Uncategorized

Монголын номер 1 Гоо сайхны эмнэлэг хүний нэг нүдийг хараагүй болгочихоод 20-хон сая төгрөг өгч том том хуулийн фермийг хөлсөлж авсан

Монголын номер 1 Гоо сайхны эмнэлэгээс үйлчилгээ авсан бүсгүй хараагүй болжээ
Охид бүсгүйчүүдээ гоё болох гэж байгаа бол эмнэлгээ маш сайн судал. Таны эрүүл мэнд эд эрхтнийг чинь мөнгөний төлөө борооны дараах мөөг шиг олон болсон новшийн гоо сайхны эмнэлэгүүд хувь заяагаар чинь тоглоод байна. Монголын номер 1 гэгддэг нэгэн Гоо сайхны эмнэлэг нэг бүсгүйн нүүрэнд филлер хийсний улмаас хорвоог тольдох нэг нүднээсээ салж уг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Хохирсон бүсгүй Монголд эмчилгээ авах боломжгүй гэсэн тул гадаад орныг зорьсон. Бүр хамгийн хогий нь хүний нэг нүдийг хараагүй болгочихоод 20-хон сая төгрөг өгч том том хуулийн фермийг хөлсөлж авсан бгаам даа. Манай сурвалжлах баг 2022.11.08-ны өдөр тус гоо сайхны эмнэлэг дээр очиж болсон үйл явдлын талаар тодруулах гэсэн ч захирал байхгүй, бид мэдэхгүй хэмээн утсыг нь өгсөн. Бүхэл бүтэн хүний нүдийг хараагүй болгож хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж бгаа Монголын номер 1 олон үйлчлүүлэгчтэй гоо сайхны эмнэлгийн захирал юу гэж утсаа авах вэ дээ. Тиймээс бид энэ талаар нэлээн нотлох баримт цуглуулж буй учраас тун удахгүй мэдээлнээ. Шинэ жил дөхөж буй учраас охид бүсгүйчүүд минь зөв хүнээ сонгож зөв эмнэлэгтээ хандаж гоё болоорой. Төгс Рэгзэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!