Uncategorized

Ухаанаар биш Умайгаарай сайд болгодог гэх Оюун-Эрдэнийн нууц амраг гэх Обунаг эсэргүүцсэн хүмүүс цахимд хүчээ авч байна

Улстөр, төрийн алба их мэдрэг болжээ. Буруу зөрүү, бодлогогүй хэдсэн үг нь буцаагаад карьерыг нь дуусгадаг, массын дургүйг хүргэвэл МАН-ы удирдлагуудаар хариуцлага тооцуулдаг цаг үе ирсэн юм уу даа. Хатан ээжийн араас харахаас ялдам Обуна нь төрийн сайдаасаа ганхах үгийг төгс англи хэлээр хэлчихсэн юм уу даа

ЭОбуна буюу Болор-Эрдэнэд
Монгол шиг төрийн бэлтгэгдсэн хүчний бодлогогүй, залгамж үгүй улсад хаа ч юм гадаадад 5 жил сураад, банк санхүүгээр дадлагаар бага зэрэг ажиллаад, Монголд ирэнгүүт ажлын туршлагагүйгээр шууд дээшээ дэвшдэг тийм үзэгдэл хэвийн болохнээ. Болоогүй ХОМыг харвал хөрөнгө чинээтэй улс байх…
Үүний нэг жишээ Обуна буюу Болор Эрдэнэ. Тэрээр Оюулзганы шидэт дохиураар гэнэт гарч ирж, бас болоогүй өөрт нь зориулсан Цахим хөгжлийн агентлагийн дарга болж байв. Одоо бол Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд! Тэрээр төрийн албанд ажлаагүй, төрийн албан хаагчын хуулиас гадуур дэвшссэн хүн л дээ. Хэрэгжихгүй бол тийм хууль нтрээр яадаг юм?
Обуна Саудын Арабын нэг хурал чуулганы индэр дээр голлоод суучихсан Монголд тулгарч буй бэрхшээлээ ярихдаа ЕС шинэ лидерүүдийг засгийн газарт их татаж буй тухай, мөн Орост сурсан дунд болон дээд түвшний шийдвэр гаргагчид саад болж зөрчил үүсгэдэг, Оросын нөлөө их байгаа тухай өглөөний цай уунгаа талх зажлангаа аав ээждээ ховлож буй мэт төрийн хүний шинжгүй ярихыг харлаа… хэт нэг талыг буюу барууныг шүтэгсэдийн тархи угаалт олон жил хүчтэй явсны нэг жишээ…
1. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд гэдэг албан тушаалыг шинээр бий болгосон ба цэвэр улс төрийн шинж агуулгатай, эрх барьж буй улс төрчдын бодлогыг хэрэгжүүлэх яам гэж би үздэг. 2024 оны сонгуулиар хэнийг намнах вэ, хэний ФБыг хаах вэ, ямар постыг устгах вэ, ямар сайтанд хандуулах вэ, төлбөртэй жиргээчдээс хэнийг хааж боох вэ, хэнийг өсгөх вэ гэх мэт бүх ажлыг цэвэрхэн төрийн ажил нэрээр халхавчилж хийх үүрэгтэй.
Энэ яам Монгол улсын нэрийн өмнөөс Твиттэр, инстаграм, ФБ, тикток, гүүгл бүгдтэй ярилцах ба тэд тохиролцож чадахгүй бол Монголд хаах хэмжээний шахалт үзүүлэх тийм статус, эрх мэдэлтэй төрийн байгууллага! Сайд нь Учрал буюу Өнөрцэцэгийг анхлан санхүүжүүлсэн хүн. Цаашилбал сонгуулиар Оюулзганыг магтан нэвтрүүлэг бэлдсэн Өнөрцэцэг, Нямбаатрын хармааны сэтгүүлч.
2. Олон улсын индрээс Оросын боловсролыг муулж, Оросын нөлөө их байгаа тухай дэд сайд болчимгүй ярилаа. Би хувьдаа Оросын нөлөө Монголын төрийн байгууллагад их байгаа, тэд Монголын дотоод асуудалд оролцож буйд итгэдэггүй. Учир нь тэд ардчилал гэж ярьсан үеэс хойш байхгүйтэй адил болсон, өөрсдийгөө яая даа гэж яваа, Монгол руу анхаарал хандуулах сэхэл тэнхэлгүй болсон гэж үздэг.
Оросод сургууль төгсөгчдийн нөлөө байж болох ч тэр асуудлыг анхлан дотроо ярилцаагүй шууд олон улсын дэвжээн дээр яриад сууж байх нь зохимжгүй асуудал юм. Оросын боловсролыг, утга зохиолыг, боловсролын системыг сүүлийн үед барууныхан өөрсдөө шагшин магтах, үлгэрлэн хуулбарлах тухай ч мэр сэр дуулдана. Гэгээрлээр гайхагдаад байгаа Финлянд ч Орос боловсролын системыг сууриа болгосон гэгдэх юм билээ.
3. Обуна индэр дээрээс Монгол улсын 75% 40 өөс доош насныхан … гэж бахархалтай хэлэхийн хажуугаар … иймээс зөрчил байна гэж үзэж байна гэж нэмж хэлэв. Монгол залуусын орон үнэн ч жирийн нэгэн гадаадад сураад ирэнгүүтээ Обуна шиг шууд өндөр албан тушаал, цалин хөлс, эрх мэдэлд хүрдэггүй юм л даа. Обуна минь Монголын шоронгуудаар явж үз. Тэр 75% ийн хэдэн хувь шоронд байгааг нүдээр хар. Тэгээд чи ямар азтай болохоо харнаа.
4. Обунагийн үеийнхэн өнгөц мэдлэг ихтэй нэг тийм сэдэв сэдвээр ярьж чадах боловч түүх мэддэггүй улсууд. Өнөөдөр Оросын боловсролтой хүмүүсээс болоод Монголын залуус хөгжиж дэвжихгүй байгаа юм бишээ!
200 жил манжийн дарлалд байсан Монгол улсад 1915 оноос эхлэн бага багаар бүрэлдэн бий болсон нөхцөл байдал нь “үүлэн чөлөөний нарнаар өөрсдийгөө олох” адил Тусгаар тогтносон Монгол улс бий болох гайхамшигт боломжыг олгосон. Монгол улсын туурга тусгаар тогтнолыг барих, бататгах амаргүй байсан ба Монголын үе үеийн сайдууд өөрсдөө Орост очиж бидний тусгаар тогтнолыг хамгаалж тус дэм болооч гэж хүссэн юмаа. Эс болбоос биднийг өвөр Монгол шиг хувь заяа хүлээж байсан. Оросын ганц хүний дарангуйлал, түүний явуулж ирсэн харгис бодлого, тойрон хүрээлэгсэдийн нөлөө Монголд ч туссан ба бидний ахмад үе асар их золиос, амь биеэрээ өнөөдрийн Монголыг бидэнд үлдээсэн.
Энэ цаг үеийн түүхийн нугачаа, тавиланг нэг улсыг харлуулснаар дуусах юм бишээ. Төрийн албанд очих хүмүүс түүхээ уншиж мэддэг бай! Тиймээс Амар сайдын тухай ганц түүхэн зохиол уншихад л чи өнөөдрийн ЕС ОюунЭрдэнэтэйгээ харьцуулан харах болно. Урьд өмнө Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй тийм их баялаг, эрх мэдэл, олон улсын гадаад харилцаа ашигтай сонирхол дор ичихгүйгээр Дундал улсад гүйж очсоноо “Алтны дайтай хөрш… хөгжлийн галт тэргэнд хамт суусан” тухай яриа нь дипломатуудын хувьд “эх орон ард түмнээсээ урван тэрсэлсэн үйлдэл” болохыг харна.
Эцэст нь хэлэхэд Монголын төрөөр хэн дуртай нь тоголж байх шив. Чи Япон, Хятадад төрсөн бол ЕСын нуа байсан ч ийм өндөрт хэзээ ч хүрэхгүй байсан. Учир нь тэнд чиний яриад байгаа 60-70 насныхан төрийг барьж байна. Гэхдээ дотроо бэлтгэгдсэн, эх орон язгуур эрх ашгаа дээдэлдэг улс төрчид болохоос гадаадад сурч ирээд гадныг тахин шүтэгсэд биш юмаа.
2022.11.06 нэ хүүхэнд ингээд дамжуулчмаар байна аа.
Өнгөрсөн нийгмийнхээ үүх түүхээ ч мэдэхгүй өөрийнхөө ээж аавыг хүртэл нулимаад сууж бдаг яацарсан тэнэг хүүхэн бэ!!!!“Болор-Эрдэнэ ээ. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал,ирээдүй чинь чам руу их буугаар буудна” гээд дамжуулаарай.#Otgon Dugarmaa: Ер нь бол түүхээ мэдэх хэрэгтэй.Өнгөрсөн нийгэм социалист байсан.Төрийн бодлогоо дагаад хүний хөгжил явдаг.Төр бодлогоо өөрчилсөн гээд өнгөрсөн нийгмийн бүтээгдэхүүнүүд мануусийг гутаах нь буруу? Төрийн бодлого залгамж чанартай байхгүй бол дараагийн төр урд амьдарсан нийгмийн бүтээгдэхүүнийхээ толгойг цавчаад байх юм уу?
Via Otgon Dugarmaa

Related Articles

Back to top button
error: Content is protected !!