Uncategorized

Мэлмийгээр болгоогч Мэгжид Жанрайсиг бурханы тус эрдэм, маанийн нууц

Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйгээр амьтныг тэтгэж алив амьтны жаргалд харшлах шалтгаан бүхийг арилган, ариун бус, өвчин турхан, гай зовлон, нүгэл хилэнц, оюун ухааны хир, нүдний гэм бүхнийг ариусгах, эв зохисыг олох, буян хишиг дэлгэрүүлэх, онол сургаалын эрдэм бүхнээр гийгүүлэн, ариун бүхний шимийн дээд утгыг мэдүүлэн, шид бүтээлийг үүсгэхэд үтэр түргэн туслахын тангарагийг сахигч нь Жанрайсиг бурхан юм.Жанрайсиг бурхан гурван цагийн хамаг тэгүнчлэн ирэгсэд бүгдийн нигүүлсэнгүй дүрсэнд ургасан лагшин агаад амьтны тусыг үйлдэхийн тул амарлиулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийг бүтээдэг. Маань тарни бүтээх:Жанрайсиг бурханы зүрхэн тарни бол маанийн 6 үсэг. Маанийн 6 үсэг бурхан бүгдийн мөн чанараас илүү. Илүү нь юу вэ гэхээр гурван ялгавартай. Хүнээр заалгалгүй сурдаг, мартагддаггүй, би их юм мэдсэн гэж омог төрдөггүй юм. Нийт даяараа өдөр бүр доод тал нь гурав уншиж байхад хичээвээс зохистой гэжээ.Жанрайсиг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө. Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг Хутагт Жанрайсигт чин сүжгийг үүсгэн уншаарай. Ийнхүү уншихдаа сэтгэлээ элдэвт сарниулалгүй гагц мааний зургаан үсгийн утгыг бясалгаарай. УМ МА НИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг юм.УМ: нь Бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал, хийгээд бясалгагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлэгдэнэ.МА НИ: энэрэл нигүүлсэл, асрал хайр хийгээд амьтны тусыг бүтээх үлэмж сэтгэлийг бэлгэдэх эрдэнэ болой. БАД МЭ: бол билиг билгүүний билэгдэл болсон бадамлянхуа болой. Үлгэрлэвээс, бадамлянхуа хэдийгээр шавар намагт ургавч шавраас огтхон ч сэвтдэггүйн адилаар билиг билгүүн биднийг сансарын хамаг зовлонгийн ёзоорыг таслан таслан гэтэлгэх болой.ХУМ: бол нигүүлсэхүй сэтгэл хийгээд билиг билгүүнийг хамтад нь дадуулан бүтээх ёсны бэлгэдэл юм.УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарниа уншин мөргөхдөө: Аяа хамаг амьтаныг зовлонгоос аварч болгоо. “Их энэрэл Нигүүлсэлийн Бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн хамаг амьтанд асрахуй хийгээд нигүүлсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутагийг олохуйн адистэдийг соёрх оо” хэмээн сана.Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр тохионо. Эл өдөртэй холбогдуулан Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд дараах үйл явдлууд болох юм байна. 06:00-06:30 цагийн хооронд Их хөлгөн ариусахуйн нэг өдрийн санваарМБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпэл дацангийн шунлайв гавж О.Батбаатар08:00-17:00 Бурхан багшийн чого хурна. /Гандан дуган/08:00-19:00 Дэмчогийн чого хурна. /Очирдарийн дуган/12:00-12:10 Эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн мэндчилгээ МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гавж Д.Чойжамц12:10-12:40 “Эхийн ачийг санахуйн сургаал” сэдэвт айлдвар МБШТ-Гандантэгчэнлин хийдийн хансур, гавж Ё.Амгалан12:45-13:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан шүтээний тайлбар МБШД сургуулийн урлахуйн ухааны тэнхимийн эрхлэгч шүтээн урлаач Ц.Шийрэвчогдан17:00-18:30 МБШД сургуулийн багш, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Эцэг, эх тахигдахууны дээд болой” хэмээх сургаалыг тайлбарлана.Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах ахмадын асрамжийн газарт очиж настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг бэлэглэнэ.Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!