Uncategorized

Зарим нэг хүмүүс мандарин огт идэж болохгүй, яагаад гэвэл уг жимс зарим тохиолдолд биед хор хүргэж болзошгүй!

Бүх л цитрусын жимс дундаас хамгийн их дэлгэрсэн нь мандарин юм. Энэхүү сайхан үнэртэй, шүүслэг жимс нь бүтэн жилийн турш олдоц сайтай байх боловч шинэ жилийн баяртай холбогдуулан томчууд, хүүхдүүд их идэх дуртай билээ. Цитрус жимсэнд их хэмжээний С витамин байх бөгөөд энэ нь ханиад томууны вирустай тэмцэхэд чухал нөлөөтэй. Эдгээр жимсийг идэх нь сэтгэл санааг дээшлүүлж, уур уцаарыг даран, хүний биед нөлөөлөх улирлын өөрчлөлтийг зөөллөн, янз бүрийн хавдрын өвчнөөс сэргийлнэ. Гэхдээ хүн болгон мандарин идэж болохгүй билээ. Мандарины орц, бүтэц нь зарим нэг хүнд ашиг тустай биш хор хүргэж болох юм. Мандарины хор Сайхан амт, ашигтай шинж чанартай боловч цитрусын жимс зарим тохиолдолд биед хор хүргэх магадлалтай. Жишээ нь мандарин хүчиллэг байдлыг ихэсгэж ходоод гэдэсний салстыг хямрааж болно. Заримдаа хэдэн ширхэг мандарин идэх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох билээ. 1. Цитрус жимсэнд харшилтай хүмүүсийг мандарин хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Маш жижигхэн хэсэг ч тууралт, толгойн өвчин, загатнаа, хаван, хоолой боох болон дотор эрхтний үйл ажиллагаанд саад болж болох юм. 2. Чихрийн шижинтэй хүн мандарин идэх нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж болно. Тиймээс ийм өвчтэй хүмүүс өдөрт мандариныг 2-3 ширхэгээс илүү идэж болохгүй. 3. Ходоод гэдэсний шархтай хүмүүс мандаринаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй, энэ нь өвчнийг хүндрүүлэх шинж чанартай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. 4. Бөөрний өвчтэй хүмүүс бас мандарины хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Энэ жимсний бүтцэд бөөрний чулууг гаргах үйлчилгээтэй хүчил бий. Хэрвээ чулуу нь том бол мэс заслын арга хэрэглэх болно. 5. Гепатит, холецистит, нефрит зэрэг өвчний үед мандарин идэж болохгүй. Бусад цитрусын жимсний адил ходоод гэдэсний салстын үйл ажиллагаанд нөлөөлж хямруулна. 6. Жирэмсэн эх, ураг бүрэн боловсорч бүх эрхтэн нь бүрэлдсэн үед мандарин хэт ихээр идэж болохгүй. Жирэмсний хугацаа хэдий чинээ их байна төдий чинээ аюул нь их болно. 7. Нэг нас хүрээгүй хүүхдэд мандарин өгч болохгүй гэдэг. Нэг нас хүрээд бас хэсэг хугацаа өнгөрсөн хүүхдэд багахан хэмжээгээр өгч болох ба аажмаар нэмнэ. Хэрвээ хүүхдийн арьс улайх болон бусад байдлаар харшилж байвал 2-3 нас хүртэл нь хүлээх нь зөв. 8. Мандарин нь хангалттай калори агуулдаг хүнс. Мөн их хэмжээний сахар байх учир таргалах гээд байдаг хүнд дэмий билээ. Ходоод гэдэсний өвчнөөс бусад өвчний үед цитрусын жимс хэрэглэхийг хорих нөхцөл Цитрус жимсийг хязгаарлах Харшил болон арьсны янз бүрийн өвчтэй бол Саяхан сэтгэл мэдрэлийн хүнд үеийг туулсан бол. Ийм үед цитрус нь харшил өгөх магадлал их Зүрх судасны эм тариа хэрэглэж байгаа үед Цитрус жимс идсэний дараа шүдээ угааж болохгүй. Энэ нь шүдний пааланг муутган, устгах аюултай Мандарин идэхийг хорьсон боловч идмээр бол яах вэ? Эмч нар мандарины 2-3 хумс идэж болно гэж үздэг. Гэхдээ өвчин маань хурц хэлбэртэй биш бол шүү дээ. Ер нь аз турших хэрэггүй юм. Идэж болохгүй ямар нэг нөхцөл үгүй нь таныг цитрус жимс ихээр идэж болно гэсэн үг биш. Их витаминтай энэ жимсийг хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Санаж яв. Ямар ч жимс урсгал усанд угаагаагүй үедээ аюултай юм шүү. Дэлгүүрүүд жимсийг муутгахгүйн тулд тусгай уусмал цацах бөгөөд үүнийг нь угаахгүй бол хордлого болж болно.

Хүний бие бидний төсөөлж байснаас ч их хүч чадалтай. Дорнын анагаах ухаан хүний бие махбодийг эртнээс судлаж ирсэн түүхтэй. Олон зуун жилийн судалгааны үр дүнд хятадын уламжлалт анагаах ухаан маш олон нээлт хийж мэдлэг хуримтлуулж чадсан. Энэ бүгд өвчнийг анагаах үр дүнтэй аргыг олоход тусална. Хятадуудын үзэж байгаагаар хүний амьдралыг 3 цэг удирдах бөгөөд дараах хүчийг агуулна: хоол боловсруулах эзэн – Чингис хааны цэг, цаг хугацааны эзэн – цзу-сань-ли цэш, оюун ухааныг удирдагч – Күнзийн цэг. Энэхүү нийтлэлээр бид сүүчлийн цэг болох Күнзийн цэгийг авч үзэх гэж байна. Биологийн идэвхтэй цэг Бие эрхтэн болгон бие дээрх цэгүүдтэй холбоотой байна. Тийм учраас нэг цэгт нөлөөлөхөд эрүүл мэндийн аливаа асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Архаг стрессээс салах Күнзийн цэг дээр нөлөөлж үр дүнг мэдэрцгээе. Яагаад чухал гэж асуумаар байна уу? Архаг стресс – орчин цагийн түгээмэл асуудал болсон. Бид амьдралын галзуу хэмнэлээр амьдарцгааж байгаа учраас байнга стресст орно. Стресс бидэнд мэдэгдэхгүйгээр хуримтлагдсаар амьдралын чанарыг эвдэнэ. Сэтгэл санаа муудахаас гадна сэтгэл хөдлөлийг эвдэнэ, энэ бүгдийн үр дагаварт хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, хараа муудах гээд олон өвчний эх сурвалж болно. Стресс цөсний хүүдийд муугаар нөлөөлдөг. Үр дагаварт нь холецистит, цөсний хүүдийн үрэвсэл, гэдэс дүүрэх зэрэг өвчин тусна. Архагшсан хэлбэр нь цөсний хөдөлгүүрийн хөөлт эвдэгдэж талсжсан элс болох бөгөөд цаашлаад чулуужиж эхэлнэ. Энэ бүх өвчнийг таслан зогсоохын тулд Күнзийн цэгийг өөртөө нээ. Яагаад аугаа сэтгэгч, гүн ухаантны нэрээр нэрлэх болов уу? Күнз энэ цэг дээр дарахад “оюун ухаан саруулжиж, зүрхний цохилт жигдэрч, хараа онгойдог” гэж хэлдэг байжээ. За ингээд тэр цаг хаана оршиж байна? Цэгийг олохын тулд гараа шилэн хүзүүн дээрээ тавьж үсний ургалт дуусаж байгаа хэсгээс дээш 2,5 см орчим газар дарж хонхорхойг олно. Тэр хонхорхой бол Күнзийн цэг. Цэгийг хуруугаараа эсвэл оффисын ажилтай бол харандаагаар дарж болно. Энэ цэгийг тойрог байдлаар зөөлөн 5 минут иллэг хийхэд хангалттай. Энэ иллэгийн дараа бие суларч тайвширч байгааг мэдэрнэ. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, толгой эргэх, сонсгол муудахад энэ иллэг үр дүнтэй. Мөн иллэгийг тогтмол хийхэд цөсний хүүдийн үйл ажиллагаа сайжирч бие махбодь эрч хүчээр дүүрнэ. Цусны даралттай хүмүүс ч гэсэн үр дүнтэй гэж үзэж байгаа юм. Хятадын анагаах ухаан нэгэн үнэнийг эртнээс тогтоосон – биологийн идэвхтэй цэгт нөлөөлснөөр аливаа өвчнийг анагаах боломжтой. Күнзийн цэгийн хувьд – хүний биед байгаа хамгийн хүчтэй цэгт тооцогдоно. Бие таагүй үед биологийн идэвхтэй цэгүүдэд нөлөөлж сэргэж байгаарай. Нэг жижиг сайн зуршил таны амьдарлыг өөрчилнө шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/192031/ © XopoM News

Хүйтэнд хамгийн түрүүнд хөл даардгийг та эрхбиш анзаарсан биз ээ. Хүйтэнд цусны эргэлт удааширч захын эрхтнүүдэд цусан хангамж хангалттай очдоггүй. Ингээд бидний хөл амархан даарч эхэлдэг байна. Үүний үр дагавар ч бас гарах нь мэдээж… Ханиад томуу, цистит, бөөрний өвчлөл – энэ бол хөл даарснаас болж тусах өвчний жагсаалтын эхлэл төдийхөн. Тэгээд яаж дулаахан байлгах уу? Ажлаа тараад гэртээ харих нийтийн унааг хүлээж хүйтэнд зогсоно, тийм ээ, бас өвлийн хүйтэнд эрүүл агаарт алхахыг хэн ч хорьж чадахгүй шүү дээ. Энэ үед зузаан ултай өвлийн гутал, нэхмэл зузаан оймс ч олигтой дулаацуулж чадахгүй үе бий. Хөлийн хуруунаас эхлээд л даарч байгааг мэдэрнэ. Хүйт улам дээшилсээр бүх биеийг хамардаг. Тийм учраас та бүхэндээ өвлийн хүйтэнд хөлөө дулаахан байлгах аргыг заахаар бэлдлээ. Хөлөө хэрхэн дулаахан байлгах вэ? Танд хэрэгтэй зүйл: Өвлийн гутал Хайч Маркер Дулаан ойлгогч Мөнгөлөг цаасаар бүрсэн дулаан ойлгогчийг паарны ард тавьж гэрээ дулаацуулдаг. Энэ цаасыг барилгын материалын дэлгүүрээс авч болно. Бэлдэх дэс дараалал: 1. Гутлынхаа улавчийг сугалж аваад дулаан ойлгогч дээрээ байрлуулна. 2. Маркераар улавчаа тойруулаад зурж тэмдэглэгээ хийнэ. 3. Тэмдэглэгээний дагуу дулаан ойлгогчоо хайчлаад гутландаа хийнэ. 4. Дээр нь гутлынхаа улавчийг дэвсээрэй Хөл дулаан байлгах улавчийг хэрхэн бэлдэх бичлэгийг үзэж сонирхоно уу. Бас нэг чухал анхааруулах зүйл байна : нэгэн туршлагатай аялагч өгсөн юм. Хөлийн улыг бүрэн амьсгалуулахын тулд улавчиндаа 3-4 мм диаметртэй хэд хэдэн нүх гаргаарай. Ингэснээр дулааны солилцоо сайн явагдана, мөн газраас ирэх хүйтэн агаар хөлийн ул руу ирэхгүй. Өвлийн хүйтэнд дулаацах нууцыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/211067/ © XopoM News

Би жил болгон зуслан дээрээ үхрийн нүдний навч хатааж бэлддэг. Ардын уламжлалт анагаах ухааны талаар төдийлөн мэдлэггүй танилууд маань намайг яах гэж ингэж өөрийгөө зовооно вэ гэнэ. Яагаад гэвэл байна шүү дээ: Ардын уламжлалт анагаах ухаанд үхрийн нүдний навчаар ханд бэлдэж ханиад томуу, тулай, үе мөчний үрэвсэл, давсагны өвчлөл, бөөрний чулуу болон арьсны

өвчин зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг юм. Энэ тухай “Мандаринка” сэтгүүлд ч бичсэн байсан. Үхрийн нүдний навч үүнээс гадна: С амин дэм ихээр агуулдаг, мөн мөөгөнцөр, гэдэсний шимэгч хорхой устгах бодис агуулдаг тул эдгээр өвчинтэй тэмцэнэ. Цусан дахь холестерины хэмжээг эрс багасгана, судас цэвэрлэнэ. Ингэснээр цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг эрс багасгаж өгдөг. Яс бэхжих үйл ажиллагаанд оролцдог, шүдний эмалийг бүрдүүлж бэхжүүлж өгнө.

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стрессийн эсрэг тэмцэх чадалтай болгодог. Уураг ялгаруулах, глюкозын солилцоо, шим тэжээлтэй бодисын солилцоо, генетик мэдээлэл солилцох, нүүрс ус болон фосфорын солилцоог идэвхжүүлдэг. Бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Бие махбодиос зарим нэг хорт бодисыг гадагшлуулна. Нөхөн үржихүйн зарим нэг үйл явцад эерэгээр нөлөөлнө. Цэвэршиж байгаа үед тусална. Булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Бронхийн өвчлөлийн үед цээж агшилт, тэлэлтийг дэмжинэ. Яс болон эд эсийн нэгдэлд идэвхтэй оролцоно. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн,

бэлгийн системийн үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Тунгалгийн солилцоог сэргээнэ. Нүүрс ус шингэх үйл явцыг хурдлуулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Үхрийн нүдний навчны ханд нь биед хуримтлагдсан илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үхрийн нүдний навчаар бэлдэх ханд Үхрийн нүдний шинэхэн навчийг буцалсан усанд хийж нэг цаг хандалж орхино. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчны ханд нь бие махбодиос зарим

нэг төрлийн хорт бодисыг гадагшлуулна, бодисын солилцоог дэмжиж, цус тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн туберкулез, ханиад томууны үед тустай. Үхрийн нүдний навчаар чанах ханд 300 мл усанд 50 г хатаасан навч хийж 20 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчаар чанасан энэ ханд нь бөөр, давсагны өвчлөлийн үед нэн тустай мөн хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цистит, уретрит, бөөрний дутагдал зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Энэ хандыг тогтмол хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэхгүй болно. Тус ханд нь мөн гэдэс, ходоодны муу орчныг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал үгүй болно – гэдэс дуугарах, өвдөх, хүнд оргих зэрэг мэдрэмжүүд арилдаг. Үхрийн нүдний навчаар бэлдсэн цай 1 хоолны халбага нунтагласан хуурай навчийг буцалсан усанд хийж цайны гүцэнд юүлнэ.

Дээрээс нь хоёр стакан буцалсан ус хийгээрэй. Цайг 20 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд зөгийн бал болон сахараар амтлан ууна. Уг цай нь эмэгтэйчүүдийн өвчин, бие суларч сульдах, амархан ядрахад нэн тустай. Үхрийн нүдний навч хатаах арга Цай хандад хэрэглэх навчийг хэдийд түүж хэрхэн хатаах вэ? Мод жимсээ өгч эхэлсний дараа навчийг түүнэ, энэ нь 6 дугаар сарын сүүл үед байдаг.

Зөвхөн мөчрийн дунд хэсгээр ургаж байгаа навчийг л түүнэ, дээд болон доод навчуудыг оролдохгүй. Цаг агаар хуурай байгаа үед навчийг түүгээрэй, зөвхөн бүтэн навчийг буюу гэмтэж, мөөгөнцөр зэрэгт идэгдээгүй эрүүл навч түүнэ. Түүсэн навчаа сүүдэрт цаас эсвэл даавуун дээр дэлгэж хатаана. Навчийг давхарлаж тавихгүй, навч хатаад хугарамтгай болонгуут нь хураана. Хатсан навчийг хуурай газар даавуун уутанд хадгална эсвэл сайн таглаатай саванд хийж ч болно. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу. Ямар нэгэн эмчилгээ эхлэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстойг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/238954/ © XopoM News

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/193985/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!