Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон:Н.Түвшинбаяр Н.Бадар-Ууган нарт төрөөс сар бүр олгодог 5-7 сая төгрөгийн урамшуулалыг зогсоохыг шаардаж байна

Гахай илүү эрхтэй гэдэг шиг Олимпийн аварга илүү эрхтэй юм уу? Н. Түвшинбаяр Н.Бадар-Ууган нарт төрөөс сар бүр олгодог 5-7 сая төгрөгийн урамшуулалыг зогсоохыг шаардаж байна. Н.Түвшинбаяр хүн зо.дож, Э.Бадар-Ууган тамирчдын эмнэлэгийг хувьдаа дээ.рэмдсэн. Хоёулаа Эрүүгийн гэмт хэрэг учраас энэ хоёр тамирчны жил бүр төрөөс авч байгаа 2 өрөө байртай тэнцэх хэмжээний урамшууллыг зогсоох нь шударга ёсонд нийцнэ. Хэн нэг төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдсон бол түүнийг ажлаас нь чөлөөлж, төрөөс өгч буй цалин хангамжийг нь шууд зогсоодог. Гэвч өнөөдөр Н.Түвшинбаяр татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 7,5 сая төгрөг , Э. Бадар-Ууган 5 сая төгрөг цалин болгон авсаар байна. Тэдний өнгөрсөн хугацаанд төсвөөс авсан мөнгөний тоо тэрбум төгрөг давжээ. Тооцоод үзье!Н. Түвшинбаяр Олимпоос Алт, Мөнгө, Дэлхийн аваргаас Хүрэл авсныхаа төлөө авсан нэг удаагийн мөнгөн урамшуулалд 200 сая төгрөг , 2013 оноос хойш сар бүр авсан урамшуулал нь одоогоор 810 сая төгрөг болжээ. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд төсвөөс 1 тэрбум төгрөг аваад байна. Харин Э.Бадар-Ууган Олимпийн алт, Дэлхийн аваргын мөнгө авсныхаа төлөө нэг удаагийн урамшуулалд 145 сая төгрөг авсан бол 2013 оноос хойш сар бүр авсан урамшуулал нь одоогоор 540 сая төгрөг болжээ. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд төсвөөс 700-аад сая төгрөг аваад байна.Цаашид олимпийн аваргууд насан туршдаа сард тогтмол 5-7 сая төгрөг авна гэж тооцвол жил бүр 80 орчим сая төгрөг авна. Жил бүр хоёр өрөө байр төрөөс авна гэсэн үг. Гэмт хэрэг үйлдснийхээ төлөө энэ хүмүүс хариуцлага хүлээж, төрөөс сар бүр өгч байгаа цалин урамшууллыг нь зогсоох ёстой. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй болохоос олимпийн аваргад илүү эрх гэж байх ёсгүй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!