Uncategorized

С.БАЯРЦОГТЫН ХЯТАД НЭР МR LEO SHIU!!! Тэрбээр оффшор дансны мэдээлэлдээ Хятадын Монгол гэж бичсэн…..гэнэ үү

Танилц… Энэ нөхөр Монголын АРДЧИЛСАН НАМ-ын шинэ тэргүүлэгч нарын бүлгийн нэг толгойлогч гэнэ ээ… Монголын АРДЧИЛСАН НАМ-ын жирийн гишүүд минь нэг юм бодно байгаа Монголын Ардчилсан холбооны анхдагч

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Panama papers” багийнхан өнгөрсөн шөнө оффшор бүсэд бүртгэлтэй иргэдийн нэрийг ил болгосон. Манай улсаас 49 хүн оффшор бүсэд данстай болох нь тодорхой болсон. Тэдний дунд хэд хэдэн олны танил хүмүүс байгаа талаар манай сайт мэдээлсэн. Монгол иргэд оффшор бүсэд данстай талаар хэдэн жилийн өмнө мэдэгдэж байсан юм.

Тодруулбал УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор дансыг мөн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг олонд дэлгэж, тухайн үед нэлээд шуугиан тарьж байв. С.Баярцогт тухайн үед УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан бөгөөд энэ албаа өөрийн дураар өгч байсан юм. Гэвч асуудал ингээд намжаагүй юм.

http://olloo.mn/n/28631.html

Тэрбээр оффшор дансны мэдээлэлдээ Хятадын Монгол гэж бичсэн нь олны дургүйцлийг төрүүлж байлаа. Энэ талаар санамсаргүй ингэж бичсэн байна хэмээн нэг бус удаа тайлбар хэлж байсан. Гэвч түүний ингэж бичсэн нь санамсаргүй зүйл болох нь тодорхой боллоо. Учир нь С.Баярцогт зүгээр ч нэг Хятадын Монгол гэж бичээгүй бөгөөд бүр Хятад нэртэй болох нь тодорхой болжээ. Түүний Хятад нэрийг Мr Leo Shiu гэдэг аж.

Ахмад зүтгэлтний холбоо: – Ард түмнийг доромжилсон хүмүүстэй тэмцэх цаг болсон байна. 10-20 мянган төгрөг хулгайлсан хүнд ял оноочихоод хэдэн тэрбумаар нь ууж идчихсэн хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. АН-ын даргын асуудал дээр С.Баярцогтын нэр яригдаж байна. Энэ хүн өмнө нь янз бүрийн асуудалд холбогдож байсныг бүх хүн мэдэж байгаа. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй. Ямар нүүрээрээ намын дарга болох гээд байгаа юм. Ахмадууд бид энэ хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. – Бороо гоулдын 125 тонн алтны нөөцтэй орд, Оюутолгойн ордыг Монгол Улсад ашиггүйгээр гэрээ хийсэн хүн нь С.Баярцогт. Энэ үйлдлийнхээ төлөө 4 зүйл ангиар Монгол Улс болон олон улсын шүүхэд дуудагдсан. Гэтэл тэрбээр Олон улсын шүүхэд дуудагдсан хэрэг нь цагаадсан, хэрэгсэхгүй болсон мэтээр мэдээлэл хийсэн. Олон улс дүрэмтэй журамтай. Хэрвээ нэг хэргээр тухайн улс нь шүүхэд дуудсан бол ОУ-ын шүүх хүлээж авдаггүй. – С.Баярцогт Оюутолгойн гэрээ хийхдээ Ашигт малтмалын тухай хууль, татварын тухай хууль, газрын хэвлийн тухай хууль, Усны хуулиудыг өөрчилж, Монгол улсад ашиггүй болохыг гарцыг гаргаж өгсөн. Мөн С.Баярцогт энэ гэрээг хийснээрээ ашиг сонирхлын үүднээс Оюутолгойгоос хол байх ёстой. Гэтэл маш их хэмжээний хувьцаа авч, ашиг олсон. – Түүгээр ч барахгүй эхнэрийнх нь компани Оюутолгойгоос 63 тэрбумын орлого олсон. Та, би хэн ч байлаа Оюутолгойгоос ийм хэмжээний орлогыг хэзээ ч олж чадахгүй. Энэ бол давуу байдал өөртөө давуу байдал үүсгэсэн хэрэг.

С.БАЯРЦОГТ ЯМАР “БУРХАНЫ” ИВЭЭЛД БАГТАВ АА…
С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэдэг хоёр улсыг интерполоор эрэн сурвалжилж бүх нийтээрээ үзэн ядаад 461-р анги руу илгээж байлаа. Гэтэл өдгөө АН-ын аврагчын дүрээр морилон ирээд илтгэл тавиад явж байна. Түүний хийсэн гэмт хэргийг хэн хаацайлав, хөөцөлдөв гэхээр Рио Тинто компанийн хуулийн фирм олон улсын шүүхэд нөлөөлсөн байж болох уу. Нөгөө талаар С.Баярцогтыг Монголын ямар эрх мэдэлтэн шүүх дээрээс нууцын зэрэглэлтэйгээр авч гарав гэдэг нь сонин. Шүүгч нар нь хүртэл нууцлаг хэвээр “Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав” гэдэг нь сонирхол татна. Шүүхэд нөлөөлөх хэмээний албан тушаалтан байж таарна гэсэн таамаг бий. Нөгөө талаар С.Баярцогтыг хэргээс мулталж АН-ын даргад зүтгүүлж буй нь ч сонирхол татна. Бараг л авсанд хийгээд оршуулчихсан С.Баярцогт бурханы хүчээр шахам хэргээ сэгсэрээд АН-ын дарга болох гээд байна вэ. Түүнийг МҮДН фракц дэмжиж гол тохироог хийсэн гэж үзвээс “Сахал” Эрдэнэбилэг тэргүүтэй эрхмүүд ажиллаж буй нь илт. “Соц” нийгмийн үед “Авгайн хүүхдүүд” нэртэй явсан пионерууд МАХН-аар дамжаад АН-ын лидерүүд болсон түүх тэднийг яаж хувирч амьд үлдэх аргаа олдог гэдгийг харуулна. Бурхан л шийдэх хэмжээний нүгэл хилэнцийг цайруулж шүүхийн “тусгай” горимоор шийдүүлсэн оньсого хэвээр үлдэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!