Uncategorized

“Гарьд магнай” киноны Удвалын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Оточийн Уранчимэг

О.Уранчимэг: “Далайцэрэн та хоёрын харилцаа хөндий үнэмшилгүй байна” гээд Ж.Бунтар найруулагч бухимддаг сан“Гарьд магнай” киноны Удвалын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Оточийн Уранчимэгтэй ярилцлаа. Тэрээр Хавдар судлалын үндэсний төвийн клиник эм зүйн албаны даргын ажилтай. Эм зүйн ухааны доктор, профессор. Монголын кино урлагт ганцхан дүр бүтээсэн нь ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын зохиолыг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Жамъянгийн Бунтар агсны найруулсан “Гарьд магнай”-гийн Удвал юм.Та Монголын кино урлагт “Гарьд магнай”-гийн Удвалын дүрээр мөнхөрч үлдсэн. Сүрэнжав гуай Удвалынхаа дүрийг Сономын Удвал гуайг бодож бичсэн гэдэг. Ард түмний сэтгэлд хоногшсон монгол бүсгүйн дүрийг мэргэжлийн бус анагаахын оюутан бүтээсэн байдаг. Хэрхэн яаж тоглох болсон түүхээсээ ярихгүй юу?-Анагаахын сургуулийн хоёрдугаар курст суралцаж байх өвөл юм. Наян хоёр он гарч байсан жил шүү дээ. Миний хувьд өвлийн дараалсан шалгалтууд эхэлчихсэн тун завгүй байлаа. Сургуулийнхаа үүдний өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байх тэр агшинд “Гарьд магнай” киноны хоёрдугаар найруулагч Чимиддорж гуай намайг олж харсан гэдэг. Хэсэг хугацаанд анзаарч, бусадтай харилцсан харилцаа зэргээс миний дүр төрхийг илүүтэй анзаарсан юм уу даа. Ингээд Чимиддорж гуай өөрийгөө танилцуулж, киноны урьдчилсан шалгаруулалтад орохыг хэлсэн. Би эхэндээ бүр гайхаж хоцорч билээ. “Киноны зураг авалтад орж чадахгүй. Тийм зүйлийг ёстой мэдэхгүй. Дуулж, хөгжим тоглож ч чаддаггүй” гэхэд “Чамаар хөгжим тоглуулахгүй, дуулуулахгүй. Зүгээр л монгол дээл хувцас өмсүүлж сургуулилтад оруулна” гэлээ. Манай сургуулиас гурван ч бүсгүйг сонгож пробонд оруулсан гэж байсан. Ер нь Чимээ найруулагчийн хэлснээр Удвалын дүрд Улсын их сургууль, хуучнаар багшийн дээд, анагаах гээд хэд хэдэн сургуулиас 50-60 эмэгтэйг шигшиж, сонгож авсан гэдэг.Танай удамд урлагийн талын хүн бий юу. Аав ээж тань аль нутгийн хүмүүс вэ?-Манай аавыг Оточ гэдэг. Сүхбаатарын Баяндэлгэр сумынх. Ээж маань мөн Дарьганга нутгийн хүн. Аав төрөлх нутагтаа монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад жараад оноос хотод орж ирсэн. Би жаран гурван онд хотод төрсөн. Айлын бага охин. Дээрээ хоёр эгч, нэг ахтай. Аав жараад оны дундуур хотын намын хороонд боловсрол, соёлын асуудал хариуцдаг байв. Тэгэхээр урлагийн чигийн хүн гэхэд буруудахгүй байх. Манайд хөгжмийн олон зэмсэг байдаг байлаа. Тухайлбал, мандолина, шанз гээд байна. Аав хөгжим сайхан тоглоно, гоё бүжиглэнэ. Эгч нар ч хөгжим дарж, бүжиглэх дуртай. Харин надад бол урлагийн ямар ч авьяас байхгүй, тийм сонирхол ч байхгүй. Багаасаа химийн гүнзгийрүүлсэн сургалтад явж, тэр талаараа дагнасан. Ер нь намайг анагаахын чиглэлийн мэргэжил эзэмшүүлэхийг гэр бүлийнхэн маань боддог байсан.Эргээд кино руугаа оръё. Анхны зургийг хаана авсан бол. Аль хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан талаар сонирхуулахгүй юу?-Би тэр үед тахимаа шүргэсэн урт гэзэгтэй байлаа. Биднийг дээл, үстэй малгай өмсгөөд нүүрийг маань бор өнгөөр будаад, илүү дутуу ямар ч будаггүй пробонд оруулсан. Ерөнхий найруулагч Ж.Бунтар гуай “Аав ээж чинь юу хийдэг хүмүүс вэ. Чи хаана өссөн, морь унаж чадах уу. Дээл өмсдөг үү” гээд энгийн зүйлүүд асуусан. Анхны зураг авалт хотоос хойшоо цэргийн амралтад болсон. Яагаав, Далайцэрэн бид хоёрын мөсөн дээгүүр хөтлөлцөж гүйгээд мөсөн шагай мөргөлдүүлж тоглодог тэр хэсэг анхны зураг авалт байсан юм. “Миний ээжийн малгай байгаа юм. Би хааяа гаргаж өмсдөг. Өнөөдөр өмсмөөр санагдаад” гээд дөрвөн талтай хуучны булган малгай өмсчихсөн байдаг даа. Тэр малгай, дээл хантааз надад их гоё зохиж байсан санагддаг. Дараа нь киногоо үзэхэд тэр хэсэг аятайхан болсон шиг харагдсан. Далайцэрэнтэй хоёул араг шээзгийтэй мөс үүрээд алхалдаг. Тэрхүү проб урьдчилсан шалгаруулалтын гол шалгуур нь болсон. Харин дараагийн зураг буюу киноны гол зураг авалт Баянхонгорын шаргалжуутын рашаанд болсон. Зургадугаар сарын нэгнээс Баянхонгор руу явсан. Миний бие явахаасаа өмнө гурван шалгалт угсруулж өгч байлаа. Багш нар “Кинонд тоглох гэж байгаа” гээд онц дүн тавихгүй нь мэдээж. Анагаахын сургууль бол хатуу шүү дээ. Явахад ерөнхий найруулагч “жаран ес”-тэй давхиж ирээд аав ээж хоёрт батламж өгөөд намайг авч явсныг мартдаггүй.Ямар батламж өгсөн гэж. Түүнийг нь сонирхож болох уу?-“Танай хүүхдийг зуны гурван сарын туршид хөдөө авч явахаар болсон. Аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал гээд бүх зүйлийг нь батламжилж байна” гэх утгатай зүйлийг өгч билээ. Аав ээж хоёр нэгэнт Соёлын яам батламжилчихсан учир зөвшөөрөлгүй яахав. Ингээд Ж.Бунтар найруулагчийн “жаран ес”-нд суугаад “Гарьд магнай”-д тоглохоор Баянхонгор руу гарч өглөө. Зам гэж явах юм биш. Баахан энхэл донхол. Хичнээн хол байсан гэж санана. Би өмнө нь тийм хол замд хөдөө явж байгаагүй болохоор ядарч байгаа гэж жигтэйхэн. Харин тэгтлээ алжааж ядраад очтол Шаргалжуутын рашааны ойр орчим, тэр уул ус нутаг хичнээн сайхан харагдсан гэж бодно. Сэтгэл сэргээд нэг их гоё болоод явчихсан. Кино групп гэдэг чинь хагас цэрэгжилтийн байдалтай, гэрүүд нь ярайгаад гоё байлаа. Бунтар гуай, Чимиддорж гуай гээд нэртэй найруулагчид, миний аавд тоглодог гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, молиго Очирын дүрд тоглодог авьяаслаг жүжигчин Д.Алтангэрэл,Равсал панзын дүрд тоглодог гавьяат Б.Магсаржав, ардын жүжигчин Д.Мэндбаяр гээд дандаа мундаг жүжигчид. Хамгийн муу нь би байсан. Ерөнхий найруулагчийн гэргий П.Долгорсүрэн эгч намайг дэргэдээ авсан. Үндсэндээ би ерөнхий найруулагчийн гэрт хуваарилагдсан. Ижий ааваас минь батламжилж авсан учир намайг дэргэдээ авсан байх. Түүнээс эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн гэр тусдаа байна. Долгорсүрэн эгч тэр кинонд миний эгчийн дүрд тоглодог. Өмнө нь “Гэрлэж амжаагүй явна” кинонд дүр бүтээчихсэн туршлагатай жүжигчин байв. Шаргалжуутын рашаанд модон хавчгаар рашаан авдаг хэсгийн зургийг Баянхонгорт хамгийн эхэнд авсан. Мөсөн шагай мөргөлдүүлж тоглодог өвлийн анхны зураг нэг их тоглолт шаардаагүй. Хувцас хунар өмсөөд ерөнхий дүрээрээ явчихсан. Харин яг натур дээрээ очоод жинхэнэ амаргүй ажил эхэлж байгаа юм чинь.Зохиолынхоо үгийг яс цээжилж, Ш.Сүрэнжав гуайн монгол үгийн сувдаар ярих нь мэдээж?-Тэр үедээ бол зохиолынхоо үндсэн эхийг цээжилж, мэргэжлийн түвшинд дүрээ гаргах гэж чармайж байсан. Үгийнх нь үнэ цэн, утга санааг тэр бүр нарийн мэдэрдэггүй байжээ. Сүүлд киногоо үзэхээр хүмүүсийн хэлж байгаа үг хичнээн утга яруу, энгийн хэрнээ төгс төгөлдөр болохыг ойлгож мэдэрсэн. Дүрээ мэргэжлийн түвшинд илэрхийлж чадахгүй байна. Наад харц чинь, хөдөлгөөн чинь худлаа, хиймэл байна гээд загнуулна. Хэцүү бэрх зүйлтэй үргэлж тулгарч байлаа. Халуун рашаан авдаг хэсэгт Бавуу баяны хүү ирчихээд ээрч хоргоогоод зовоодог шүү дээ. Дашзэвэг гэж Дарханы театрын туршлагатай жүжигчин тоглосон учир намайг дагуулаад явчихсан. Ухаандаа, “Та яасан хэцүү хүн бэ. Амьтан хүн хараад байхад ичдэггүй юм уу” гэж би хэлдэг. Тэгэхэд “Өнөө орой уулзана гэж хэлэхээс чинь нааш явуулахгүй. Амьтан хүнээс тэгтлээ ичээд байгаа юм бол өнөө орой уулзана гээд хэлчих” гэж над руу дайрахад нь өөдөөс нь ус цацчихдаггүй юу. “Энэ мангар хараас чинь хэн айдаг юм” гээд устай хавчган дээр сандайлж суучихаад босохгүй байхад Далайцэрэн өргөж хаячихаад яваад өгдөг тэр хэсгийг тоглох гэж бас л баахан шүүмжлүүлсэн. Мөн овооны наадмын үеийн зураг их хэцүү санагдаж байв. Далайцэрэн барилдаад. Би үзэгчдийн дундаас харж байгаа хэсэг л дээ. Д.Батдорж их том биетэй. Би түүний хажууд жижигхэн. Өргөн дүрсний кино учир нэг их ялгаа харагдаагүй байх. Би монгол гутал дотроо гэрийн шаахайгаа дэвсэж өмсөөд жаахан заль гарган өөрийгөө өндөр харагдуулж ч байлаа.Гарьд магнай”-д Далайцэрэн та хоёрын маш гоё хайр явдаг. “Сэтгэлтэй гэдгээ хэлбэл бүл чадалгүйгээр нь далимдуулсан болох байх” хэмээн бодож байгаа зэрэг нь тэр чигээрээ монгол ахуй, хөдөөгийнхний нэмэр хачиргүй хайр дурлал юм. Ингэхэд Далайцэрэн та хоёр хэн хэндээ сэтгэлтэй болж буй дүрээ хэрхэн үнэмшилтэй болсон гэж боддог вэ?-Та хоёрын хоорондын харилцаа хөндий байна, бие биенээ хайр сэтгэлийн харцаар харахгүй байна, харц тулгарахгүй байна гээд зураг авалтыг цөөнгүй удаа зогсоож байсан. Ямар сайндаа Бунтар гуай уурлаад намайг буцаах дээрээ тулдаг юм. “Чи тоглож чадахгүй нь, буц” гэхэд нь миний санаа амарсан гэж жигтэйхэн. “Тэгье, би гэртээ буцъя, ямар сайн юм” гэж бодлоо. Тэгтэл “Харин чи Соёлын яамны энэ кинонд зарцуулсан нэг сая төгрөгийг төлнө дөө” гэдэг юм. Тэр үеийн сая төгрөг гэдэг чинь санаанд багтамгүй их мөнгө биз дээ. Тэр их мөнгийг төлөөд яаж буцах билээ. Соёлын яамны зөвлөлөөр миний дүр батлагдахад С.Удвал гуай, Э.Оюун гуай хоёр намайг ихэд дэмжсэн юм билээ. Түүнийг хэзээ хойно мэдэж байгаа юм. Сүрэнжав гуай Удвалынхаа дүрийг Сономын Удвал гуайг бодож бичсэнийг хүмүүс мэднэ. Удвал гуай намайг “Энэ хүүхэд болно” гэж хэлснийг бодоход би адилхан санагдсан юм байлгүй. Бунтар гуай надад уурласан ч чамд сайн тал их байна гэсэн. Анагаахын оюутан гэдэг аливаад маш хариуцлагатай ханддаг, алдаагаа засах тэсвэр тэвчээр, сэтгэлзүйтэй гэдгийг дуулгасан. Далайцэрэнтэй нэг найруулагч тулж ажиллана. Үгээ зөв хэллээ, буруу хэллээ. Амьсгаагаа буруу авч байна, харц чинь болохгүй байна гэж хэлнэ. Надтай Лхагвамаа найруулагч ажиллаж байсан. Чиний амны хайрцаг буруу уншигдаад байна, үгээ дутуу хэлж байна гээд эхэлнэ шүү дээ. Зураг авалт дууссаны орой Далайцэрэн бид хоёр маргаашийн зураг авалтдаа бэлдэж байгаа нь тэр гэж баахан мунгинадаг байв. Харин сүүлд Д.Батдорж “Бид хоёр бөхийн соёлоор дамжуулж монгол үндэснийхээ онцлогийг мэдрүүлсэн энэ сайхан кинонд, алдар цуутай жүжигчдийн тоосон дунд хайр сэтгэлээр холбогдож хамтдаа тоглох хувьтай байж шүү” гэж хэлж байсан. Тэр үг миний санаанаас гардаггүй юм.Таны аавын дүрд тоглодог Рагчаагийн Дамдинбазар гуай яалт ч үгүй алтан үеийн аваргуудын нэг дээ?-Тэр чигээрээ агуу авьяас, туршлага байсан. Алтан үеийн жүжигчдийн, монгол киноны домог бахархал болсон хүнтэй аав охин болж дэлгэцэнд мөнхөрсөндөө би өөрийгөө азтай гэж боддог. Би бол Оточ гэж хүний хүүхэд. Аавдаа маш их хайртай. Гэхдээ яагаад ч юм Дамдинбазар гуай яг л миний аав юм шиг санагдаад байж билээ. Бавуу баяны хүмүүс намайг уйлуулаад хүчээр аваад явахад би яг л ааваасаа салж байгаа юм шиг сэтгэлд бодогдож байсан. “Миний муу шар охиныг яаж тоогоо аж дээ”, “Далайцэрэн та хоёр Очир ахындаа ахиад очих нь дээ” гээд хэлж байгаа үгнүүд, байр байдал, дүр төрх, хандлага нь аав шиг санагдана. Тийм итгэл үнэмшил төрүүлнэ гэдэг агуу юм даа. Дамдинбазар гуайн гэргий Аюуш эгчтэй хааяа утсаар ярьдаг юм. Хүүхдийнхээ толгойг очиж бариулна. “Гарьд магнайгийн Удвал байна аа” гээд ярихад “Өө миний хөгшний охин байна” гээд сүйд болно.Би чинь “Гарьд магнай” кинонд тоглосноос хойш бөх үзэх дуртай болсон. Ялангуяа наадам, цагаан сарын шөвгийн дөрвөн барилдааныг алгасалгүй үзнэ. Киноны даншиг наадам болдог хэсгийг Төв аймгийн Баянчандмань суманд авсан. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд гээд бөхчүүд ихэнх нь очсон. Д.Батдорж чинь “Алдар” нийгэмлэгийн цэргийн алба хаагч байсан армийн бөх. Алдар цуутай аваргуудаас шилэгдэж дэлгэцэнд мөнхөрсөн аварга. Надаас нэг дүү жаран дөрвөн оны луутай. Би болохоор жаран гурван оны туулайтай юм. Б.Бат-Эрдэнэ аварга, том П.Сүхбат нарын бөхчүүд Д.Батдоржтой чацуутнууд байсан. Бөхчүүд намайг “Чам шиг цагаан царайтай ийм монгол хүүхэн байдаг юм уу” гээд зураг авалтын ердийн үеэр хэлнэ. Би тэднээс ичээд майхан руугаа гүйчихдэг байлаа. Даншиг наадамтай хэсэгт ардын жүжигчин Н.Дагийранз гуай, “Цахиур Төмөр”-ийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Т.Сандуйжав гуай гэж сайхан хүмүүс хамт байлаа.Та Хавдар судлалын үндэсний төвийн клиник эм зүйн албаны даргын ажилтай. Эм зүйн ухааны доктор, профессор хүн. Удвалын дүрээс өөр дүрд тоглоогүй гэдэг юм. Яагаад тэр вэ. Санал ирээгүй хэрэг үү?-Ж.Бунтар гуай “Гарьд магнай”-гийн дараа хийсэн нэг кинондоо тоглооч гэж хэлж байсан. Тэр нь “Ирж яваа цаг” кино байсан санагдана. Сүүлд мань хүн бас хэлдэг байсан. Би чамайг түүхэн кинонд тоглуулна, дарьганга эмэгтэй гэж ямар байдгийг чамаар үзүүлнэ гэнэ. Харамсалтай нь тэр киногоо хийж чадаагүй байх. Надад Багшийн дээдийн киноны ангийн хуваарь өгч болох юм гэж хэлж байсан. Жүжигчин Н.Батцэцэг Их сургуулийн орос хэлний ангийн оюутан байхдаа “Эх бүрдийн домог”-т тоглоод дараа нь кино драмын ангид орсон. Ийм замаар чи явах уу гэхэд нь би зөвшөөрөөгүй. Д.Батдорж Далайцэрэнгийнхээ дүрээс хойш хоёр ч кинонд тоглосон. “Ард Аюуш”-ийн Довчингийн дүрийг хүмүүс санаж байгаа. Би болохоор мэргэжлийнхээ ажлыг хийгээд юун кинотой манатай байлаа. “Гарьд магнай”-д миний дууг хошин шогийн жүжигчин Б.Туяа оруулсан. Би ч түүнд тусалж чадаагүй. Харин нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, 1984 онд Москвад болсон Монгол Зөвлөлтийн найрамдлын баярт эрдэмтэн зохиолч Э.Оюун, “Ардын элч”-ийн Дарьбазар буюу жүжигчин Ж.Занабазар, “Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат П.Цэвэлсүрэн, кино найруулагч одоогийн ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гээд аваргуудтай хамт явах тохиол бүрдсэн. Э.Оюун гуай надад их л элгэмсэг сайхан хандана. “Урнаа чамайг би хөөрхөн гэхгүй. Харин чи бол сайхан хүүхэн. Би Н.Сувдыг ээж шигээ царайлаг хүүхэн гэж хэлэхгүй. Харин монгол галбир төрхтэй сайхан хүүхэн” гэж билээ. Тэгээд намайг анагаахын чиглэлээрээ яв, чи эрдэмтэн болно гэв. Тэр үед юун эрдэмтэн билээ гэж бодогдож билээ. Тэгтэл миний бие эрдэмтэн доктор болдог юм. Хими эмчилгээний ходоодны х.орт хавдрын сэдвээр 2006 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.Гэр бүлээ танилцуулахгүй юу?-Манай гэр бүлийн хүн А.Галсумъяа гээд эмч хүн. Анагаахын хүрээлэнгийн зүрхний доктор бий. Манайх хоёр хүүтэй. Том хүүг маань Баярмагнай гэдэг. “АПУ” компанийн маркетингийн захирлаар ажилладаг. “Гарьд магнай”-д тоглосноо бэлгэшээж том хүүдээ Баярмагнай гэж нэр өгсөн. Ж.Бунтар найруулагчийн гэргий кино гарсны дараахан амаржсан. Тэр хүүдээ Гарьд гэж нэр өгсөн байдаг. “Шинэ үсгийн багш” киноны гол дүрд тоглодог залуу шүү дээ. Манайх хоёр хүүтэй бол Д.Батдорж маань бас хоёр хүүтэй. Гэр бүлийнх нь хүн эмч юм билээ. Саяхан бид Равсал панз буюу Б.Магсаржав гавьяатад байр өгөхөд уулзалдсан. Далайцэрэн маань багагүй жин нэмсэн байна лээ. “Далайцэрэн нь хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдраад л явж байна даа” гээд инээж байсан www.DNN.MN

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!