоосон. Ихэнх тохиолдолд, нейронууд ид нойрсож байх явцад нэмэгдэж, харин сэрэх дөхөөд ирэхээр багасч байгааг илрүүлсэн. Тэгэхээр ямар шалтгаантай, ямар үндэслэлээр цаашид тайлбар хийх нь тодорхойгүй болж байгаа юм.

Ямартай ч эдгээр нейронууд нь нойртой холбоотой буюу биднийг нойрсоход нөлөөлдөг гэдэг нь тодорхой. Энэ тохиолдолд унтахаасаа өмнө хөлөө дулаацуулж хэвтвэл ямар нэгэн байдлаар нейроны гүйцэтгэх ажлыг хөнгөвчилж өгч байна гэж үзээрэй http://ser.mn/44058.html

МАШ ХЭРЭГТЭЙ ЗӨВӨЛГӨӨ БАЙНА! Нойргүйдэлд орсон, шөнө 3 цагаас хойш сэрээд унтаж чаддаггүй хүмүүс их байдаг юм бна. Үүрийн 4 цаг өнгөрөөд байнга сэрдэг 4:30-5:30 цагийн хооронд бие тавгүйрхдхэг бол: 1-рт зүрхний шинжилгээ болон иж бүрэн шинжилгээ өгчих. Ноцтой онош тодрохгүй бол таны хий арвидаж ядаргаанд оржээ гэсэн үг. Хий нь арвидсан хүн хийн цагтаа сэрээд бдаг. Ихэвчлэн хийн цагт үүрээр хүн н.ас ба.рдаг нь ч их учиртай. Ямар нэгэн өвчинтэй гэж гарвал тэр өвчнөө эмчлүүлэхийн зэрэгцээ энэ зөвлөгөө танд бас хэрэг болно. Хийн цагтаа сэрээд буцаж унтаж чадахгүй бол буцалсан халуун ус эсвэл өөх тосгүй халуун шөл уугаад буцаад тайван хэвтчих. Сэрэх бүртээ халуун шөл уугаад байвал хий, ядаргаа тань дарагдаж нойргүйдэл арилдаг.Өвлийн сэрүүн цагт Ногоон цай хэрэглэх нь биеийг сэрүүдүүлж хий арвидуулдаг талтай. Уламжлалт анагаах ухаанд: Хийн цаг 03:40-07:40, 15:40-19:40 энэ цагуудад шингэхдээ амархан халуун, шөлтэй хоол идэх, Шарын цаг 11:40-15:40 энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх, Бадганы цаг 07:40-11:40, 19:40-23:40 ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, Орой 21:30-23 цагийн хооронд та заавал орондоо орж унтаж амрах ёстой. Сарны хүч дэлгэрэх цаг буюу 23:40-03:40 хүртэлх цагт унтаж амрах ёстой байдаг. Монголчууд сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог уламжлалтай байсан. Өглөөний цайгаа 07:40 -өөс өмнө амжиж ууна.Өглөө бүр хий дарах шар тос өрөмтэй цайг уух нь биед төгс зохицдог.Харин 07:40-11:40-ийн хооронд хоол идвэл бадганыг арвидуулан таргалж, залхуу хүрч, бие хүндрэн оюун ухаан ажиллахаа больж, ажлын чадвар мууддаг. Бадганы цагт идсэн хоол хүний биед хор болдог. Оройн 19:40-өөс хойш хоол идэх огт хэрэггүй. Тэгээд 21:30-23 цагийн хооронд заавал унтаж амар. Унтахаасаа өмнө аяга халуун ус уугаад хэвтчих. Сайхан унтдаг юм. Мөрдөж чадвал гайхалтай үр дүн өгнө. Өвдөхгүй, таргалахгүй, залуухан, эрч хүчтэй, сайхан арьстай байх бүх нууц энэ бяцхан зөвлөгөөнд байгаа юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!