Uncategorized

Заяаны ханиа зүүдэндээ харж болно

Заяаны ханиа зүүдэндээ харж болно
Та дэрэн дороо талх, хайч хийн, унтахын өмнө ямар нэг шорвог зүйл идээд “Заяаны хань минь, багтай хүн минь, над дээр ирж, намайг ундаалаач” гэж хэлээрэй. Эсвэл заяаны ханиа шөнө унтаж байхад ирж оймс тайлахыг хүсээд (ингэхийн тулд нэг хөлдөө шинэ оймс өмсөөрэй) түүнийг “хадам ээжийнхээ бинг идэхийг” уриарай. Гэхдээ ээжийнхээ орны доогуур хайруулын таваг тавихаа мартаж болохгүй. Өглөө нь ээжээсээ хэн нэгнийг бингээрээ дайлж байна гэж зүүдэлсэн үү гэж асуугаарай.
Төмсөөр мэргэлэх ньТөмсөн дээр танд таалагддаг, танд хайртай хэд хэдэн хүний нэрийг бичээд усанд хий. Хамгийн түрүүнд ургасан төмсөн дээрх нэрийг хар. Тэр хүн таныг гуйна.Нүүр гарын алчуураар мэргэлэх ньЦагаан өнгийн нүүр гарын алчуурыг шөнө гадаа өлгөн “Заяаны хань, багтай хүн минь хүрч ирж, нүүрээ угаа даа” хэмээн шивнэнэ. Өглөө нүүр гарын алчуур нойтон байвал тэр охин энэ жил хүнтэй сууна. Хэрвээ хуурай байвал хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь.
Лаагаар мэргэлэх ньНайз охидынхоо хэн нь түрүүлж гэрлэхийг мэдэхийг хүсвэл энэ мэргийг хэрэглээрэй. Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөвүүлэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр энэ жил гэрлэхгүй гэнэ. Хэрэв лаа усанд живбэл тэр хүн харамсалтай нь хүнтэй суухгүй гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!