Uncategorized

Монголд хүүхдүүдийнхээ хажуугаар ажил хийнэ гэдэг үлгэрийн далай юм байна БИ БУУЖ ӨГЛӨӨ!

БИ БУУЖ ӨГЛӨӨ!Ойрын хэдэн жилдээ ажил төрөл хийнэ гэхээ больё, эвлэрлээ. Томыгоо сургуульд, 2 багыгаа цэцэрлэгт оруулчихаад ажил хиймээр санагдаад бүр болдоггүй. Угаасаа Монголын нийгэмд хоёулаа ажиллахгүй л бол болохгүй, мөнгө дутна уу гэхээс илүүдэхгүй.
Ханиаж, нусаа гоожуулсаар алдаг оног цэцэрлэгтээ явсаар байсан болохоор юу ч хамаагүй хиймээр л санагдаад тэрүүхэн тэндээ хүүхдүүдийнхээ байдлыг харзнаад ажил хайж байв. Ихэнх ажилд мэдээж цаг нь таарахгүй.3 жаахан хүүхэд өвдөнө, хахир өвөл ирж байна.”Энэ ажил ч чөлөө нтр өгөхгүй биз, энэ чинь ямар их цагаар ажиллуулна гэнэ вээ!” гэж шүүсээр л..Яг ажилд орно гэсэн итгэлгүй ч юуны магад гээд л хайж байв.Ээжүүдийн группээр дүүрэн цэцэрлэгт өгчихөөд хийх ажил бна уу гэсэн пост.
Түүний доорх коммэнтуудыг бас шалгана аа. Ганц нэг рүү нь ярьж, чатлаж ч үзсэн.Нэг бол гэрээс хол. Хамаг цаг түгжрэлд..
Нэг бол бүтэн цаг ажиллана, хүүхэд өгөх авах цаг таарахгүй..Тэгж байтал танил маань хүлээн авах дээр суух хүн авна гэхээр нь, бас гэрээс тийм ч хол биш болохоор нь цалинг нь ч асуулгүй эхлээд хэдээс хэдэн цагийн хооронд ажиллахыг нь асуугаад, тэр дороо нөхөртэйгээ ярьж шийдвэр гаргаад орохоор боллоо.
ТЭГЭЭД БИ АЖИЛД ОРОВ.Өөрөө адилхан л ээж хүн учраас хүүхэд өвдөх зэрэгт огтхон ч санаа зовох хэрэггүй, ойлгоно, чөлөө өгнө гэв. Хүүхдүүдээ 16:30д авдаг болохоор 9-16 хооронд ажиллахаар тохиров. Ямар ч өндөр цалингаас илүү нөхцөл. Надад ийм газар, ийм ажил олгогч олдох ч үгүй. Надад байтугай л өөр хүнд олдохгүй биз..
Би аль болох л хурдан ажиллаж эхэлмээр байна гээд шууд тавдахь өдрөөс эхлээд ажиллав. Тав дахь өдрөөс ч гэж дээ! Зөвхөн тав дахь өдөр л ажилласан.
ГАНЦХАН ӨДӨР ажил хийв. Маргааш нь амралтын өдөр хүүхэд халуурав. Нэг дэхь гэхэд гайгүй болчих байх гээд эмнэлэгээр явлаа. Бүтэнсайны орой сайжирсангүй гайгүй байсан дүү нь нэмэгдэв.Ингээд 1 дэхийн ажил худлаа болсон тул бүтэнсайны орой хэллээ.”Зүгээр ээ, санаа зоволтгүй хүүхдүүдээ эдгээгээд ир” гэлээ..
Болчих байх гээд л эмнэлгээр баахан явлаа. Зөндөө эмчилгээ, зөндөө эм авлаа..Ганц өдөр ажилласан тэр өдрөөс хойш 8 дахь хоног дээрээ бага хоёр маань ч дээрдсэнгүй, том нь нэмээд халуурлаа. Хүүхдүүд өвдөхийн хажуугаар ажил яанаа! гэж санаа зовсоор. Хэдийгээр намайг санаа зоволтгүй гэсэн ч хүний ажлыг алдагдуулж байгаа нь тодорхой учир санаа зовохгүй байх аргагүй… 9 хоноод хүний ажил алаад яахав, эртхэн өөр хүн олог гэж бодоод “Миний ажил хийх худлаа юм байна, больё” гэж хэллээ. Ингээд 10 дахь хоног дээрээ бага хоёрыгоо аваад эмнэлэгт хэвтэв.Үнэндээ гутармаар..Зөндөө их антибиотик ууж, иллэг, бумба, хар цай, зөгийн балтай татлага, утлага гээд л хийгээд, хичээгээд байхад хүндэрсээр байгаад хэвтэв. Эмнэлэгт хэвтэнэ гэдэг үнэндээ л аймшигтай муухай мэдрэмж…
Одоо больё доо яршиг,Ялангуяа Монголд хүүхдүүдийнхээ хажуугаар ажил хийнэ гэдэг үлгэрийн далай юм байна. Хүүхдүүдийг нь харах хүн байхгүй бол гэртээ байхаас өөр сонголтгүй.Гунигтай байна.2022.11.15 (БЗД ийн эмнэлэг) Хураах. . .

Related Articles

Back to top button
error: Content is protected !!